Олон Улсын хөдөлмөрийн байгууллагаас 2019 оныг “Эрүүл, аюулгүй ирээдүйн хөдөлмөрийн төлөө” жил болгон зарласантай холбогдуулан Монголын мэргэшсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүдийн холбоо/МОШПА/ “Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал” аяныг зохион байгуулж, тугаа аялуулж байна.
Нислэгийн журам боловсруулалтын алба/НЖБА/ тус аянд нэгдэж, МОШПА-гийн тугийг хүлээн авлаа. Тус үйл ажиллагаанд НЖБА-ны ажилтнуудаас гадна “МОШПА” ТББ-ын Ерөнхийлөгч Ц.Нацагдорж, Улаанбаатар салбарын дарга О.Одбаяр, ИНЕГ, НБУГ, НХҮА, “Чингис хаан” ОУНБ, ХНАА, НМҮА, ГТҮА-ны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүд оролцлоо.
Аяны хүрээнд НЖБАлба МОШПА-тай хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу “Vision Zero” хөдөлгөөнд нэгдэж, ХЭМАБ-ын менежементийн тогтолцоо, шаардлага, MNS 45001:2018 стандартыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, үйл ажиллагааг сурталчлах зэрэг ажлыг зохион байгуулах юм байна.