Нийтлэгдсэн 2019-06-03

2019 ОНЫ 06 ДУГААР САРЫН 03-10-Н ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Чингис хаан аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдлага: 

Үзэгдэл: 03, 04, 06, 09-нд үүлэрхэг, түр зуурын дуу цахилгаантай бороо орно, борооны үеэр салхи нь түр зуур 10-12м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: 03-нд зүүн өмнөөс баруун хойш эргэж 7-10 м/с, үе үе 10-12м/с хүрч ширүүснэ. 04-нд баруун хойноос 8-11м/с, 05-нд өмнөөс баруун хойш эргэж 6-9м/с, бусад хугацаанд баруун хойноос 5-8м/с,

Температур: 04-нд бага зэрэг сэрүүсч өдөртөө 15-17 градус дулаан, шөнөдөө 01-03 градус хүйтэн, бусад хугацаанд өдөртөө 23-25 градус, шөнөдөө 04-06 градус дулаан байна.

Аэродромын болон Ойртолтын нислэг хөдөлгөөний удирдлага: /газрын гадаргаас-6000м хүртэл өндөрт/

3-нд Доной, Мөрөн, Булган, Чингис хаан, 4-нд Булган, Чингис хаан, Гурвансайхан, Ханбумбат, Өндөрхаан, Баруун-Урт, Чойбалсан, 5-6-нд Өндөрхаан, Чойбалсан, 9-нд Булган, Чингис хаан, Өндөрхөөн нисэх буудлуудад дунд хүчтэй сэгсрэлттэй.

3-нд Өлгий, Дэглий цагаан, Тосонцэнгэл, Мөрөн, Булган, Чингис хаан, Өндөрхөөн, Чойбалсан, Баруун–Урт, 4-нд Тосонцэнгэл, Мөрөн, Булган, Өндөрхаан, 5-нд Мөрөн, 6-нд Мөрөн, Булган, Өндөрхаан, 9-нд Булган, Арвайхээр нисэх буудлуудад үүл тунадасны бүсэд сул хүчтэй мөстөлттэй.

Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлага: /6000-12000м/        

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 03-нд Алтай сектор, 04-нд Мөрөн, Улаанбаатар, Говь сектор, 05-нд Дорнод сектор, 09-нд Алтай секторын баруун хэсгийн секторуудаар дунд хүчтэй сэгсрэлттэй.

Нислэгийн Цаг Уурын Төв

Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс

2019.06.03

7 хоногийн төлөв

2019 оны 6 дугаар сарын 3-наас 6 дугаар сарын 10-ныг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

/ Хугацааны эхэнд нутгийн зүүн хэсгээр бороотой, сэрүүхэн байна /

Баруун аймгуудын нутгаар: 4-нд нутгийн баруун, 5-нд нутгийн зүүн, 8-нд нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи 7, 8, 9-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Агаарын температур Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 4, 5-нд нутгийн хойд, 6-нд нутгийн зүүн хэсгээр, 9-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно. Салхи 5, 6, 9-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. 4, 5, 6-нд Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн хойд, 6-нд нутгийн баруун, 7-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Агаарын температур хугацааны эхээр сэрүүхэн шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-21 градус, хугацааны сүүлээр дулаарч шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 6-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи 5, 6, 9-нд зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур 4-нд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус, бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.

Өнгөрсөн 7 хоногийн цаг агаарын байдлын тойм

 2019 оны 05 дугаар сарын 27-ны 08 цагаас 2019 оны 06 дугаар сарын 03-ны 08 цаг хүртэлх 

Тунадас: Өнгөрсөн 7 хоногт баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын зарим газраар 0,1-20.0 мм  бороо орсоноос хамгийн их нь Говь-Алтайн Эрдэнэ, Өвөрхангайн Уянга, Хэнтийн Дадал, Сүхбаатарын Уулбаян, Онгон, Баяндэлгэрт 12-20 мм бороо орсон байна.

Агаарын хамгийн их температур Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +14…+21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг  болон  Орхон-Сэлэнгийн сав газраар +25…+32 градус, бусад нутгаар +19…+27 градус дулаан байв.

Агаарын хамгийн бага температур: 7 хоногийн эхээр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цочир хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар -2…-6 градус, Алтай өвөр говь болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр +4…+10 градус, бусад нутгаар  0…+7 градус дулаан хонож байв.

Cалхи: Ихэнх нутгаар 7-12 м/с, Алтайн уулс болон говь талын нутгаар 16-24 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурав.

Улаанбаатар хот орчмоор: 7 хоногийн эцсээр 1.0-3,0 мм бороо орж, салхи секундэд 12-14 метр хүрч ширүүсэв. Туул, Тэрэлж голын хөндийгөөр 29-30-нд шилжих шөнө цочир хүйтэрч   -2…-6 градус хүйтэн, бусад хэсгээр +1…+3 градус дулаан хонов. Өдөртөө  7 хоноийн эхээр сэрүүсч +14…+18 градус, бусад хугацаанд  +23…+25 градус дулаан байв.

НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ӨРТӨӨ

2019 оны 05 сарын 27-ны өдрөөс 2019 оны 06 сарын 03-ны өдөр хүртэл

Буянт-Ухаа орчмоор: Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй. 06.01-нд 1.2мм, 06.02-нд 2.2мм аадар бороо орсон .

Салхи: Ихэнх хугацаанд 6-7м/с, түр зуур 12-17м/с хүрч өрөвхийлсөн байна. Салхины хамгийн их утга 05.28, 05.01-ний өдөр 17м/с хүрсэн.

Үзэгдэл: 5.28-нд явган шороон шуурга, 06.01-нд дуу цахилгаан, аадар бороо, 06.01-02-ны шилжих шөнө аадар бороо, тус тус ажиглагдсан .

Агаарын температурын хамгийн их утга: 05 сарын 27-нд 25.1 градус дулаан

Агаарын температурын хамгийн бага утга: 05 сарын 27-нд 3.4  градус хүйтэн

Хөрсний температурын хамгийн их утга: 05 сарын 31-нд 58.2 градус дулаан

Хөрсний температурын хамгийн бага утга: 05 сарын 27-нд 5.2 градус хүйтэн байв.

Алсын барааны харагдацын бага утга:  хараа муудаагүй.

METAR-ын тоо: 317

2019 оны 6 дугаар сарын 03-аас 6 дугаар сарын 10-н  хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

“Өлгий” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 3, 9, 10-ны өдрүүдэд бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: Гол төлөв баруун өмнөөс 7-10м/с. 7-10-ны өдрүүдэд салхины хурд 12-15м/с хүрч ширүүснэ.

Температур: шөнөдөө 8-10 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Дэглий цагаан” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 4, 5, 7-нд  бага зэргийн бороо  орно, бусад хугацаанд бороо орохгүй.

Салхи: 7, 8-нд баруун хойноос 10-13 м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлээс 3-6 м/с.

Агаарын температур: Дулаарч  шөнөдөө 12-14 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

Нислэгт аюултай үзэгдэл: 7, 8-нд аэродром орчимд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Ховд” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 4, 10-нд үүлшинэ, бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: 4-нд баруунаас 7-10м/с, 9,10-нд баруун өмнөөс 10-13м/с, зарим үед 14-16м/с хүрч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд  баруунаас  4-7м/с.

Температур: 3-5-нд шөнөдөө 8-10 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна. Цаашдаа дулаарч, шөнөдөө 12-14 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна..

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Доной” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 5-нд бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.

Салхи:  Ихэнх хугацаанд баруун, баруун өмнөөс  4-7 м/с, 4,5,-нд түр зуур 10-13м/с  хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө 5-7 градус дулаан, өдөртөө 23-25 градус дулаан байна.

Нислэгт цаг агаарын аюултай үзэгдэл: 5, 8-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Тосонцэнгэл” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 3-нд үүлэрхэг, дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: 3, 8-нд баруун баруун хойноос 5-8м/с, бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.

Температур: 3, 4-нд шөнөдөө 0-2 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө 0-2 градус, өдөртөө 24-26 градус  дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 3-нд дунд хүчтэй сэгсрэлт, сул хүчтэй мөстөлт, 4-нд дунд хүчтэй сэгсрэлт  ажиглагдана.

“Алтай” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 5, 8-нд Үүлшинэ. Бага зэргийн  бороо орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй.   Бороо орохгүй.

Салхи: Баруунаас 7-10 м/с . 5, 8-нд салхи баруун өмнөөс 13-16м/с хүрч ширүүснэ.

Агаарын температур: 4-6-нд  шөнөдөө 6-8 градус, өдөртөө 20-22 градус дулаан, 7-9-нд шөнөдөө  11-13 градус дулаан,  өдөртөө 24-26  градус дулаан байна.

Нислэгт аюултай үзэгдэл: 5, 8-нд аэродром орчимд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Баянхонгор” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 5-нд үүлшинэ. 6-нд бага зэрэг хур тунадас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй хур тунадас орохгүй.

Салхи: 5-нд баруунаас 8-11м/с, зарим үед 12-14м/с хүртэл ширүүсч явган шороон шуурга шуурна.

Бусад хугацаанд 5-8м/с.

Агаарын температур:  3-нд шөнөдөө 5-7 градус, өдөртөө 14-16 градус дулаан, бусад хугацаанд дулаарч шөнөдөө 6-8 градус, өдөртөө 21-23  градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 6-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Мөрөн” нисэх буудал орчимд:

Үзэгдэл:  9-нд үүлэрхэг, бороо орно. Бусад хугацаанд үүлшинэ, бороо орохгүй.

Салхи: 3-нд баруун хойноос 8-11м/с, үе үе 16-18м/с хүрч ширүүсэн явган шуурга шуурна. 4,5-нд баруунаас 5-8м/с. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.

Температур: Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 18-20 градус дулаан байх бол 7,8-нд халж шөнөдөө 11-13 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 3,4-нд сул хүчтэй сэгсрэлттэй.

“Булган” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 3-нд үүлэрхэг, бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд баруун хойноос 4-7м/с, 3-нд баруун хойноос 7-10м/с, зарим үед 12-14м/с хүрч ширүүснэ.

Температур:  3-4-нд сэрүүсч шөнөдөө 1 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 16-18 градус дулаан, 5-наас дулаарч шөнөдөө 6-8 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл:  3-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй.

“Арвайхээр” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: Ихэнх хугацаанд үүлэрхэг. 3,6-нд бага зэрэг хур тунадас, 5-нд ялимгүй бороо орно. Дуу цахилгаантай. 4, 7-нд солигдмол үүлтэй бороо орохгүй.

Салхи: 3, 5-нд баруун хойноос 8-11 м/с, Бусад хугацаанд 5-8м/с.

Агаарын температур: 3-5-нд шөнөдөө 4-6 градус, өдөртөө 17-19 градус дулаан, хугацааны сүүлчээр дулаарч шөнөдөө 15-17 градус, өдөртөө 23-25  градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл:  3, 5-нд дунд хүчтэй сэгсрэлт, 3, 5, 6-нд дуу цахилгаан ажиглагдана.

“Чойбалсан” нисэх буудал орчимд:

Үзэгдэл:  4, 6, 7-нд үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, бороо орохгүй.

Салхи: 4-нд баруун хойноос 12-15м/с хүрч ширүүсэнэ. 3-нд зүүн хойноос, бусад хугацаанд баруун хойноос 5-8м/с.

Температур: Шөнөдөө хугацааны эхээр 6-8 градус, бусад хугацаанд 10-12 градус, өдөртөө 3, 8, 9-нд 25-27 градус, бусад хугацаанд 22-24 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 4-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Өндөрхаан нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 3, 5, 10-нд үүлшинэ бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй бороо орохгүй.

Салхи: 3, 9, 10-нд тогтворгүй чиглэлийн 2-5м/с, бусад хугацаанд баруун хойноос 6-9м/с, өдөртөө түр зуур 14-16 м/с хүрч ширүүснэ.

Температур: 4,6-нд бага зэрэг сэрүүсч шөнөдөө 3-5 градус, өдөртөө 20-22 градус, бусад хугацаанд  шөнөдөө 8-10 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын  үзэгдэл: 3, 5, 10-нд дунд хүчтэй сэгсрэлт  ажиглагдана.

Баруун-Урт нисэх буудал орчимд:

Үзэгдэл:  Солигдмол үүлтэй. 4-нд ялимгүй, 7-нд бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.

Салхи: ихэвчлэн баруунаас 6-9м/с. 4, 7, 8-нд түр зуур 14-16 м/с хүрч ширүүүснэ.

Температур: нийт хугацаандаа шөнөдөө 8-10 градус, өдөртөө  23-25 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 4, 7-8-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Мандалговь” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: 3, 5-нд өмнөөс 12-15 м/с, бусад хугацаанд зүүн өмнөөс 4-7 м/с.

Температур: 4, 6, 7-нд сэрүүснэ.  Бусад хугацаанд шөнөдөө 14-16 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 3,5-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Гурвансайхан” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: Бүх хугацаанд бороо орохгүй.

Салхи: Баруунаас 5-8 м/с, 3, 5-нд баруунаас 7-10 м/с, зарим үед 12-14м/с хүрч ширүүснэ.

Температур: Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 30-32 градус дулаан байна. 8-наас дулаарч шөнөдөө 18-20 градус, өдөртөө 31-33 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 3, 5-нд өрөвхийлөлттэй.

Овоот” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: 3-нд баруун хойноос 7-10м/с, зарим үед 13-15м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.

Температур: Хугацааны эхээр шөнөдөө 10-12 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна. 8-наас шөнөдөө 14-16 градус, өдөртөө 31-33 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 3-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Ханбумбат нисэх буудал орчимд:

Үзэгдэл: Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: 3-нд өмнөөс 5-8м/с. Бусад хугацаанд зүүн хойноос 6-9м/с.

Температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 12-14 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 4-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Хөшигийн хөндий дэх нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 4, 6, 8-нд бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд баруун хойноос 6-9м/с. Зарим үед 12-14 м/с хүртэл ширүүснэ. 4, 6, 8-нд баруун хойноос 8-11м/с, зарим үед 14-16м/с хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна.

Температур: Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 21-23 градус дулаан. 4,6-нд сэрүүсч, шөнөдөө 2-4 градус, өдөртөө 14-16 градус дулаан байх төлөвтэй байна.

ОРОН НУТГИЙН УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

2019.06.03

Нисэх буудлуудын цаг агаарын төлөв

2019.06.0306.10

Үзэгдэл:  3-нд Өлгий, Тосонцэнгэл, Булган, Чингис хаан, Өндөрхаан, 4-нд Дэгдий цагаан, Ховд, Чингис хаан, Хөшигийн хөндий, Чойбалсан, Баруун-Урт, 5-нд Дэглий цагаан, Доной, Алтай, Өндөрхаан, 6-нд Баянхонгор, Чингис хаан,  Хөшигийн хөндий, Чойбалсан,  7-нд Дэглий цагаан, Чойбалсан, Баруун-Урт, 8-нд Алтай, Хөшигийн хөндий, 9-нд Өлгий, Мөрөн, Чингис хаан, 10-нд Өлгий, Ховд, Өндөрхаан  нисэх буудлуудад үүлэрхэг. Бага зэргийн бороо, зарим нисэх буудлаар түр зуурын дуу цахилгаантай бороо орно.

Салхи: Өлгийд 7-10-ны  өдрүүдэд, Алтайд 5, 8-нд  баруун өмнөөс, Чойбалсанд 4-нд баруун хойноос, Мандалговьд 3, 5-нд өмнөөс 12-15м/с хүрч шороон шуурга шуурна.

Дэглий цагаанд 7, 8-нд баруун хойноос, Ховдод 9, 10-нд, Донойд 4, 5-нд баруун өмнөөс 10-13м/с, Баянхонгорт 5-нд, Чингис хаанд 4-нд, Мөрөнд 3-нд, Арвайхээр 3, 5-нд баруун хойноос 8-11м/с салхитай байна.

Ховдод 4-нд, Алтайд ихэнхи хугацаанд баруунаас, Булган 3-нд баруун хойноос, Чингис хаанд 3-нд өмнөөс баруун хойш эргэж, Гурвансайханд 3,5-нд баруунаас, Овоотод 3-нд  баруун хойноос 7-10м/с,  зарим үед 14-16м/с хүрч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд ихэнхдээ 4-7м/с салхитай байх төлөвтэй байна.

Температур: Өлгий, Мөрөн, Хөшигийн хөндий нисэх буудлуудад шөнөдөө 6-8 градус, өдөртөө 20-23 градус дулаан, Дэглий цагаан, Ховд, Алтай, Мандалговь, Гурвансайхан, Овоот, Ханбумбат нисэх буудлуудад шөнөдөө 12-14 градус, өдөртөө 25-27 градус дулаан, Доной, Баянхонгор,  Зүүн аймгуудын нисэх буудлаар шөнөдөө 7-9 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

Тосонцэнгэл, Булган нисэх буудлуудад шөнөдөө 0-2 градус, өдөртөө Тосонцэнгэлд 24-26 градус, Булганд 16-18 градус, Арвайхээр, Чингис хаан нисэх буудлуудад  шөнөдөө 4-6 градус, өдөртөө  Арвайхээрт 18-20 градус,  Чингис хаанд 23-25 градус дулаан байх төлөвтэй байна.

Баруун болон зүүн аймгуудын нисэх буудлаар 3,4-нд  бага зэрэг сэрүүсэх,  Төвийн аймгуудын нисэх буудлаар 5-аас, Говь аймгуудын нисэх буудлаар 8-аас бага зэрэг дулаарах төлөвтэй байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 3-нд Доной, Мөрөн, Булган, Чингис хаан, 4-нд Булган, Чингис хаан, Өндөрхаан, Гурвансайхан, Ханбумбат, Чойбалсан, 5-нд Чойбалсан, 6-нд Өндөрхаан, Чойбалсан, 7-нд Өлгий, Чойбалсан, 8-нд Өлгий, Дэглий цагаан, 9-нд Булган, Чингис хаан, Өндөрхөөн нисэх буудлуудад дунд хүчтэй сэгсрэлттэй.

3-нд Өлгий, Дэглий цагаан, Тосонцэнгэл, Мөрөн, Булган, Чингис хаан, Өндөрхөөн, Чойбалсан, Баруун–Урт, 4-нд Тосонцэнгэл, Мөрөн, Булган, Өндөрхаан, 5-нд Мөрөн, 6-нд Мөрөн, Булган, Өндөрхаан, 9-нд Булган, Арвайхээр нисэх буудлуудад үүл тунадасны бүсэд сул хүчтэй мөстөлттэй.

 

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper