Чингис хаан аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдлага:
Үзэгдэл: 03, 04-нд үүлэрхэг, бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.
Салхи: 29-нд баруун хойноос 8-11м/с, үе үе 13-15м/с, 04 сарын 30-наас 05 сарын 01-нд баруун өмнөөс 6-9м/с, 02,03-нд баруун өмнөөс баруун хойш эргэж 7-10м/с, 04, 05-нд баруун хойноос 4-7м/с байна.
Температур: 29-нд шөнөдөө 01-03 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан. 30-наас дулаарч шөнөдөө 00-02 градус дулаан, өдөртөө 16-18 градус дулаан байна.
Аэродромын болон Ойртолтын нислэг хөдөлгөөний удирдлага: /газрын гадаргаас-6000м хүртэл өндөрт/
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 29-нд Мөрөн, Булган, Чингис хаан, Өндөрхаан, Чойбалсан, Баруун-Урт, Мандалговь, Гурвансайхан, 30-02-нд Чингисхаан, Өндөрхаан, Чойбалсан, Баруун-Урт, Мандалговь, Гурвансайхан, 05 сарын 03-нд Өлгий, Улаангом, Чингисхаан, 05-нд Өндөрхаан, Чойбалсан, Баруун-Урт, Мандалговь, Гурвансайхан НБ орчмоор дунд хүчтэй сэгсрэлттэй.
03-04-нд Мөрөн, Булган, Чингис хаан, Өндөрхаан, Чойбалсан 05-нд Өлгий, Ховд, Мөрөн, Булган НБ орчмоор үүл тунадасны бүсэд сул хүчтэй мөстөлттэй.
Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлага: /6000-12000м/
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 29-нд Говь секторын зүүн хэсгээр, 01-02 –нд Алтай болон Мөрөн секторын хойд хэсгээр, 05 сарын 03-нд Алтай секторын хойд хэсгээр, 04-05-нд Төв, Дорнод секторт дунд хүчтэй сэгсрэлттэй.
Нислэгийн Цаг Уурын Төв
Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс
2019.04.29
2019 оны 4 дүгээр сарын 29-нөөс 5 дугаар сарын 6-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
/ 2, 3-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, зарим газраар салхи шуургатай байна /
Баруун аймгуудын нутгаар: 1-нд Алтайн салбар уулсаар, 2, 5-нд зарим газраар, 3, 4-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 1-нд Алтайн салбар уулсаар, 2, 4-нд зарим газраар 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. 3-наас нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
Төвийн аймгуудын нутгаар: 2, 4-нд зарим газраар, 3-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 2, 3-нд зарим газраар 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 5-10 м/с. Агаарын температур Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 2-ноос сэрүүснэ
Зүүн аймгуудын нутгаар: 3-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд зарим газраар хур тунадас орно. Салхи 2, 3-нд зарим газраар 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 6-11 м/с. Агаарын температур Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөндөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 19-24 градус дулаан байна. 4-нөөс сэрүүснэ.
Говийн аймгуудын нутгаар: 4-нд зарим газраар бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи 3, 4-нд зарим газраар 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус, нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. 4-нөөс нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
ЦУОШГ
Өнгөрсөн 7 хоногийн цаг агаарын байдлын тойм
2018 оны 04 дүгээр сарын 22-ны 08 цагаас 2018 оны 04 дүгээр сарын 29-ний 08 цаг хүртэлх
Тунадас: 22-нд төвийн аймгуудын нутгийн хойд, 23-нд баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, 24-нд нутгийн төв хэсгээр, 25, 27-нд төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, 26-нд Хөвсгөлийн уулсаар, 28-нд зарим газраар, 29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар 0.0 -27.0 мм хур тунадас, нойтон цас орсноос хамгийн их нь Дундговийн Хулд 27.0 мм, Дэлгэрхангай 15.6 мм, Сайхан овоо 15.0 мм, Дэрэн 13.4 мм, Мандалговь 13.0 мм, Адаацаг 12.0 мм, Архангайн Өлзийт 21.9 мм, Өвөрхангайн Хайрхандулаан 11.3 мм орсон байна.
Агаарын хамгийн их температур Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар +7…+15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар +23..+30 градус, бусад нутгаар +16…+22 градус байв. 22, 23-нд ихэнх нутгаар, 24-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүссэн байна.
Агаарын хамгийн бага температур: Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар -8..-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1…+5 градус, бусад нутгаар -2…-8 градус байлаа.
Cалхи: Ихэнх хугацаанд салхи секундэд 7-12 метр, 22-нд зүүн аймгуудын нутгаар, 23-нд Алтайн уулсаар, 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд түр зуур 22-26 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурсан байна.
Улаанбаатар хот орчмоор: 23-нд 0.3 мм, 28-нд 2.0 мм бороо, нойтон цас орсон. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр. 23,24-нд сэрүүсч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -9…-11 градус, бусад хэсгээр -2…-4 градус, өдөртөө +4…+6 градус, бусад хугацаанд шөнөдөө 0…+2 градус, өдөртөө +15…+17 градус байв.
Урьдчилан мэдээлэх хэлтэс
НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ӨРТӨӨ
2019 оны 04 сарын 22-ны өдрөөс 2019 оны 04 сарын 29-ний өдөр хүртэл
Буянт-Ухаа орчмоор: Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй. 04.23-нд 03мм, 04.24-нд 00мм, 04.25-нд 00мм, 04.28-нд 06мм тунадас орсон байна.
Салхи: Ихэнх хугацаанд 5-8м/с, түр зуур 13-16м/с хүрч өрөвхийлсөн байна. Салхины хамгийн их утга IV/22-ний өдөр 16м/с хүрсэн.
Үзэгдэл: Явган шороон шуурга IV/26-нд, нойтон цас- IV/23,24,25-нд, аадар бороо- IV/28-нд тус тус ажиглагдсан байлаа.
Агаарын температурын хамгийн их утга: 04 сарын 28-нд 18.3 градус дулаан
Агаарын температурын хамгийн бага утга: 04 сарын 24-нд 10.3 градус хүйтэн
Хөрсний температурын хамгийн их утга: 04 сарын 28-нд 45.5 градус дулаан
Хөрсний температурын хамгийн бага утга: 04 сарын 20-нд 12.3 градус хүйтэн байв.
Алсын барааны харагдацын бага утга: 04 сарын 26-нд 1600м хүрч шороон шуурга шуурсан байна.
METAR-ын тоо: 272
2019 оны 4 дүгээр сарын 29-өөс 5 дугаар сарын 5-н хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Өлгий” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 1, 2, 3, 4-ний өдрүүдэд бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.
Салхи: Гол төлөв баруунаас 7-10м/с. 1, 2, 3-ны өдрүүдэд салхины хурд 14-16м/с хүрч ширүүснэ.
Температур: шөнөдөө 1-3 градус дулаан байх бол, өдөртөө 11-13 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Дэглий цагаан” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 2,3-нд ялимгүй хур тунадас орно, бусад хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи: 2,3-нд баруун өмнөөс 10-13 м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлээс 3-6 м/с.
Агаарын температур: Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 12-14 градус дулаан байна.
Нислэгт аюултай үзэгдэл: 1,2,3-нд аэродром орчимд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Ховд” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 3, 4, 5-нд үүлшинэ, ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.
Салхи: 1, 2-нд баруун өмнөөс 10-13м/с хүрч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд баруунаас 5-8м/с.
Температур: Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна. 5-р сарын 03-наас бага зэрэг сэрүүсч шөнөдөө 1-3 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Доной” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 2, 3-ны өдөр, 4-5-ны шөнө, 5-ны өдөр бага зэргийн хур тунадас орно.Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд баруун, баруун өмнөөс 4-7 м/с, 3, 5-нд түр зуур 10-13м/с хүрч шуурна.
Агаарын температур: Ихэнх хугацаанд дулаарч шөнөдөө 1-3 градус дулаан, өдөртөө 15-17 градус дулаан байна.
Нислэгт цаг агаарын аюултай үзэгдэл: 2, 3, 5-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт, мөстөлт ажиглагдана.
“Тосонцэнгэл” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 2-нд үүлэрхэг, бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.
Салхи: Нийт хугацаанд баруунаас 5-8м/с.
Температур: 3, 4-нд шөнөдөө 3-5 грдаус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд хүчтэй сэгсрэлт, 02-нд сул хүчтэй мөстөлт ажиглагдана.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 3-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Алтай” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 2, 3, 4-нд үүлшинэ. Бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй.
Салхи: баруунаас 6-9м/с, 3, 4-нд 12-14м/с хүрч ширүүснэ.
Температур: Шөнөдөө 1-3 градус дулаан, өдөртөө 14-16 градус дулаан. 03-наас бага зэрэг хүйтэрч шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус хүйтэн.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 2,3,4-нд дунд зэргийн сэгсрэлт, сул хүчтэй мөстөлт ажиглагдана.
“Баянхонгор” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 2-5-нд үүлшинэ. 2, 4, 5-нд хур тунадас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй хур тунадас орохгүй.
Салхи: 30, 1, 4, 5 -нд баруун өмнөөс 9-12м/с, зарим үед 14-16м/с хүртэл ширүүсч явган шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 5-8м/с.
Агаарын температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 0-2 градус, өдөртөө 13-15 градус дулаан. 29, 5 сарын 5, 6-нд бага зэрэг
сэрүүсч шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 30, 1,4,5-нд дунд хүчтэй сэгсрэлт, 2,4,5-нд хүчтэй мөстөлт ажиглагдана.
“Мөрөн” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 29, 30-нд багавтар үүлтэй. 2, 3-нд үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд үүлшинэ. Бороо орохгүй.
Салхи: 1-нд баруун хойноос 10-13м/с, өдөртөө үе үе 16-18м/с хүрч ширүүсэн явган шороон шуурга шуурна. Бусад хугацаанд баруунаас 5-8м/с.
Температур: Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна. 1-нд дулаарах бол 3,4-нд сэрүүснэ.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 29, 1-нд дунд зэрэг хүчтэй сэгсрэлттэй.
“Булган” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 3, 4-нд бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй хур тунадасгүй.
Салхи: Ихэнх хугацаанд баруун хойноос 6-9 м/с, 1, 4-нд түр зуур 14-16м/с хүрч ширүүснэ.
Температур: 30-2-нд шөнөдөө 2-4 градус, өдөртөө 19-21 градус дулаан, бусад хугацаанд бага зэрэг сэрүүсч шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 13-15 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй.
“Арвайхээр” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 2-4-нд үүлшинэ, 3,4-нд бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй хур тунадас орохгүй.
Салхи: 30, 2, 4-нд баруунаас түр зуур 11-14м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруунаас 7-10 м/с.
Температур: 29,30,4-нд шөнөдөө 0-2 градус, өдөртөө 10-12 градус дулаан байна. Бусад хугацаанд дулаарч шөнөдөө 3-5 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй, 3, 4-нд дунд хүчтэй мөстөлттэй.
“Чойбалсан” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 29-нд үүлэрхэг. Бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй хур тунадас орохгүй.
Салхи: 29, 30-нд баруун хойноос 10-13м/с хүрч ширүүсэх ба бусад хугацаанд баруунаас 6-9м/с.
Температур: Шөнөдөө хугацааны эхэн болон сүүлчээр 0-2 градус, бусад хугацаанд шөнөдөө 4-6 градус, өдөртөө 1, 2-нд 24-26 градус бусад хугацаанд 14-16 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 29-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Өндөрхаан” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 29, 4, 5-нд үүлэрхэг хур тунадас орно. 5 сарын 2,3-нд үүлшинэ, ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй хур тунадас орохгүй.
Салхи: 29-нд баруун хойноос 13-16 м/с, түр зуур 18-20м/с хүрч ширүүснэ. 3-5-нд зүүн хойноос 9-12м/с. Бусад хугацаанд баруун өмнөөс 6-9м/с.
Температур: 29-нд, 4-6-нд шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 11-14 градус дулаан, бусад хугацаанд шөнөдөө 5-7 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 29, 3-5-нд дунд хүчтэй сэгсрэлт, 29-нд, 5 сарын 4,5-нд сул хүчтэй мөстөлт ажиглагдана.
“Баруун-Урт” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: ихэнх хугацаандаа солигдмол үүлтэй 29-нд ихэнх нутгаар хур тунадас нойтон цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи: ихэвчлэн баруун хойноос түр зуур 29-нд 13-16м/с, хүрч зөөлөн цасан шуурга шуургатай . Бусад хугацаандаа 5-8м/с.
Температур: Шөнөдөө 2-4 градус дулаан, 1-2-нд дулаарч өдөртөө 22-24 градус бусад хугацаандаа 16-18 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 29-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Мандалговь” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 3, 5-нд Үүлшинэ. Хур тунадас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд баруун хойноос 8-11 м/с.
Температур: Хугацааны эхээр шөнөдөө 3-5 градус, өдөртөө 18-20 градус дулаан, 05-наас сэрүүсч шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 11-13 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Байхгүй.
“Гурвансайхан” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 3, 5, 6-нд бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй хур тунадасгүй.
Салхи: Ихэнх хугацаанд баруун өмнө болон баруун хойноос 5-8 м/с.
Температур: 29, 6-нд шөнөдөө 1-3 градус, өдөртөө 11-13 градус, бусад хугацаанд дулаарч шөнөдөө 5-7 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 03, 05, 06-нд алсын бараа муудна.
“Овоот” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: Нийт хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.
Салхи: 29-нд баруун хойноос 9-12м/с, зарим үед 14-16м/с хүрч шороон шуурга шуурна. 30-2-нд баруун өмнөөс 6-9м/с, 3-нд хойноос 7-10м/с, 4-5-нд зүүн хойноос 9-12м/с, зарим үед 14-16м/с хүрч шороон шуурга шуурна.
Температур: 29, 30-нд шөнөдөө 2-4 градус, өдөртөө 15-17 градус дулаан. 01-нээс дулаарч шөнөдөө 6-8 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 29-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Ханбумбат” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: Нийт хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.
Салхи: 29-нд баруун хойноос 10-13м/с, зарим үед 18-20м/с хүрч шороон шуурга шуурна. 30-02-нд баруун өмнөөс 6-9м/с, 3-нд хойноос 7-10м/с, 4-5-нд зүүн хойноос 9-12м/с, зарим үед 14-16м/с хүрч шороон шуурга шуурна.
Температур: 29, 30-нд шөнөдөө 2-4 градус, өдөртөө 15-17 градус дулаан. 1-нээс дулаарч шөнөдөө 6-8 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 29-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Хөшигийн хөндий” дэх нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 3,4-нд үүлэрхэг, бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.
Салхи: 29-нд баруун хойноос 8-11м/с, үе үе 13-15м/с, 30-2-нд баруун өмнөөс 6-9м/с, 3-нд баруун өмнөөс баруун хойш эргэж, 4-нд баруун хойноос 7-10м/с, 5-нд баруун өмнөөсөө 4-7м/с байна.
Температур: 29-нд шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан. 30-наас дулаарч шөнөдөө 0-2 градус дулаан, өдөртөө 16-18 градус дулаан байна.
Нисэх буудлуудын цаг агаарын төлөв
2019.04.29-05.05
Үзэгдэл: 29-нд Зүүн аймгуудын нисэх буудлаар, 1-нд Өлгий, 2-нд баруун аймгуудын нисэх буудал болон Мөрөн, Арвайхээр, 3-нд баруун болон төвийн аймгуудын нисэх буудлаар, Гурвансайхан, Мандалговь, 4-нд Өлгий, Ховд, Алтай, Булган, Баянхонгор, Арвайхээр, Чингис хаан, Хөшигийн хөндий, Өндөрхаан, 5-нд Ховд, Доной, Баянхонгор, Гурвансайхан, Мандалговь, Өндөрхаан, 6-нд Гурвансайхан нисэх буудлуудад үүлшинэ. Бага зэрэг хур тунадас орно.
Салхи: Ихэнх хугацаанд Өлгий нисэх буудалд баруунаас, Булган, Мандалговь нисэх буудалд баруун хойноос, Гурвансайхан нисэх буудалд баруун өмнөөс баруун хойш эргэж 7-10м/с, Өлгий нисэх буудалд 1, 2, 3-ны өдрүүдэд салхины хурд 14-16м/с хүрч ширүүснэ.
Ховд нисэх буудалд 1, 2-нд, Дэглий цагаанд 2,3-нд, Донойд 3, 5-нд, Баянхонгор 30, 1, 4, 5-нд баруун өмнөөс, Алтайд 3,4-нд, Арвайхээрт 30, 2, 4-нд баруунаас, Мөрөн нисэх буудалд 1-нд баруун хойноос 10-13м/с, Зарим нисэх буудалд үе үе 15-17м/с хүрнэ.
29-30-нд зүүн болон говийн аймгуудын, мөн Чингис хаан, Хөшигийн хөндий нисэх буудлуудад баруун хойноос, 3-5-нд Өндөрхаан нисэх буудалд хойноос, Овоот, Ханбумбат нисэх буудалд хойноос зүүн хойш эргэж 9-12м/с. Зарим үед 14-16м/с хүрч шороон шуурга шуурна.
Температур: баруун болон төвийн аймгуудын нисэх буудлуудаар шөнөдөө 2-4 градус, өдөртөө 13-15 градус дулаан байх төлөвтэй байна. Баруун аймгуудын нисэх буудлаар 2-оос, төвийн аймгуудын нисэх буудлаар 3-аас бага сэрүүсэх төлөвтэй байна.
Чингис хаан, хөшигийн хөндий нисэх буудалд 29-нд шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан, 30-аас дулаарч шөнөдөө 00-02 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нисэх буудлаар хугацааны эхэн болон сүүлээр шөнөдөө 0-2 градус, өдөртөө 13-15 градус дулаан, бусад хугацаанд дулаарч өдөртөө 22-24 градус дулаан байна.
Говийн аймгуудын нисэх буудлаар хугацааны эх болон сүүлээр шөнөдөө 1-3 градус дулаан, өдөртөө 11-13 градус
дулаан, хугацааны дунд үеээр дулаарч шөнөдөө 3-5 градус, өдөртөө 18-20 градус дулаан байх төлөвтэй байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 29-нд Мөрөн, Булган, Чингис хаан, Өндөрхаан, Чойбалсан, Баруун-Урт, Мандалговь, Гурвансайхан, 30-2-нд Чингисхаан, Өндөрхаан, Чойбалсан, Баруун-Урт, Мандалговь, Гурвансайхан, 3-нд Өлгий, Улаангом, Чингисхаан, 5-нд Өндөрхаан, Чойбалсан, Баруун-Урт, Мандалговь, Гурвансайхан нисэх буудал орчмоор дунд хүчтэй сэгсрэлттэй.
3-4-нд Мөрөн, Булган, Чингис хаан, Өндөрхаан, Чойбалсан 5-нд Өлгий, Ховд, Мөрөн, Булган нисэх буудал орчмоор үүл тунадасны бүсэд сул хүчтэй мөстөлттэй.