Нийтлэгдсэн 2019-04-02

НМҮА-ны ажлын гүйцэтгэлд хяналт тавьдаг системийг өндрөөр үнэлэв

7 хоног бүрийн даваа гарагт болдог Үйлдвэрлэлийн шуурхай зөвлөгөөн энэ удаа Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба/НМҮА/-нд боллоо.

Зөвлөгөөний эхэнд тус албаны дарга П.Ариунгэрэл албаныхаа үйл ажиллагааны онцлог, шинээр хийж хэрэгжүүлж байгаа ажлуудынхаа талаар танилцуулсны дотроос НМҮА-ны төлөвлөгөөний биелэлт, ажилтнуудын цаг ашиглалт, үүрэг даалгаварын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж буй систем бусад харьяа салбарын удирдлагуудын анхаарлыг татлаа.

Энэхүү платформ нь цахим сүлжээнд суурилагдсан програм хангамжаар цаг хугацаа орон зайг үл хамааран ажилтнуудын ажлын гүйцэтгэлийг дүгнэж хяналт тавих боломжтой бөгөөд жилийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг тухайн хэсгийн удирдах ажилтан нь улирлын эсхүл сарын төлөвлөгөөнд холбон гүйцэтгэлийг тогтмол хянадаг байна. Мөн ажилтан нь өөрт оногдсон ажлыг явцыг хувиар илэрхийлэх, гүйцэтгэлийн талаар тайлбар, тэмдэглэл хөтлөх боломжтой. Албан тоот болон амаар өгөгдсөн үүрэг даалгавар хэзээ хэнд өгөгдсөн нь цахимаар тухайн ажилтанд бүртгэгдэж, эргээд тухайн үүрэг, даалгаварын хэрэгжилт хэдэн хувийн гүйцэтгэлтэй, ямар шатандаа яваа нь тодорхой гардаг байна.

Мөн тус албаны хамт олон нисэхийн өмнөх мэдээллийн товхимол боловсруулах програм хангамж, тогтмол шинж чанартай бүтээгдэхүүн боловсруулахад шаардлагатай түүхий өгөгдлийг томилогдсон мэдээлэгчээс хүлээн авч, бүтээгдэхүүн боловсруулалтын үйл ажиллагааг зохицуулах зорилготой AIM Portal систем, Монгол Улсын нисэхийн мэдээллийн AIXM 5.1 өгөгдлийн сангийн мэдээллийг харуулах цахим програмыг шинээр хийж, Чикагогийн конвенцийн Хавсралт 4-д заасан заавал боловсруулах шаардлагатай “Дэлхийн нислэгийн зураг ICAO 1:1 000 000” төслийг боловсруулаад байгаа гэдгээ танилцууллаа.



sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper