Монголын агаарын навигацийн төлөвлөлт, хэрэгжилтийг зохицуулах ажлын хэсэг (MANPING)-ийн дэд ажлын ажлын хэсэг болох Нислэгийн хөдөлгөөний менежмент болон цаг уур (ATM/MET)-ын анхдугаар хурал 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 09:00-12:00 цагийн хооронд ИНЕГ-ын хурлын танхимд зохион байгуулагдана.
Энэхүү хурлаар 2019 оны эхний хагас жилд Монгол Улсад болон Ази, номхон далайн бүсэд зохион байгуулагдсан ATM/MET дэд ажлын хэсгийн 5-н ажлын багуудын хурлын шийдвэрүүдийн танилцуулга, хэлэлцүүлэг тус тус хийгдэх бөгөөд хурлаас гарсан шийдвэрийн дагуу тодорхой ажлуудыг төлөвлөх, зохион байгуулах чухал ач холбогдолтой болно.
Тус хурлаар хэлэлцэх асуудлыг энд дарж үзнэ үү.