Зам, тээврийн салбарын “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2019” арга хэмжээг зохион байгуулах тухай салбар хорооны даргын 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн удирдамжийн хүрээнд авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний танилцуулга, үр дүнг дүгнэх хурал энэ сарын 3-нд “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын хурлын танхимд зохион байгуулагдлаа.
Тус хуралд агаарын тээвэр, авто зам, төмөр зам, усан замын тээврийн төлөөлөгчид оролцсоноос ИНЕГ-ын ХАБЭА-н зөвлөлийн гишүүн, ҮОХХ-ыг судлан бүртгэх комиссын гишүүн, НСТ-ийн дэд захирал С.Батхуяг, ГТҮА-ны ерөнхий инженер Ц.Төрмөнх нар ИНЕГ-ын ХАБЭА-н зөвлөлийн ажлын тайланг тус тус сонсгож, хэлэлцүүлэв.
Сарын аяны хүрээнд идэвх зүтгэл гаргаж, санаачлагатай ажилласан ажилтны хөдөлмөр, бүтээлийг үнэлж, ИНЕГ-ын ХАБЭА-н зөвлөлийн гишүүн, ҮОХХ-ыг судлан бүртгэх комиссын гишүүн, НСТ-ийн дэд захирал С.Батхуяг, ИНЕГ-ын ХАБЭА-н зөвлөлийн нарийн бичгийн дарга, ҮОХХ-ыг судлан бүртгэх комиссын гишүүн, НХҮА-ны хөдөлмөр хамгааллын мэргэжилтэн Т.Цагаанмандах, НСТ-ийн мэргэжилтэн багш Б.Амарсайхан нарыг “Иргэний агаарын тээврийн тэргүүний ажилтан”, ИНЕГ-ын ХАБЭА-н зөвлөлийн гишүүн, ҮОХХ-ыг судлан бүртгэх комиссын гишүүн, НСТ-ийн ХААГАБ-ын хяналтын инженер Ч.Даваажавыг ЗТХЯ-ны “Жуух бичиг”-ээр тус тус шагнагдав.
ХАБЭА-н талаар цаашид баримталж ажиллах ажлын чиг үүргийг Зам, тээвэр, хөгжлийн Дэд сайд Л.Халтар, тээврийн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хорооны дарга онцгойлон үүрэг болголоо.