ИНБД-ийн шаардлагын хүрээнд иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэгч гэрчилгээ эзэмшигч байгууллагууд гэрчилгээний хугацаа дуусахаас тодорхой хугацааны өмнө гэрчилгээний хугацааг сунгуулах өргөдлөө Иргэний нисэхийн дүрмүүдэд заагдсан шаардлагуудын дагуу Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албанд ирүүлж байх шаардлагатай байдаг.
Гэвч гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтээ дүрэмд заагдсан хугацаанд нь ирүүлээгүйгээс Зөрчлийн тухай хуулийн 14.8 зүйлийн 3-т заагдсаны дагуу 300 нэгж буюу 300 000 төгрөгөөр торгуулж байгаа тохиолдлууд удаа дараа гарч байгаа тул дүрмийн шаардлага хангаж ажиллахыг Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны зүгээс ИНБД-ээр гэрчилгээ эзэмшигч нийт байгууллагуудад анхааруулж байна.
НИСЭХИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТ, ЗОХИЦУУЛАЛТЫН АЛБА