Нийтлэгдсэн 2019-05-20

2019 ОНЫ 05 ДУГААР САРЫН 20-27-Н ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн цаг агаарын урьдчилсан төлөв

Үүлшинэ. Үдээс хойш түр зуурын бороо орно. Салхи баруун хойноос 6-9м/с. Температур шөнөдөө 7-9 градус, өдөртөө сэрүүсч 15-17 градус дулаан байна.

Чингис хаан аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдлага: 

Үзэгдэл: 23, 24-нд өдөртөө үүл хөгжинө. 24-нд түр зуурын бороо, 25-нд үүлэрхэг, хур тунадас орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: 20, 26-нд баруун хойноос, 21, 22-нд баруунаас 5-8м/с, 23-нд өмнөөс баруун хойш эргэж, 24-нд баруун хойноос 6-9м/с, 25-нд баруун хойноос 7-10м/с, үе үе 12-14м/с хүрч ширүүснэ.

Температур: 20-нд өдөртөө 18-20 градус, 21-23-нд дулаарч шөнөдөө 07-09 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна. 24-26-нд сэрүүсч шөнөдөө 02-04 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.

Аэродромын болон Ойртолтын нислэг хөдөлгөөний удирдлага: /газрын гадаргаас-6000м хүртэл өндөрт/

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 22-нд Өлгий, Дэглий цагаан, 23-нд Өлгий, Дэглий цагаан, Доной, Тосонцэнгэл, Ховд, Алтай, Мөрөн, 24-нд Алтай, Баянхонгор, Гурвансайхан, Овоот, Мандалговь, 25-нд Гурвансайхан, Овоот, Ханбумбат, Мандалговь, Чингис хаан, Хөшигтийн хөндий, Баруун-Урт нисэх буудлуудад үүл тунадасны бүсэд дунд хүчтэй сэгсрэлттэй.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 22-нд Өлгий, Дэглий цагаан, 23-нд Өлгий, Дэглий цагаан, Мөрөн, 24-нд Доной, Тосонцэнгэл, Мөрөн, 25-нд Булган, Арвайхээр, Өндөрхаан, Баруун-Урт, Чойбалсан, Чингис хаан, Хөшигтийн хөндий, Мандалговь нисэх буудлуудад үүл тунадасны бүсэд сул хүчтэй мөстөлттэй.

Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлага: /6000-12000м/

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 23, 24-нд Алтай, 25-нд Мөрөн, Улаанбаатар, Говь, 26-нд Дорнод сектороор дунд хүчтэй сэгсрэлттэй

Нислэгийн Цаг Уурын Төв

Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс

2019.05.20

2019 оны 5 дугаар сарын 20-ноос 5 дугаар сарын 27-ныг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

/Хугацааны эхээр ихэнх нутгаар дулаарна /

Баруун аймгуудын нутгаар:  22-нд нутгийн баруун хэсгээр, 23-нд зарим газраар, 24-нд ихэнх нутгаар, 27-нд зарим газраар бороо, нойтон цас орж цасан шуурга шуурна. Салхи 22-23-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр, бусад хугацаанд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Агаарын температур хугацааны эхэн болон сүүлээр дулаарч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Хугацааны дунд үеэс ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 23-нд нутгийн баруун хэсгээр, 24-нд зарим газраар, 25-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурга. Салхи 22, 25-нд зарим газраар, 23-24-ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Агаарын температур хугацааны эхэн болон сүүлээр дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 17-22 градус, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна. Хугацааны дунд үеэс ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурга. Салхи 24-25-нд ихэнх нутгаар, бусад хугацаанд зарим газраар тур зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур дулаарч шөнөдөө 3-8 градус, өдөртөө 29-34 градус дулаан. 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд ихэнх нутгаар сэрүүхэн байна.

Говийн аймгуудын нутгаар: 25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи 23-24-нд ихэнх нутгаар, бусад хугацаанд Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур дулаарч шөнөдөө 9-14 градус, өдөртөө 30-35 градус дулаан байна. 25-нд ихэнх нутгаар сэрүүхэн байна.

Өнгөрсөн 7 хоногийн цаг агаарын байдлын тойм

2019 оны 05 дугаар сарын 13-ны 08 цагаас 2019 оны 05 дугаар сарын 20-ны 08 цаг хүртэлх

7 хоногийн цаг агаарын тойм

Тунадас: 13-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун аймгуудын хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгаар, 19-нд говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, цас орж 0.1 -43.0мм тунадас орсноос хамгийн их нь Хөвсгөлийн Хатгалд 43.0мм, Баянзүрхэд 40.9мм, Шинэ-Идэрд 26,1мм Сүхбаатарын Дарьганга, Онгонд 29.0мм, Архангайн Түвшрүүлэхэд 25.0мм орсон байна.

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн өртөө харуулын талбай дээрх хэмжилтийн мэдээгээр Хөвсгөлийн нутгаар 1-13 см цасан бүрхүүл тогтсоноос Хатгалд 13 см, Баянзүрхэд 12 см, Арбулагт 7 см зузаан цасан бүрхүүлтэй байна.

Агаарын хамгийн их температур: 13, 14, 16-нд нутгийн баруун хагаст, 15, 18, 19-нд нутгийн зүүн хагаст, 17-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Алтайн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +4…+9 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн зүүн хэсэг, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар +20..+27 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Хэнтэйн уулархаг нутаг, Говийн бүс нутгийн хойд хэсгээр +13…+19 градус, бусад нутгаар +7…+12 градус байв.

Агаарын хамгийн бага температур: Ихэнх хугацаанд сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар -10…-16 градус, Хэнтэйн уулархаг нутгаар, Орхон-Сэлэнгийн сав, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -5..-10 градус, Алтай өвөр говь болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр +2…-3 градус, бусад нутгаар -2…-7 градус байлаа.

Cалхи: Ихэнх хугацаанд салхи шуургатай цаг агаар тогтворгүй байсан бөгөөд 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 14-17-нд ихэнх нутгаар, 18-19-нд говь талын нутгаар секундэд  18-20 м/с, зарим үед түр зуур 24-28 м/с хүртэл ширүүсч хүчтэй шороон болон цасан шуурга шуурч аюултай үзэгдлийн хэмжээнд хүрлээ. Ялангуяа 15-нд Дорноговийн Сайншанд, Сүхбаатарын Эрдэнэцагаанд салхи түр зуур 28-30 м/с хүрч онц хүчтэй шороон шуурга болсон байна.                                                                                                 Улаанбаатар хот орчмоор: 14-с 15-нд шилжих шөнө 3.0мм, 15-ны өдөр 0.4мм, 15-с 16-нд шилжих шөнө 0.6 мм бороо, хур тунадас орсон. Бусад хугацаанд хур тунадас ороогүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, зарим үед түр зуур секундэд 17-21 метр хүрч шороон шуурга шуурсан байна. Шөнөдөө 14,18-нд +2…+7 градус, бусад хугацаанд Яармаг-Сонгины орчмоор -7…-11 градус, бусад хэсгээр 0…-3 градус хонов. Өдөртөө 13, 14-нд +20…+22 градус, бусад хугацаанд  +6…+11 градус байв.

Аюултай үзэгдэл: 14-15-нд Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар салхи секундэд 19-24 метр, зарим үед түр зуур секундэд 28-30 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурч, Архангайн нутаг, Өвөрхангайн хойд, Булганы өмнөд, төв аймгийн нутгаар цасан шуурга шуурч  аюултай үзэгдлийн хэмжээнд хүрлээ.

НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ӨРТӨӨ

2019 оны 05 сарын 13-ны өдрөөс 2019 оны 06 сарын 20-ны өдөр хүртэл

Буянт-Ухаа орчмоор: Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй. 05.15-нд 1.8мм, 05.16-нд 0.6мм аадар нойтон цас,цас, бороо орсон .

Салхи: Ихэнх хугацаанд 3-10м/с, түр зуур 13-21м/с хүрч өрөвхийлсөн байна. Салхины хамгийн их утга V/19-ний өдөр 21м/с хүрсэн.

Үзэгдэл: V/14-нд явган шороон шуурга, V/15-нд бороо, аадар нойтон цас, цас,орон шуурга, V/16-нд цас, нойтон цас , явган шороон шуурга, хүчтэй салхи, V/19-нд явган шороон шуурга тус тус ажиглагдсан .

Агаарын температурын хамгийн их утга: 05 сарын 14-нд 21.0 градус дулаан

Агаарын температурын хамгийн бага утга: 05 сарын 19-нд 10.6  градус хүйтэн

Хөрсний температурын хамгийн их утга: 05 сарын 13-нд 47.4 градус дулаан

Хөрсний температурын хамгийн бага утга: 05 сарын 19-нд 11.2 градус хүйтэн байв.

Алсын барааны харагдацын бага утга:   05 сарын 15-нд 3200м цас орсон.

METAR-ын тоо: 318

2019 оны 5 дугаар сарын 20-27-н  хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

“Өлгий” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 22, 23, 24-ны өдрүүдэд бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: Гол төлөв баруун өмнөөс 7-10м/с. 21, 22, 23-ны өдрүүдэд салхины хурд 16-18м/с хүрч ширүүснэ.

Температур: шөнөдөө 5-7 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Дэглий цагаан” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 21, 22, 23-нд бага зэргийн хур тунадас орно, бусад хугацаанд хур тунадас орохгүй.

Салхи: 22,23-нд баруун хойноос 10-12 м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлээс 3-6 м/с.

Агаарын температур: 20-22, 25-27-ны өдрүүдэд дулаарч, шөнөдөө 6-8 градус, өдөртөө 23-25 градус дулаан байх бол 23,24-нд бага зэрэг сэрүүсч шөнөдөө  3-5 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна..

Нислэгт аюултай үзэгдэл: 22, 23-нд аэродром орчимд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Ховд” нисэх буудал орчимд:

Үзэгдэл:  22, 23-нд үүлшинэ, ялимгүй хур тунадас, 24-нд үүлэрхэг, бага зэргийн хур тунадас  орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи: 21,22-нд баруунаас 7-10м/с, 23,24-нд баруун өмнөөс 12-15м/с хүрч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд  баруунаас  4-7м/с.

Температур:  Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна. 23-наас бага зэрэг сэрүүсч шөнөдөө 2-4 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Доной” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 23-24-ний шөнө, 24, 25-ны өдөр бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.

Салхи:  Ихэнх хугацаанд баруун, баруун өмнөөс  3-6 м/с, 23,24-нд түр зуур 14-16м/с  хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө 5-7 градус дулаан, өдөртөө 22-23 градус дулаан байна. 24-нд сэрүүснэ.

Нислэгт цаг агаарын аюултай үзэгдэл: 23,24,25-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт, мөстөлт ажиглагдана.

“Тосонцэнгэл” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 23-нд үүлшинэ, 24-нд үүлэрхэг, хур тунадас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи: 20, 21-нд баруун өмнөөс, 22, 23-нд баруун баруун хойноос 6-9м/с, бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.

Температур: 20, 21, 22-нд шөнөдөө 6-8 градус, өдөртөө 18-20 градус, бусад хугацаанд шөнөдөө 4-6 градус, өдөртөө 12-14 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 23,24-нд дунд хүчтэй сэгсрэлт, сул хүчтэй мөстөлт ажиглагдана.

“Алтай” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 24-нд Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: 22, 23-нд баруун өмнөөс 11-14м/с. Бусад хугацаанд баруун өмнөөс 4-9м/с.

Температур: 24-нд  хүйтэрч шөнөдөө 2-4 градус, өдөртөө 9-11 градус дулаан, бусад хугацаанд шөнөдөө 6-8 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 23, 24-нд дунд зэргийн сэгсрэлт сул хүчтэй мөстөлт ажиглагдана.

“Баянхонгор” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 25-нд үүлшинэ. Бага зэрэг хур тунадас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй хур тунадас орохгүй.

Салхи: 23, 24, 25-нд баруунаас 9-12м/с, зарим үед 14-16м/с хүртэл ширүүсч явган шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 5-8м/с.

Агаарын температур:  19, 24, 25-нд шөнөдөө 0-2 градус, өдөртөө 18-20 градус дулаан, 20-23-ны өдрүүдэд дулаарч шөнөдөө 4-6 градус, өдөртөө 23-25  градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл:  23-25-нд дунд хүчтэй сэгсрэлт,   25-нд сул хүчтэй мөстөлт ажиглагдана.

“Мөрөн” нисэх буудал орчимд:

Үзэгдэл:  23, 24-нд үүлэрхэг, хур тунадас орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй, бороо орохгүй.

Салхи: 20, 21-нд тогтворгүй чиглэлийн 1-4м/с. 23, 24-нд баруун хойноос 8-11м/с, өдөртөө үе үе 16-18м/с хүрч ширүүсэн явган шороон шуурга шуурна. Бусад хугацаанд баруунаас 5-8м/с.

Температур: 20-ноос дулаарч шөнөдөө 7-9 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна. 24, 25-нд сэрүүсч, шөнөдөө 1-3 градус, өдөртөө 9-11 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 21, 22, 23, 24-нд дунд зэрэг хүчтэй сэгсрэлттэй. 23, 24-нд сул хүчтэй мөстөлттэй.

“Булган” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 24-нөөс 25-нд шилжих шөнө үүлэрхэг, бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи: 23, 24-нд баруун хойноос 6-11м/с, зарим үед 13-15м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруун хойноос 5-10м/с.

Температур:  24, 25-нд сэрүүсч шөнөдөө 1-3 градус, өдөртөө 14-16 градус дулаан, бусад хугацаанд дулаарч шөнөдөө 6-8 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл:  23, 24-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй.

“Арвайхээр” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 24-25-нд үүлшинэ. Бага зэрэг хур тунадас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй хур тунадас орохгүй.

Салхи: 23, 24, 25-нд баруунаас 8-11м/с, зарим үед 14-16м/с хүртэл ширүүсч явган шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 5-8м/с.

Агаарын температур:  19, 24, 25-нд шөнөдөө 2-4 градус, өдөртөө 17-19 градус дулаан, 20-23-ны өдрүүдэд дулаарч шөнөдөө 6-8 градус, өдөртөө 23-25  градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл:  23-25-нд дунд хүчтэй сэгсрэлт,   25-нд сул хүчтэй мөстөлт ажиглагдана.

“Чойбалсан” нисэх буудал орчимд:

Үзэгдэл:  25-нд үүлэрхэг. Бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй хур тунадас орохгүй.

Салхи: 20-нд баруун хойноос 11-14м/с, 24, 25-нд 7-10м/с хүрч ширүүсэх ба бусад хугацаанд баруунаас 5-8м/с.

Температур: 22, 23-нд шөнөдөө 13-15 градус, өдөртөө 33-35 градус, бусад хугацаанд  шөнөдөө 6-8 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 20, 21, 25-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Өндөрхаан нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 24-25-нд үүлшинэ бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй бороо орохгүй.

Салхи: 22-нд баруун өмнөөс 6-9 м/с, 21, 26-27нд тогтворгүй чиглэлийн 2-5 м/с, бусад хугацаанд баруун хойноос 8-11 м/с, 25-нд өдөртөө түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ.

Температур: 22-23-нд шөнөдөө 11-13 градус, өдөртөө 31-33 градус, 25-нд өдөртөө сэрүүсч 14-16 градус, бусад хугацаанд шөнөдөө 6-8 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын  үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд хүчтэй сэгсрэлт, 25-нд сул хүйчтэй мөстөлт ажиглагдана.

Баруун-Урт нисэх буудал орчимд:

Үзэгдэл:  Ихэнх хугацаандаа солигдмол үүлтэй 26-нд ялимгүй бороо орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.

 Салхи: ихэвчлэн баруун хойноос 6-9м/с. 21, 23, 25-нд баруун хойноос түр зуур 12-14 м/с хүрч ширүүүснэ.

Температур: Дулаарч шөнөдөө 8-11 градус, өдөртөө 26-29 градус дулаан байна. 26-нд бага зэрэг сэрүүснэ.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 23, 25-нд дунд хүчтэй сэгсрэлт  ажиглагдана.

“Мандалговь” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 25-нд Үүлшинэ. Хур тунадас, нойтон цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи: 24, 25-нд баруун хойноос 12-14 м/с, бусад хугацаанд 8-11 м/с.

Температур: 22, 23-нд дулаарч шөнөдөө 8-10 градус, өдөртөө 29-31 градус, 25, 26-нд сэрүүснэ.  Бусад хугацаанд шөнөдөө 5-7 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Байхгүй.

Гурвансайхан” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 26-нд бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй бороо орохгүй.

Салхи: Баруунаас 6-9 м/с, 24-нөөс баруун хойш эргэж 10-13 м/с, зарим үед 15-17м/с хүрч ширүүснэ.

Температур: Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна. 22, 23-нд дулаарч шөнөдөө 14-16 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна. 26-наас бага зэрэг сэрүүсч шөнөдөө 5-7 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 26-нд алсын бараа муудна, 24, 25, 26-нд өрөвхийлөлттэй.

Овоот” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: 21, 22, 23-нд баруунаас 5-8м/с, 24-нд баруун хойноос 6-9м/с, бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.

Температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 10-12 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 24, 25-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Ханбумбат нисэх буудал орчимд:

Үзэгдэл: Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи: 20-нд баруун хойноос, 21, 22, 23-нд баруун өмнөөс 6-9м/с, 24-нд баруун хойноос 8-11м/с, бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.

Температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 15-17 градус, өдөртөө 31-33 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 24, 25, 26-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Хөшигийн хөндий дэх нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 23, 24-нд бороо, хур тунадас, уулаараа цас орж, шороон болон цасан шуурга шуурна. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд баруун хойноос 5-10 м/с. Хур тунадас орох үеэр 12-14 м/с, 24, 25-нд хойноос 9-14 м/с, зарим үед 18-20 м/с хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна..

Температур: Дулаарч шөнөдөө 7-9 градус, өдөртөө 20-22 градус дулаан. 25,26-нд сэрүүсч, шөнөдөө 1-3 градус, өдөртөө 8-10 градус дулаан байх төлөвтэй байна.

ОРОН НУТГИЙН УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

2019.05.20

Нисэх буудлуудын цаг агаарын төлөв

2019.05.20-05.27

Үзэгдэл:  21-нд Дэглий цагаан,  22-нд Өлгий, Дэглий цагаан, Ховд,  23-нд Өлгий, Дэглий цагаан, Ховд, Доной,  Мөрөн, Чингис хаан, Хөшигийн хөндий,  24-нд Өлгий, Доной, Тосонцэнгэл, Алтай, Мөрөн, Булган, Арвайхээр, Өндөрхаан, Чингис хаан, Хөшигийн хөндий, 25-нд Доной, Баянхонгор, Булган, Арвайхээр, Чойбалсан, Өндөрхаан, 26-нд Баруун-Урт, Мандалговь, 26-нд Гурвансайхан нисэх буудлуудад үүлшинэ.  Бага зэрэг хур тунадас, бороо орно.

Салхи:  Өлгийд 21-23-нд, Донойд 23, 24-нд баруун өмнөөс, Хөшигийн хөндийд 24, 25-нд, Өндөрхаанд 25-нд баруун хойноос 14-17м/с,

Дэглий цагаанд 22, 23-нд баруун хойноос, Ховдод 23,24-нд, Алтайд 22, 23-нд баруун өмнөөс, Баянхонгор болон Арвайхээрт 23-25-нд баруунаас, Мөрөнд болон Булганд 23, 24-нд баруун хойноос, Чингис хаанд 25-нд, Хөшигийн хөндийд 23-нд, Чойбалсанд 20-нд, Өндөрхаанд 23-25-нд, Баруун-Уртад 21, 23, 25-нд, Мандалговь нисэх буудлуудад 22, 23-нд, Гурвансайхан болон Ханбумбат нисэх буудалд 24-нд баруун хойноос 10-13м/с хүрч шороон шуурга шуурна. Зарим нисэх буудлуудад цасан шуурга шуурна. Бусад хугацаанд ихэнхдээ 5-8м/с салхитай байх төлөвтэй байна.

Температур: Өлгий, Тосонцэнгэл, Алтай, Хөшигийн хөндий нисэх буудлуудад шөнөдөө 5-7 градус, өдөртөө 17-19 градус дулаан, Дэглий цагаан, Ховд, Доной, Төв болон зүүн аймгуудын нисэх буудлуудад ихэнх хугацаанд шөнөдөө 6-8 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна. Говийн аймгуудын нисэх буудлаар шөнөдөө 10-13 градус , өдөртөө 26-28 градус дулаан байх төлөвтэй байна. Говь болон Зүүн аймгуудын нисэх буудлаар 22, 23-нд бага зэрэг дулаарна.  Баруун аймгуудын нисэх буудлаар 23, 24-нд, Төв, говь болон зүүн аймгуудын нисэх буудлаар 25-аас сэрүүснэ.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 22-нд Өлгий, Дэглий цагаан, 23-нд Өлгий, Дэглий цагаан, Доной, Тосонцэнгэл, Ховд, Алтай, Мөрөн, 24-нд Алтай, Баянхонгор, Гурвансайхан, Овоот, Мандалговь, 25-нд Гурвансайхан, Овоот, Ханбумбат, Мандалговь, Чингис хаан, Хөшигтийн хөндий, Баруун-Урт нисэх буудлуудад үүл тунадасны бүсэд дунд хүчтэй сэгсрэлттэй.

22-нд Өлгий, Дэглий цагаан, 23-нд Өлгий, Дэглий цагаан, Мөрөн, 24-нд Доной, Тосонцэнгэл, Мөрөн, 25-нд Булган, Арвайхээр, Өндөрхаан, Баруун-Урт, Чойбалсан, Чингис хаан, Хөшигтийн хөндий, Мандалговь нисэх буудлуудад үүл тунадасны бүсэд сул хүчтэй мөстөлттэй.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper