Зам, тээврийн хөгжлийн яам, түүний харьяа байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 5 төрөлт спортын тэмцээнд ИНЕГ гутгаар байр эзэллээ.
ИНЕГ-ын баг тамирчид дартсын эмэгтэй төрөлд алт, гар бөмбөгийн төрөлд эрэгтэйчүүд алт, эмэгтэйчүүд хүрэл, сагсан бөмбөгөөр эрэгтэйчүүд мөнгө, боулингийн тэмцээнд хүрэл медаль хүртсэн амжилтаар гуравдугаар байр эзэлсэн юм. Мөн тус тэмцээний дартсын эмэгтэй тамирчдаас ИНЕГ-ын тамирчин М.Цэндсүрэн, гарбөмбөгийн эрэгтэй тамирчдаас Б.Энх-Амгалан нар “Шилдэг тамирчин”-аар шалгарлаа.
Багийн дүнгээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн баг тамирчид түрүүлж, “Шилжин явах цом” хүртсэн бол “МИАТ” ХК-ийн баг тамирчид аман хүзүүдлээ.
Өнөө жилийн тэмцээнийг Авто замын салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойн хүрээнд “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас хариуцан зохион байгуулсан юм.