Нийтлэгдсэн 2019-05-23

ТӨРДӨӨ ҮНЭЛҮҮЛЛЭЭ

Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний түүхт 94 жил, Агаарын тээвэрлэгчдийн баярын өдрийг тохиолдуулан иргэний нисэхийн салбарт үр бүтээлтэй ажиллаж төрдөө үнэлүүлсэн нисэхийн салбарын ажилтнуудад Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан шагналыг нь гардууллаа.

Алтан гадас одонгоор шинэ нисэх буудлын Ашиглалтын өмнөх захиргааны албаны Худалдаа, үйлчилгээний төлөвлөлтийн мэргэжилтэн Пүрэвсүрэнгийн Болормаа, “Иргэний агаарын тээврийн тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр Нисэхийн сургалтын төвийн Заах арга зүйн ахлах мэргэжилтэн Алтангэрэлийн Золжаргал, Холбоо, навигаци, ажиглалтын албаны Цахилгааны инженер Нацагдоржийн Эрдэнэбат, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны нөхөн хангалтын нислэгийн удирдагч Сүхбаатарын Баатарсүх, Чингис хаан ОУНБ-ын Үйлдвэрлэлийн зохицуулалтын  албаны аэродромын үзлэг, аюулгүй ажиллагааны инженер Бөхтэгшийн Зандан, Зам, тээврийн хөгжлийн яамны “Жуух бичиг”-ээр ИНЕГ-ын Төсөл хөтөлбөрийн хэлтсийн мэргэжилтэн Ганболдын Ундраа, Хэвлэх цехийн Эх бэлтгэгч Дарамжавын Саранцэцэг, “Жаргалант” сэргээн засах амралтын тогооч Луттөмөрийн Гэрэлмаа, Нислэгийн урсгал, төлөвлөлтийн албаны Шуурхай төлөвлөлтийн хэсгийн дарга Төмөрийн Алтанзул нар шагнагдсаныг салбарын сайд гардуулан өглөө.

Түүхт ойн байрын хүрээнд нисэхийн салбараас төрийн болон яам, байгууллагын шагналаар шагнагдсан бусад ажилтнуудын шагналыг маргааш/2019.05.24/ ИНЕГ-ын баярын хурлын үеэр гардуулах юм.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper