Нийтлэгдсэн 2019-05-06

2019 ОНЫ 05 ДУГААР САРЫН 06-13-Н ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Чингис хаан аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдлага: 

Үзэгдэл:  09-нд үүлшинэ, 10, 11-нд үүлэрхэг, хур тунадас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи: 06-нд тогтворгүй чиглэлийн 1-4м/с, 07, 08-нд баруун хойноос 4-7м/с, 09-нд баруун өмнөөс баруун хойш эргэж 6-9м/с, 10, 11-нд хойно баруун хойноос 8-11м/с, зарим үед 12-14м/с хүрч өрөвхийлнө. 12-нд баруун өмнөөс 5-8м/с байна.

Температур: Шөнөдөө 00-02 градус хүйтэн, өдөртөө 19-21 градус дулаан байна. 10, 11-нд сэрүүсч шөнөдөө 06-08 градус хүйтэн, өдөртөө 06-08 градус дулаан, 12-с дулаарч шөнөдөө 00-02 градус хүйтэн, өдөртөө 14-16 градус дулаан байна.

Аэродромын болон Ойртолтын нислэг хөдөлгөөний удирдлага: /газрын гадаргаас-6000м хүртэл өндөрт/

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 7, 8-нд Чойбалсан, Өндөрхаан, 9-нд Мөрөн, Булган, Чингис хаан, Өндөрхөөн, Чойбалсан нисэх буудал орчмоор, 10-нд нийт нутгаар, 11-нд Мөрөн, Булган, Чингис хаан, Овоот, Гурвансайхан, Ханбумбат, Өндөрхаан, Чойбалсан нисэх буудал орчмоор, 12-нд нийт нутгаар дунд хүчтэй сэгсрэлттэй.

6, 7-нд Өлгий, Ховд, Дэглий цагаан, Тосонцэнгэл Доной, Алтай 9-нд Овоот, Гурвансайхан, 10, 11-нд Мөрөн, Булган, Чингис хаан, Өндөрхаан, Чойбалсан нисэх буудал орчмоор үүл тунадасны бүсэд сул хүчтэй мөстөлттэй.

Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлага: /6000-12000м/        

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 08, 09-нд Дорнод секторын хойд хэсгээр, 09,10-нд нутгийн хойд хагаст, 11-нд Алтай, Мөрөн, Говь сектороор 12-нд нийт нутгаар дунд хүчтэй сэгсрэлттэй.

Нислэгийн Цаг Уурын Төв

Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс

2019.05.05

2019 оны 5 дугаар сарын 6-наас 5 дугаар сарын 13-ныг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

/ 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд нутгийн зүүн хагаст хур тунадас орж, салхи шуургатай байна /

Баруун аймгуудын нутгаар: 7, 10-нд зарим газраар, 8-нд нутгийн өмнөд хэсгээр, 9-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. 10-наас нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Төвийн аймгуудын нутгаар: 7-нд Хангайн уулархаг нутгаар, 9-нд нутгийн хойд хэсгээр, 10, 11-нд ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи 9, 10-нд зарим газраар 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 5-10 м/с. Агаарын температур Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. 10-наас сэрүүснэ.

Зүүн аймгуудын нутгаар: 10-нд зарим газраар, 11-нд ихэнх нутгаар, 12-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи 9-нд зарим газраар, 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 6-11 м/с. Агаарын температур Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөндөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. 10-наас сэрүүснэ.

Говийн аймгуудын нутгаар: 11-нд ихэнх нутгаар хур тунадас орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи 10-нд зарим газраар, 11-нд ихэнх нутгаар 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 22-27 градус, нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. 11-нээс сэрүүснэ.

2019 оны 04 сарын 29-ны өдрөөс 2019 оны 05 сарын 06-ны өдөр хүртэл

Буянт-Ухаа орчмоор: Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй. 04.29-нд 0.0мм, 05.03-нд 0.3мм тунадас орсон байна.

Салхи: Ихэнх хугацаанд 3-8м/с, түр зуур 13-21м/с хүрч өрөвхийлсөн байна. Салхины хамгийн их утга IV/29-ний өдөр 21м/с хүрсэн.

Үзэгдэл:  Явган шороон шуурга IV/29-нд, хүчтэй салхи IV/29-нд, бороо IV/29-нд, хялмаа IV/30-нд, аадар бороо V/03-нд, утаа V/03-нд  тус тус ажиглагдсан байлаа.

Агаарын температурын хамгийн их утга: 05 сарын 01-нд 21.9 градус дулаан

Агаарын температурын хамгийн бага утга: 05 сарын 04-нд 10.9  градус хүйтэн

Хөрсний температурын хамгийн их утга: 05 сарын 01-нд 49.0 градус дулаан

Хөрсний температурын хамгийн бага утга: 05 сарын 05-нд 12.1 градус хүйтэн байв.

Алсын барааны харагдацын бага утга:  05 сарын 03-нд 8000м бороо орсон байна.

METAR-ын тоо: 316

2019 оны 5 дугаар сарын 6-13-н  хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

“Өлгий” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 9, 10-ны өдрүүдэд бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи: Гол төлөв баруун өмнөөс 5-8м/с. 7, 10, 12-ны өдрүүдэд салхины хурд 12-14м/с хүрч ширүүснэ.

Температур: шөнөдөө 2-4 градус дулаан байх бол, өдөртөө 14-16 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Дэглий цагаан” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 6, 10-нд ялимгүй хур тунадас орно, бусад хугацаанд хур тунадас орохгүй.

Салхи: 9, 10, 13-нд баруун хойноос 14-17 м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлээс 3-6 м/с.

Агаарын температур: Дулаарч шөнөдөө 5-7 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна. 10-наас сэрүүсч шөнөдөө 0-2 градус, өдөртөө 12-14 градус дулаан байна.

Нислэгт аюултай үзэгдэл: 9, 10, 13-нд аэродром орчимд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Ховд” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 6, 7-нд үүлшинэ, ялимгүй хур тунадас, 10-нд үүлэрхэг, бага зэргийн хур тунадас  орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи: 7, 11-нд зүүн хойноос, 9, 13-нд баруун, баруун хойноос 7-10м/с, 10-нд зүүн, зүүн хойноос, 12-нд баруунаас 12-15м/с хүрч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд  баруунаас  3-6м/с.

Температур:  Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Доной” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 6-ны өдөр, 6-7-ны шөнө, 7-ны өдөр, 9-10-ны шөнө, 10-ны өдөр  бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.

Салхи:  Ихэнх хугацаанд баруун, баруун хойноос  4-7 м/с, 9,10-нд түр зуур 12-14м/с  хүртэл ширүүсч  шороон шуурга шуурна.

Агаарын температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 0-2 градус дулаан, өдөртөө 13-15 градус дулаан байна. 10, 11-нд сэрүүснэ.

Нислэгт цаг агаарын аюултай үзэгдэл: 6, 7, 9, 10-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт, мөстөлт ажиглагдана.

“Тосонцэнгэл” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 6, 9-11-нд үүлэрхэг, бороо, хур тунадас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи: 9,10-нд баруун баруун хойноос 6-9м/с. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.

Температур: Нийт хугацаанд шөнөдөө 00-02 грдаус хүйтэн, өдөртөө 16-18 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 10-13-нд дунд хүчтэй сэгсрэлт, 06, 09-11-нд сул хүчтэй мөстөлт ажиглагдана.

“Алтай” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 7, 10-нд үүлшинэ. Бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи: баруунаас 6-9м/с. 10, 11-нд баруунаас 14-16м/с хүрч ширүүснэ.

Температур: 6, 7-шөнөдөө 0-2 градус дулаан, өдөртөө 7-9 градус дулаан. 8-нд шөнөдөө 0-2 градус дулаан, өдөртөө 10-12 градус дулаан, 9-нд сэрүүсч шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 7, 10-нд дунд зэргийн сэгсрэлт, сул хүчтэй мөстөлт ажиглагдана.

“Баянхонгор” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 7, 10-11-нд үүлшинэ. 07-нд бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй.

Салхи: Ихэнх хугацаанд баруунаас 5-8м/с, 10-11-нд баруунаас баруун хойш эргэж 10-13м/с хүрч ширүүсч зөөлөн цасан болон шороон шуурга шуурна.

Агаарын температур:  11-нд хүйтэрч шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан, бусад хугацаанд дулаарч шөнөдөө 0-2 градус дулаан, өдөртөө 11-13 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл:  11-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Мөрөн” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 10, 11-нд үүлэрхэг, бага зэргийн бороо орно. 7, 8-нд багавтар үүлтэй, бусад хугацаанд үүлшинэ. Бороо орохгүй.

Салхи: 6, 7-нд тогтворгүй чиглэлийн 1-4м/с, 9-нд баруун хойноос 10-13м/с, өдөртөө үе үе 16-18м/с хүрч ширүүсэн явган шороон шуурга шуурна. Бусад хугацаанд баруунаас 6-9м/с.

Температур: Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна. 8-нд өдөртөө 21-23 градус хүрч дулаарах бол 10-наас сэрүүснэ.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 9,10,11,12-нд дунд зэрэг хүчтэй сэгсрэлттэй.

“Булган” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 10, 11-нд үүлэрхэг, хур тунадас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд баруун хойноос 4-7м/с, 8, 9, 11-нд 12-15м/с хүрч ширүүснэ.

Температур: Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна. 9-нөөс хүйтэрч шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл:  8, 9, 11-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй.

“Арвайхээр” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 7, 9-11-нд үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд баруунаас 5-8 м/с, 10-11-нд түр зуур 14-16м/с хүрч ширүүсч явган шороон шуурга шуурна.

Температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 2-4 градус дулаан, өдөртөө 13-15 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 10-11-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт, мөстөлт ажиглагдана.

“Өндөрхаан” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 9, 10, 13-нд үүлшинэ, ялимгүй хур тунадас орно. 11, 12-нд үүлэрхэг, бороо, хур тунадас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи: 6-8-нд, 10, 12-нд баруун хойноос 9-12м/с, 9-нд баруун өмнөөс хойш эргэж 13-16 м/с, түр зуур 18-20м/с хүрч ширүүснэ.11,13-нд зүүн хойноос 11-14м/с.

Температур: 6, 10, 13-нд шөнөдөө 0-2 градус , өдөртөө 17-19 градус дулаан, 7-9-нд шөнөдөө 3-5 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна. 11, 12-нд сэрүүсч шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын  үзэгдэл: 9-нд, 11, 13-нд дунд хүйчтэй сэгсрэлт, 11, 12-нд сул хүйчтэй мөстөлт ажиглагдана.

“Чойбалсан” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 11, 12-нд үүлэрхэг. Хур тунадас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй хур тунадас орохгүй.

Салхи: 7, 8-нд баруун хойноос 10-13м/с хүрч ширүүсэх ба бусад хугацаанд 6-9м/с.

Температур: Хугацааны эхээр шөнөдөө 4-6 градус, өдөртөө 21-23 градус, 10-наас сэрүүсч шөнөдөө 0-2 градус, өдөртөө 7-9 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 11, 12-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Баруун-Урт” нисэх буудал орчимд:

Үзэгдэл:  ихэнх хугацаандаа солигдмол үүлтэй. 11, 12-нд хур тунадас нойтон цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.

 Салхи:  ихэвчлэн баруун хойноос 6-9м/с. 8, 9, 12-нд баруунаас түр зуур 14-16м/с хүрч, 12-нд зөөлөн цасан шуурга шуургатай.

Температур: Шөнөдөө 1-3 градус дулаан, өдөртөө 20-22 градус, 11, 12-нд бага зэрэг сэрүүсч 12-14 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 8, 9, 12-нд дунд хүчтэй сэгсрэлт  ажиглагдана.

“Мандалговь” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 11, 13-нд Үүлшинэ. Хур тунадас, нойтон цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи: 11, 13-нд баруун хойноос 12-15 м/с, бусад хугацаанд 7-10 м/с.

Температур: 9-нд дулаарч шөнөдөө 8-10 градус, өдөртөө 18-20 градус, 11, 12-нд сэрүүснэ.  Бусад хугацаанд шөнөдөө 3-5 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Байхгүй.

“Гурвансайхан” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 9, 11-нд ялимгүй бороо шивэрнэ. Бусад хугацаанд солигдмол үүлтэй бороо орохгүй.

Салхи: Хугацааны эхээр баруун болон хойноос 5-8 м/с. 10, 12, 13-нд баруунаас 10-13 м/с, 11-нд 14-16м/с хүрч ширүүснэ.

Температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 4-6 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна. 11, 12-нд бага зэрэг сэрүүсч шөнөдөө 1 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 7-9 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 9, 11-нд алсын бараа муудна.

“Овоот” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 6-8-нд үүлэрхэг. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи: 6-8-нд зүүн зүүн хойноос 6-9м/с, 9-нд баруун өмнөөс, 10-нд баруун өмнөөс баруун хойш 9-12м/с, 11-нд хойноос 10-13м/с, зарим үед 15-17м/с хүрч шороон шуурга шуурна. 12-нд баруун өмнөөс 6-9м/с.

Температур: 11-нд хүйтэрч шөнөдөө 2-4 градус, өдөртөө 12-14 градус дулаан. Бусад хугацаанд 6-10-нд шөнөдөө 4-6 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 11-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.                                                       

“Ханбумбат” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: Нийт хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи: 6-8-нд зүүн зүүн хойноос 6-9м/с, 9-нд баруун өмнөөс, 10-нд баруун өмнөөс баруун хойш 9-12м/с, 11-нд хойноос 10-13м/с, зарим үед 15-17м/с хүрч шороон шуурга шуурна. 12-нд баруун өмнөөс 6-9м/с.

Температур: 11-нд хүйтэрч шөнөдөө 2-4 градус, өдөртөө 12-14 градус дулаан. Бусад хугацаанд 6-10-нд шөнөдөө 4-6 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 11, 12-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Хөшигийн хөндий” дэх нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 9-нд ялимгүй, 10-11-нд Үүлшиж, бороо, хур тунадас орж, шороон шуурга шуурна. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи: 6-8-нд баруун хойноос 4-7м/с, 9-нд баруун өмнөөс баруун хойш эргэж 7-10м/с, 10, 11-нд хойно баруун хойноос 9-12м/с, зарим үед 14-16м/с хүрч өрөвхийлнө. 12-нд баруун өмнөөс 6-9м/с байна.

Температур: Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 19-21 градус дулаан, 10, 11-нд сэрүүсч шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан. 12-с дулаарч шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 14-16 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 7, 8, 10, 11, 12-нд дунд хүчтэй сэгсрэлттэй, 10, 11-нд сул хүчтэй мөстөлттэй.

ОРОН НУТГИЙН УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

2019.05.06

Нисэх буудлуудын цаг агаарын төлөв

2019.05.06-05.13

Үзэгдэл:  6-нд Дэглий цагаан, Ховд, Доной, Тосонцэнгэл,  7-нд Ховд, Доной, Алтай, Баянхонгор, Арвайхээр, 9-нд Өлгий, Доной, Тосонцэнгэл, Арвайхээр,  Чингис хаан, Хөшигийн хөндий,  Өндөрхаан, Гурвансайхан, 10-нд Өлгий, Доной, Тосонцэнгэл, Алтай, Баянхонгор, Мөрөн, Булган, Арвайхээр, Чингис хаан, Хөшигийн хөндий, Өндөрхаан, 11-нд Тосонцэнгэл, Баянхонгор, Мөрөн, Булган, Арвайхээр, Чингис хаан, Хөшигийн хөндий, Чойбалсан, Баруун-Урт, Мандалговь, Гурвансайхан, 12-нд Чойбалсан, Баруун-Урт, 13-нд Өндөрхаан, Мандалговь нисэх буудлуудад үүлшинэ. Хур тунадас, бороо орно.

Салхи:  Баянхонгорт 10, 11-нд баруунаас баруун хойш эргэж, Мөрөнд 9-нд, Чингис хаанд  болон  Хөшигийн хөндийд 10, 11-нд, Чойбалсанд 7, 8-нд баруун хойноос, Гурвансайханд 10, 12, 13-нд баруунаас, Овоот болон Ханбумбатад 9-нд баруун өмнөөс, 10-нд баруун өмнөөс хойш эргэж, 11-нд  хойноос 10-13м/с,

Өлгийд 7, 10, 12-нд баруун өмнөөс, Ховдод 10-нд зүүн, зүүн хойноос, 12-нд баруунаас, Булганд  8, 9, 11-нд баруун хойноос, Мандалговьд баруун хойноос 12-15м/с, Дэглий цагаанд 9, 10, 13-нд баруун хойноос, Алтайд 10,11-нд, Арвайхээрт 10, 11-нд, Баруун-Уртад 8, 9, 12-нд баруунаас 14-17м/с хүрч зарим нисэх буудлаар зөөлөн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна. Бусад хугацаанд ихэнх нисэх буудлуудад 5-8м/с салхитай байх төлөвтэй байна.

Хэнтий нисэх буудалд 6-8-нд, 10, 12-нд баруун хойноос 9-12м/с, 9-нд баруун өмнөөс хойш эргэж 13-16 м/с, түр зуур 18-20м/с хүрч ширүүснэ.11,13-ны зүүн хойноос 11-14м/с.

Температур:  Тосонцэнгэл, Чингис хаан, Хөшигийн хөндий, Өндөрхаан, Баруун-Урт нисэх буудлуудад шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 18-20 градус дулаан, Өлгий, Доной, Мөрөн, Арвайхээр нисэх буудлуудад шөнөдөө 2-4 градус, өдөртөө 14-16 градус дулаан, Дэглий цагаан, Ховд, Булган, Чойбалсан, говийн аймгуудын нисэх буудлуудад шөнөдөө 5-7 градус, өдөртөө 18-20 градус дулаан, Алтай, Баянхонгор нисэх буудлуудад шөнөдөө 0-2 градус, өдөртөө 11-13 градус байх төлөвтэй байна.  Баруун  болон төвийн аймгуудын нисэх буудлаар 10-аас, говь болон зүүн аймгуудын нисэх буудлаар 11-ээс бага  сэрүүсэх төлөвтэй байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 7, 8-нд Чойбалсан, Өндөрхаан, 9-нд Мөрөн, Булган, Чингис хаан, Хөшигийн хөндий, Өндөрхаан, Чойбалсан нисэх буудал орчмоор, 10-нд нийт нутгаар, 11-нд Мөрөн, Булган, Чингис хаан, Хөшигийн хөндий, Овоот, Гурвансайхан, Ханбумбат, Өндөрхаан, Чойбалсан нисэх буудал орчмоор, 12-нд нийт нутгаар дунд хүчтэй сэгсрэлттэй.

6, 7-нд Өлгий, Ховд, Дэглий цагаан, Тосонцэнгэл Доной, Алтай 9-нд Овоот, Гурвансайхан, 10, 11-нд Мөрөн, Булган, Чингис хаан, Хөшигийн хөндий, Өндөрхаан, Чойбалсан нисэх буудал орчмоор үүл тунадасны бүсэд сул хүчтэй мөстөлттэй.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper