Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.9, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2014 оны А/55 дугаар тушаалаар батлагдсан “Сул ажлын байранд ажилтан сонгон шалгаруулах журам”-ын 1.2 дахь хэсгийг үндэслэн Нисэх буудлуудын удирдах газрын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Сонгон шалгаруулалтад орох иргэн сул ажлын ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна.
НЭГ. БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЭЛТСИЙН ДАРГЫН АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
Мэргэжил: Нисэх буудлын менежмент, иргэний нисэхийн агаарын тээврийн менежмент, Бизнесийн удирдлага, Эрх зүйч, Олон улсын харилцаа.
Мэргэшил: Нисэх буудлын менежмент эсвэл төслийн менежмент чиглэлээр мэргэшсэн.
Ур чадвар:
- Англи хэлний 4 буюу түүнээс дээш түвшинг хангасан байх
- Баримт бичиг боловсруулах, найруулан бичих чадвартай байх
- Компьютерийн өргөн хэрэглээний програмуудыг ашиглах чадвартай байх
- Багаар ажиллах,
- Монгол хэл бичгийн дүрмийн дагуу үг үсгийн алдаагүй бичдэг байх
- Өмнө нь хууль зөрчсөн, ёс зүйн алдаа гаргасан, мөн ажлын хариуцлага алдсаны улмаас ажлаас чөлөөлөгдөөгүй байх.
ХОЁР: Сонгон шалгаруулалтыг 2019 оны 04 дүгээр сарын 15-наас 04 дүгээр сарын 19-ний өдрүүдэд 3 үе шаттайгаар явуулна. Үүнд:
- Ерөнхий шаардлага: Диплом (Голч дүн 2,8-аас дээш байх), Англи хэлний түвшин, туршлага мэргэшсэн байдал, эрүүл мэнд 04.15-ны өдөр
/Ерөнхий шаардлагыг хангасан сонгон шалгаруулалтад оролцогчийг дараагийн шатны шалгаруулалтад оролцуулна./
- Мэргэжлийн шалгалт”Суурь мэдлэг, мэргэжлийн ур чадварыг бичгийн шалгалт буюу англи хэлний түвшин тогтоох шалгалт авна. 2019.04.17-ны өдөр
- Ярилцлагын шалгалт(Мэдлэг хандлага, зан үйлийг тодорхойлох)-ыг мэдлэг, ур чадвараа нэмэлтээр илэрхийлсэн тухайн албан тушаалд томилогдох хүсэл эрмэлзлэлийг танилцуулах ярилцлагаар авна. 2019.04.19-ний өдөр
Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт бичиг, бусад материалыг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 08:00 цагаас 11:00 цагийн хооронд Нисэх буудлуудын удирдах газрын 217 тоотод хүлээн авна.
Сонгон шалгаруулалтад орох иргэн дараах материалыг бүрдүүлж бүртгүүлнэ.
- Төрийн албан хаагчийн биеийн байцаалт /Маягт 1-ийн дагуу/
- Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Ажил байдлын тодорхойлолт
- Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Өөрийн мэдлэг ур чадвараа илэрхийлж ажилд орохыг хүссэн өргөдөл
- Англи хэлний түвшинг тодорхойлсон гэрчилгээний хуулбар
- Эрүүл мэндийн бичиг
Сонгон шалгаруулалтыг Иргэний нисэхийн ерөнхий газрын “Сул ажлын байранд ажилтан сонгон шалгаруулах журам”-ын дагуу явуулна.
Холбоо барих утас: 285508, 95006464
НИСЭХ БУУДЛУУДЫН УДИРДАХ ГАЗАР