Нийтлэгдсэн 2019-06-05

ИНЕГ спорт цогцолбор, хүүхдийн цэцэрлэгтэй болно

ИНЕГ-аас салбарынхаа ажилчдын эрүүл мэнд, нийгмийн асуудлыг  шийдвэрлэхэд томоохон хувь нэмэр оруулсан хэд хэдэн ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөн, бэлтгэл ажлыг хангаад байна. Тухайлбал, өөрийн эзэмшлийн талбайдаа усан бассейн бүхий иж бүрэн спорт цогцолбор барихаар төлөвлөн холбогдох газраар зураг төслийг нь хийлгэж бэлэн болголоо.

Спорт цогцолборын барилга нь 3 блокоос бүрдэх бөгөөд a блокт 359 м2 талбай бүхий үзэгчдийн суудал, 571 м2 талбай бүхий спорт заалтай, b блоктоо нэгдүгээр давхарт нь 532 м2 талбайтай том хүний, 132 м2 талбай бүхий  хүүхдийн усан бассейн, эрэгтэй, эмэгтэй саун, шүршүүр, хувцас солих өрөө, хоёрдугаар давхартаа 122 м2 талбай бүхий фитнессийн танхимтай байх юм.

Мөн с блокт 185 м2 талбайтай чийрэгжүүлэлтийн танхим, задгай теннисний талбай, хувцас солих болон багш, дасгалжуулагч нарын өрөөнүүд, бэлтгэлийн танхим, захиргаа, техникийн өрөөтэй байхаар төлөвлөжээ. Түүнчлэн ариун цэврийн өрөө болон үзэгчдийн суудлыг хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй үзэгчдэд зориулсан тусгай өрөө, суудал байхаар төлөвлөсөн байна.

Спорт цогцолбор нь гадна талбайдаа хөл бөмбөг, сагсан бөмбөг, гар бөмбөгийн талбай байгуулж, зүлэг бут, ногоон байгууламж, сүүдрэвч, амрах талбай, авто зам, машины зогсоол зэргийг иж бүрнээр нь шийдвэрлэсэн спорт цогцолбор барьж байгуулахаар төлөвлөөд байна.

Түүнчлэн ИНЕГ-аас салбарынхаа ажилчдын хүүхдүүдэд зориулан БСШУЯ-наас баталсан жишиг зургийн дагуу 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг барихаар төлөвлөж, зураг төслийг нь бэлэн болгоод байна. Хүүхдийн цэцэрлэгийн барилгыг мөн хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, гадна талбайн иж бүрэн тохижилттой нь барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Ийнхүү ИНЕГ-аас ирэх онд тохиох нисэх хүчин үүсч хөгжсөний 95 жилийн ойгоо угтан салбарынхаа ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн олон ажлыг хийж гүйцэтгэхээр ажиллаж байна.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper