Нийтлэгдсэн 2019-05-01

ЭМГЭНЭЛ

Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн сургалтын төвийн багш Гунгаагийн Таванжин 2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр зуурдаар таалал төгсч хамт олон бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.

Г.Таванжин нь1967 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн. Тэрээр 1985 онд Ерөнхий боловсролын дунд сургууль, 1988 онд ЗХУ-ын Рига хотын Нисэхийн дунд сургууль, 2000 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Иргэний нисэхийн академийг тус тус төгссөн, 2001, 2002, 2003, 2009 онуудад Тайландын Вант улсын “Аэротай” сургалтын төвд мэргэжил дээшлүүлэх курс, 2005 онд Сингапур улсад “Нислэгийн аюулгүй ажиллагааны менежмент” курс, 2006 онд Англи улсын “Rudloe college”-д “Нислэгийн загварчилсан хэллэг”-ийн курс, 2009 онд Испани улсын Индра компанид радиолокаторын ашиглалтын сургалт, 2011 онд БНХАУ-ын Танжин хотын Иргэний нисэхийн их сургуульд “Багасгасан босоо зайчлалын менежментийн сургалт”-нд тус тус хамрагдаж, мэдлэг боловсролоо дээшлүүлсэн, өндөр боловсрол бүхий манай тэргүүн ажилтнуудын нэг байв.

Талийгаач нь улсад болон Иргэний агаарын тээврийн төв, орон нутгийн салбарт тасралтгүй 28 жил үр бүтээлтэй ажиллахдаа жирийн нислэгийн удирдагчаас мэргэжлийнхээ бүх шат дамжлагыг дамжсан, өндөр дадлага, туршлага бүхий ажилтан болтлоо өссөн манай тэргүүний сэхээтэн ба ажиллаж байхдаа орон нутгийн 5000 гаруй, олон улсын 60000 гаруй нислэгт нислэгийн хөдөлгөөний аюулгүй үйлчилгээ үзүүлж ажилласан юм.

Г.Таванжин нь ИНЕГ-т 1999-2003 онуудад Шведийн хөгжлийн агентлагийн буцалтгүй тусламжаар  хэрэгжүүлсэн “East gate” төслийн хүрээнд Шведийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж “Чанарын хяналт, аюулгүй ажиллагаа”-г Иргэний нисэхийн салбарт буюу нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний салбарт шинээр нэвтрүүлэх үйл ажиллагаанд оролцон “Дотоод хяналтын үйл ажиллагааны заавар”-ын анхны төслийг, 2011 онд Монгол Улсад хэрэгжсэн “Нислэгийн багасгасан босоо зайчлалыг нэвтрүүлэх” үйл ажиллагааны хүрээнд ОХУ-ын Санкт-Петербург хотын Иргэний нисэхийн их сургуулийн багш нартай хамтран нислэгийн удирдагчдын ИКАО-ийн стандарт шаардлагын дагуух сургалтыг зохион байгуулж, Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын ажлын байрны үйл ажиллагааны зааварт оруулсан журмын төслийг, 2012 онд Монгол Улсад хэрэгжсэн “нислэгийн хөдөлгөөний удирдлагад бодит ажиглалтын систем буюу радиолокаторыг хэрэгжүүлэх” үйл ажиллагааны хүрээнд ИНЕГ-ын даргын тушаалаар батлагдсан ажлын хэсэгт орж, Тайландын Вант улсын Аэротай сургалтын байгууллагатай хамтран нислэгийн удирдагчдын ИКАО-ийн стандарт шаардлагын дагуух сургалтыг зохион байгуулж, “Нислэгийн хөдөлгөөний үйл ажиллагааны ерөнхий журам”, Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын ажлын байрны үйл ажиллагааны зааварт оруулсан журмын төслийг тус тус боловсруулан баталгаажуулж ажилласан байна.

Тэрээр Иргэний нисэхийн хууль зүйн орчныг боловсронгуй болгоход буюу ИНД-172 /Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллага, гэрчилгээжүүлэлт/, ИНД-65 /Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний ажилтны үнэмлэх, зэрэглэл, /ИНД-75 /Агаарын навигацийн үйлчилгээний зайчлалын стандарт/, ИНД-71 /Агаарын зайг тогтоох/, ИНД-73 /Тусгай зориулалтаар ашиглах агаарын зай/, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний үйл ажиллагааны ерөнхий журмыг боловсруулах, нэмэлт, өөрчлөлт оруулахад болон нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны /НХҮА/ үйл ажиллагааны журам, НХҮА-аас ИНЕГ-ын харъяа алба салбаруудтай хийсэн /Холбоо, навигаци бодит ажиглалтын үйлчилгээний алба, Чингис хаан ОУБ, Аэродромын алба, Нислэгийн цаг уурын төв, Сургалтын төв/  харилцан ажиллагааны журам, гэрээний төслүүд, Нислэгийн хөдөлгөөний удирдлагын ажлын байруудын /Бүс, Цамхаг, Орон нутгийн нисэх буудлуудын цамхаг, Ground control, нислэгийн мэдээллийн төв/ үйл ажиллагааны зааврууд, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтуудыг боловсруулсан юм.

Г.Таванжин нь нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний ажилтнуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд идэвхитэй оролцсон бөгөөд НХҮА болон орон нутгийн нисэх буудлуудын нислэгийн удирдагч, нислэгийн мэдээллийн ажилтнуудын мэргэжлийн дадлага, сургалт, Англи хэлний /мэргэжлийн болон ерөнхий/ сургалт, семинар, зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулж ажилласан.

2010 онд ИНЕГ-т  Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ИКАО/ хийгдсэн аудит шалгалтад бэлдэх үйл ажиллагаанд оролцон урьдчилсан шалгалтаар илэрсэн үл тохирлыг арилгахад буюу нийт 20 гаруй журам, зааврыг шинээр боловсруулах, нэмэлт өөрчлөлт оруулахад идэвхитэй ажилласан байна.

Г.Таванжин Иргэний агаарын тээврийн төв, орон нутгийн салбаруудад олон жил ажиллахдаа өгөгдсөн цаг үеийн болон төлөвлөгөөт үүрэг даалгаврыг цаг тухайд нь ханган биелүүлдэг, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглаж чаддаг, ажилдаа идэвх санаачилгатай, нислэгийн аюулгүй байдлыг ханган ажиллаж, технологийн үйл ажиллагаанд гарсан алдаа дутагдал, саатлыг арилгах арга хэмжээг цаг алдалгүй шуурхай зохион байгуулан ажиллахад өөрийн мэдлэг, хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж ирсэн юм.

Өөрөө сурч боловсрохоос гадна сурсан мэдсэнээ хамт олонтойгоо хуваалцах, бусдыг үлгэрлэн дагуулах, зааж сургах, залуу үеийг халамжлан хүмүүжүүлэх авъяас, чадварыг харгалзан нислэгийн удирдагчийн үүрэгт ажлынхаа зэрэгцээ багш нислэгийн удирдагчийн үүргийг хавсран ажиллаж байсан бөгөөд 2011 оноос эхлэн ИНЕГ-ын харъяа Нисэхийн сургалтын төвд багшлагч мэргэжилтэн томилогдон ажиллаж байв. Тус сургалтын төвд ажиллах хугацаандаа Нислэгийн удирдагчийн мэргэжил эзэмшүүлэх сургалтаар 84 нислэгийн удирдагчийг, нислэгийн удирдагчийн зэрэглэл олгох сургалтаар 70 гаруй нислэгийн удирдагч болон Нислэгийн Хөдөлгөөний Үйлчилгээний Албаны бүсийн нислэгийн удирдагч нарыг нислэгийн онцгой тохиолдол ба нөхцөлд нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээ явуулах сургалтыг зохион байгуулж, давхардсан тоогоор 2000 гаруй нислэгийн удирлагчдийг сургаж дадлагажуулж, шавь нар нь нислэгийн аюулгүй ажиллагааг ханган үйлдвэрлэлийн нэгж хэсгүүдэд амжилттай ажиллаж байлаа.

Хамт олондоо хүндлэгдсэн, хариуцсан ажлаа нэр төртэйгөөр гүйцэтгэж, эзэмшсэн мэргэжлийнхээ ур чадварыг бүрэн дүүрэн ашиглаж чаддаг, иргэний нисэхийн салбарын чадварлаг боловсон хүчний нэг байсан Гунгаагийн Таванжинг хамт олон нь үүрд дурсан санах болно. Ум сайн амгалан болтугай.

Ажиллаж байсан газар:

Ажлын газрын нэр Хугацаа Эрхэлсэн ажил
1. Дорноговь аймгийн агаарын тээврийн газар 1988-1996 Хөдөлгөөний диспетчер

Нислэгийн удирдагч

Контролын нислэгийн удирдагч

2. Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба 1999-2000 Контролын нислэгийн удирдагч
3. Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба 2000-2001 Нислэгийн ахлах удирдагч
4. Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба 2001-2004 Хөдөлгөөн төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн
5. Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба 2004-2008 Дотоод хяналтын хэлтсийн мэргэжилтэн

Ахлах мэргэжилтэн

Дарга

6. Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба 2008-2009 Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн
7. Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба 2009-2012 Технологи үйл ажиллагаа, сургалтын хэсгийн дарга
8. Нисэхийн сургалтын төв 2011 оноос Багшлагч мэргэжилтэн

Шагнагдаж байсан шагналууд:

Шагналын нэр Хэдэн онд
1 ИНЕГ-ын “Хүндэт жуух” 2003
2 ИНЕГ-ын “Баярын бичиг” 2005
3 ИНЕГ-ын “Баярын бичиг” 2009
4 ИАТ-ийн тэргүүний ажилтан цол, тэмдэг

ИНЕГ-ын “Баярын бичиг”

2010
5 Ардын хувьсгал 90 медаль 2011
6 Боловсролын яамны “Жуух бичиг” 2018

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper