Зам, тээврийн хөгжлийн яам, түүний харьяа байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 5 төрөлт спортын тэмцээнд ИНЕГ-ын баг тамирчид амжилттай оролцож байна.
Тус тэмцээний албан ёсны нээлт өнгөрсөн хагас сайн өдөр Төмөр замчдын спортын ордонд болсон бөгөөд 5 төрөлт тэмцээнээс хөлбөмбөг, дартс, боулинг, гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулаад байгаа. ИНЕГ-ын баг тамирчдын хувьд дартсын тэмцээнд эмэгтэй баг алт, боулингийн тэмцээнд хүрэл, гар бөмбөгийн тэмцээнд эрэгтэйчүүд алт, эмэгтэй багийнхан хүрэл медаль хүртээд байгаа юм.
Ирэх амралтын өдрүүдэд сагсан бөмбөгийн тэмцээн болох бөгөөд жил бүрийн хавар болдог уламжлалт тэмцээн хаалтаа хийж, шилжин явах цомоо гардуулна. Зам тээврийн салбарын өнөө жилийн тэмцээнийг Зам тээврийн хөгжлийн төв зохион байгуулж байна.