Нийтлэгдсэн 2019-05-24

AVIATION XCHANGE ВЭБ САЙТ АШИГЛАЛТАНД ОРЛОО

Монгол Улсад Нисэх хүчин үүсч хөгжсөний 94 жилийн ойн баярыг угтсан бүтээлч ажлын хүрээнд Мэдээллийн технологи, инноваци, судалгаа хөгжлийн албанаас www.aviationexchange.mn вэб хуудсыг үйл ажиллагаанд оруулж байна. Энэхүү вэб хуудас нь дараах 4 үндсэн хэсгээс бүрдэнэ. Үүнд:

  1. Сургалт: Гадаад сургалт болон албан томилолтын үр дүнг нэмэгдүүлэх, мэдээлэл, мэдлэгийг нийт ажилтнуудын дунд хүртээмжтэй болгох зорилгоор 2018-2019 онд ИНЕГ-ын ажилтнуудын хамрагдсан гадаад сургалтуудад танилцуулагдсан сургалтын материалуудыг оруулсан. Цаашид гадаадад сургалтанд хамрагдсан болон албан томилолтоор ажилласан ажилтнууд өөрсдөө мэдээллийг тухай бүр оруулах боломжтой;
  2. Блог: Гадаад, дотоодын тэргүүн туршлага, шинэ санал, санаачлага, төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл болон нисэхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг мэргэжилтнүүдийн блог, нийтлэлийг цуврал хэлбэрээр оруулах;
  3. Арга хэмжээ: Нисэхийн хэмжээнд гарсан бүх арга хэмжээ (тэмдэглэлт ой, уулзалт, хурал, олон нийтийн арга хэмжээ гэх мэт) болон бэлтгэгдсэн контент (нэвтрүүлэг, видео, зураг, танилцуулга гэх мэт)-уудыг хадгалж үлдэх нэгдсэн эх сурвалж болох;
  4. Инновацийн санал санаачлага: Инновацийн шинэ санал санаачлагуудыг хүлээн авах, дэмжих, хөгжүүлэх, бодит ажил болгох инновацийн дэд бүтэц болон Aviation Xchange хуралтай холбоотой мэдээллүүд;

Та бүхэн тус вэб хуудас руу дараах линкийг ашиглан нэвтэрнэ үү:

www.aviationexchange.mn

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper