Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 94 жилийн ой, иргэний агаарын тээвэрчдийн өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй салбарын аварга шалгаруулах спортын 6 төрөлт тэмцээн энэ долоо хоногт эхэлнэ.
Иргэний нисэхийн салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын ажилтнуудын эрүүл чийрэг бие бялдрыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нийтийн биеийн тамирыг сурталчлах зорилготой энэхүү тэмцээн 5 дугаар сарын 9, 10-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох хөл бөмбөгийн тэмцээнээр эхэлнэ. Харин гар бөмбөг, ширээний теннис, дартс, шатрын тэмцээнүүд 5 дугаар сарын 22-ний өдөр “Буянт-Ухаа” спортын ордонд болох ба 23-ны өдөр сагсан бөмбөгийн тэмцээнээр иргэний нисэхийнхний баяраа угтсан спортын тэмцээн өндөрлөж, “Шилжин явах цом”-ын эзнээ тодруулах юм.
Тэмцээнд ИНЕГ, түүний харьяа алба, салбарууд болон агаарын тээврийн компаниуд оролцоно.