Нийтлэгдсэн 2019-04-26

“ЧОЙБАЛСАН” НИСЭХ БУУДЛЫН НЯГТЛАН БОДОГЧИЙН АЖЛЫН БАЙРАНД АЖИЛТАН СОНГОХ ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.9,  Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2014 оны А/55 дугаар тушаалаар батлагдсан “Сул ажлын байранд ажилтан сонгон шалгаруулах журам”-ын 1.2 дахь хэсгийг үндэслэн Нисэх буудлуудын удирдах газрын Дорнод аймаг дахь “Чойбалсан” нисэх буудлын нягтлан бодогчийн ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаж байна.

Сонгон шалгаруулалтад орох иргэн ажлын байранд тавигдах дараах шаардлагыг бүрэн хангасан байна. Үүнд:

Мэргэжил:

  Эдийн засагч, Нягтлан бодох бүртгэл, Санхүүгийн менежмент, Бизнесийн удирдлага

Мэргэшил:

  Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлан, баланс гаргах чиглэлээр

Туршлага:

Мэргэжлээрээ 2-оос дээш жил ажилласан байх

Ур чадвар:

  • Компьютерийн хэрэглээний болон санхүүгийн программ, интернет, сүлжээний орчинд ажиллаж чаддаг байх,
  • Нягтлан бодох бүртгэлийн программ хангамж дээр ажиллах,
  • Хариуцлага хүлээх,
  • Хувь хүний болон харилцааны ур чадварыг эзэмшсэн байх,
  • Албан хэрэг хөтлөх, баримт бичиг боловсруулах
  • Багаар ажиллах
  • Ажлын ачаалал даах чадвартай

Тусгай шаардлага

  • Өмнө нь хууль зөрчсөн, ёс зүйн алдаа гаргасан, мөн ажлын хариуцлага алдсаны улмаас ажлаас чөлөөлөгдөөгүй байх

Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт бичиг, бусад материалыг 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 09:00 цагаас 15:00 цагийн хооронд “Чойбалсан” нисэх буудлын захиргааны барилга 2 тоот өрөөнд хүлээн авна.

Сонгон шалгаруулалтад орох иргэн дараах материалыг бүрдүүлж бүртгүүлнэ.

  • Төрийн албан хаагчийн биеийн байцаалт /Маягт 1-ийн дагуу/
  • Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  • Иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт
  • Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  • Өөрийн мэдлэг ур чадвараа илэрхийлж ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Англи хэлний түвшинг тодорхойлсон гэрчилгээний хуулбар
  • Эрүүл мэндийн бичиг

Сонгон шалгаруулалтыг Иргэний нисэхийн ерөнхий газрын “Сул ажлын байранд ажилтан сонгон шалгаруулах журам”-ын дагуу явуулна.

Холбоо барих утас: Нисэх буудлуудын удирдах газар 11285508, 95006464

Дорнод аймаг дахь Чойбалсан нисэх буудал  11286122, 89289057

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН

АЖЛЫН ХЭСЭГ

 

 

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper