Нийтлэгдсэн 2019-05-13

ДАДАЛ СУМЫН НИСЭХ БУУДЛЫГ ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦҮҮЛНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Хэнтий аймагт ажиллах үеэр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Хэнтий аймгийн Дадал сумын Дэлүүн Болдог нисэх буудлын үйл ажиллагаатай танилцаж, холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл өглөө.

Тус нисэх буудал нь 1960 онд Дадал сумын төвд Ус цаг уурын байранд байрлаж, холбоочны 1 орон тоотойгоор үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй. 1970-1992 онуудад АН-2, АН-24 агаарын хөлгөөр зорчигч тээвэр, ачаа тээш, шуудан, түргэн тусламжийн үүрэг гүйцэтгэн үйлчилж байсан ба 1992-2000 онуудад Ю-12 агаарын хөлгөөр Улаанбаатар-Өндөрхаан-Биндэр-Дадал чиглэлд тогтмол нислэг үйлдэж байжээ. 2004 онд нисэх буудлын барилгыг шинэчилсэн бөгөөд нэгэн зэрэг дунд оврын 1 агаарын хөлөг, 2 нисдэг тэрэг хүлээн авч, 30-50 хүнд үйлчлэх хүчин чадалтай болгон өргөжүүлсэн байна.

Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд аймаг тус бүрийн зорчигч урсгал, газарзүйн байршил, хүн амын нягтаршил, авто замын сүлжил зэрэг хүчин зүйлүүдийг судалж, бага оврын агаарын хөлгийн шаардлагатай хөөрч, буух зурвас байгуулах газарзүйн байршлыг тогтоох судалгаа хийсэн бөгөөд Хэнтий аймгийн Дадал суманд буух зурвас байгуулах нь нийгэм эдийн засгийн хувьд үр ашигтай гэж тооцоолсон.

Өнгөрөгч онд ИНЕГ-ын Залуучуудын холбооноос санаачлан тус нисэх буудлыг тохижуулсан бөгөөд Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Засгийн газраас дээрх бүс нутгийг “Түүхэн аялал жуулчлалын бүс” болгон зарласантай холбогдуулан Дэлүүн Болдог нисэх буудлыг олон улсын стандартад нийцүүлэх шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлэв. Үүнд шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг судалж үзэж, шийдвэрлэх талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэтэй санал солилцлоо.

Эх сурвалж: www.mrtd.gov.mn

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper