Нийтлэгдсэн 2019-05-02

“BEST IN ENGLISH” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 94 жилийн ойг угтаж Нисэхийн сургалтын төв /НСТ/-өөс энэ сарын 17-нд ИНЕГ-ын алба, салбаруудын ажилтнуудын дунд англи хэлний мэдлэг, багаар ажиллах чадварыг сорьсон “Best in English” тэмцээн зохион байгуулагдах ажээ. Энэхүү тэмцээнийг зохион байгуулснаар ажилтнуудын англи хэл сурах сонирхол болон тухайн хэлний мэдлэгийг нэн тэргүүнд тавьж өөрсдийгөө хөгжүүлэн суралцах эрмэлзлийг дээшлүүлэх ач холбогдолтой гэж зохион байгуулагчид үзэж байна.

Тэмцээнд оролцох багууд энэ сарын 03-ны өдрийн дотор мэдүүлгээ oyunbileg.t@mcaa.gov.mn и-мэйл хаягаар болон албан бичгээр НСТ-д ирүүлэх шаардлагатай юм. Холбоо барих утас: 282106

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper