Чингис хаан аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдлага:
Үзэгдэл: 10, 12, 14-нд үүлэрхэг, түр зуурын дуу цахилгаантай бороо, 15, 16-нд бороо орно, борооны үеэр салхи түр зуур 10-12м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.
Салхи: 10, 14, 15-нд өмнө, зүүн өмнөөс 6-9м/с, 11, 16-нд баруун хойноос 6-9м/с, 12-нд баруун хойноос 5-8м/с. 13-нд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.
Температур: Ихэнх хугацаанд өдөртөө 25-27 градус, шөнөдөө 09-11 градус дулаан байна. 12, 16-нд бага зэрэг сэрүүсч өдөртөө 22-24 градус, шөнөдөө 07-09 градус дулаан байна.
Аэродромын болон Ойртолтын нислэг хөдөлгөөний удирдлага: /газрын гадаргаас-6000м хүртэл өндөрт/
10, 11, 13-нд Өлгий, Дэглий цагаан, Алтай, Тосонцэнгэл, Мөрөн, Доной, 12-нд Булган, Чингис хаан, Өндөрхаан, Чойбалсан, 14-нд Булган, Арвайхээр, Баянхонгор, Чингис хаан, 15, 16-нд Овоот, Гурвансайхан,Тавантолгой, Ханбумбат, 17-нд Баруун-Урт нисэх буудлуудад дунд хүчтэй сэгсрэлттэй.
10, 11, 14-нд Өлгий, Дэглий цагаан, Тосонцэнгэл, Мөрөн, Булган, Чингис хаан, 15, 16-нд Тосонцэнгэл, Мөрөн, Булган, Чингис хаан, Өндөрхаан, Арвайхээр, 17-нд Чингис хаан, Өндөрхаан, Чойбалсан, Баруун-Урт нисэх буудлуудад үүл тунадасны бүсэд сул хүчтэй мөстөлттэй.
Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлага: /6000-12000м/
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 10, 11, 13-нд Алтай сектор, 14-нд Мөрөн, Улаанбаатар, 15, 16-нд Говь сектор, 17-нд Дорнод секторуудаар дунд хүчтэй сэгсрэлттэй.
Нислэгийн Цаг Уурын Төв
Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс
2019.06.10
7 хоногийн төлөв
2019 оны 6 дугаар сарын 10-наас 6 дугаар сарын 17-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
/ Хугацааны сүүлээр ихэнх нутгаар бороошно /
Баруун аймгуудын нутгаар: 11-нд нутгийн хойд, 13-нд нутгийн баруун хэсгээр, 14-нд ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 12, 16, 17-нд хална.
Төвийн аймгуудын нутгаар: 11-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд зарим газраар, 14-нд нутгийн баруун хэсгээр, 15, 16-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. 15, 16-нд сэрүүснэ.
Зүүн аймгуудын нутгаар: 11-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд зарим газраар, 16-нд ихэнх нутгаар, 17-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. 16-наас сэрүүснэ.
Говийн аймгуудын нутгаар: 15-нд ихэнх нутгаар, 16-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.
Өнгөрсөн 7 хоногийн цаг агаарын байдлын тойм
2019 оны 06 дугаар сарын 03-ны 08 цагаас 2019 оны 06 дугаар сарын 10-ны 08 цаг хүртэлх
Тунадас: Өнгөрсөн 7 хоногт баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын хойд хэсгээр 0.0-26.0 мм бороо орсоноос хамгийн их нь Дорнодын Чойбалсан, Баянтүмэн, Сэргэлэн, Хэрлэн, Булган, Хэнтийн Баян-Овоо, Сүхбаатарын Сүхбаатар, Мөнххаан, Асгатад 18.0-26.0мм бороо орсон байна.
Агаарын хамгийн их температур: Хугацааны эхээр сэрүүн байсан боловч хугацааны дунд үеэс дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар +16…+21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар +29…+36 градус, бусад нутгаар +21…+27 градус дулаан байв.
Агаарын хамгийн бага температур: 7 хоногийн эхээр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цочир хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар -2…-7 градус, Алтай өвөр говь болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр +6…+12 градус, бусад нутгаар -1…+7 градус дулаан хонож байв. Бусад хугацаанд ихэнх нутгаар 5-10 градусаар дулаарсан байна.
Cалхи: Ихэнх нутгаар 7-12 м/с, Алтайн уулс болон говь тал, хээрийн нутгаар 16-24 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурав.
Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн 7 хоногт Тэрэлж, Багануур орчмоор 2.8-5,1 мм, хотын төв хэсгээр 0,0-0,4мм бороо орж, салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, зарим үед секундэд 12-16 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурсан байна. Хугацааны эхээр сэрүүсч шөнөдөө Туул, Тэрэлж голын хөндийгөөр цочир хүйтэрч -1…-6 градус, бусад хэсгээр -3…+3 градус, өдөртөө +14…+21 градус, бусад хугацаанд дулаарч шөнөдөө Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0…+13 градус, бусад хэсгээр +4…+15 градус, өдөртөө +22…+27 градус дулаан байв.
НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ӨРТӨӨ
2019 оны 06 сарын 03-ны өдрөөс 2019 оны 06 сарын 10-ны өдөр хүртэл
Буянт-Ухаа орчмоор: Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй. VI/03-нд 0.3мм, VI/04,06,09-нд 0.0мм аадар бороо.
Салхи: Ихэнх хугацаанд 2-6м/с, түр зуур 8-17м/с хүрч өрөвхийлсөн байна. Салхины хамгийн их утга VI/07-ны өдөр 17м/с хүрсэн.
Үзэгдэл: VI/03,04,06,09-нд аадар бороо, VI/03-нд шүүдэр тус тус ажиглагдсан .
Агаарын температурын хамгийн их утга: 06 сарын 09-нд 26.9 градус дулаан
Агаарын температурын хамгийн бага утга: 06 сарын 05-нд 3.3 градус хүйтэн
Хөрсний температурын хамгийн их утга: 06 сарын 08-нд 55.1 градус дулаан
Хөрсний температурын хамгийн бага утга: 06 сарын 04-нд 4.1 градус хүйтэн байв.
Алсын барааны харагдацын бага утга: хараа муудаагүй.
METAR-ын тоо: 330
2019 оны 6 дугаар сарын 10-17-н хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Өлгий” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 3, 9, 10-ны өдрүүдэд бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.
Салхи: Гол төлөв баруун өмнөөс 7-10м/с. 7, 8, 9,10-ны өдрүүдэд салхины хурд 11-14м/с хүрч ширүүснэ.
Температур: шөнөдөө 8-10 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Дэглий цагаан” нисэх буудал орчимд:
Үзэгдэл:10, 11, 13-нд бага зэргийн бороо орно, бусад хугацаанд бороо орохгүй.
Салхи: 13-нд баруун хойноос 10-13м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлээс 3-6 м/с.
Агаарын температур: Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.
Нислэгт аюултай үзэгдэл: 13-нд аэродром орчимд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Ховд” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 12, 13, 14-нд үүлшинэ, бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.
Салхи: 10, 12, 15, 16-нд баруун, баруун өмнөөс, 13, 14, 17-нд зүүн хойно, зүүн өмнөөс 7-10м/с.
Температур: шөнөдөө 11-13 градус, өдөртөө 25-27 градус дулаан, 15-наас өмнөх өдрүүдээсээ халж шөнөдөө 15-17 градус, өдөртөө 29-31 градус дулаан байх төлөвтэй.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Доной” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 12-13-ны шөнө, 13-14-ний шөнө, 14-ний өдөр, 14-15-ны шөнө, 15-ны өдөр бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд баруун, баруун өмнөөс 4-7 м/с, 12-13, 14-нд түр зуур 10-12м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө 6-8 градус дулаан, өдөртөө 26-28 градус дулаан байна.
Нислэгт цаг агаарын аюултай үзэгдэл: 12-13, 14, 15-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Тосонцэнгэл” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 13, 14, 15-нд үүлэрхэг, дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.
Салхи: 10,13-нд баруун, баруун хойноос 5-8м/с, бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.
Температур: шөнөдөө 6-8 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 10,11-нд дунд хүчтэй сэгсрэлт, 13,15-нд сул хүчтэй мөстөлт ажиглагдана.
“Алтай” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 10, 13, 14, 15-нд Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй. Бороо орохгүй.
Салхи: Баруунаас 7-10 м/с . 13-нд салхи баруун өмнөөс 13-16м/с хүрч ширүүснэ.
Агаарын температур: 11-12-нд шөнөдөө 6-8 градус дулаан, өдөртөө 24-26 градус дулаан, 13-14-нд шөнөдөө 3-5 градус, өдөртөө 20-22 градус дулаан,
Нислэгт аюултай үзэгдэл: 13-нд аэродром орчимд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Баянхонгор” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 12-16-ны өдрүүдэд үүлшинэ. 12, 14-нд түр зуурын бороо, 15-16нд үргэлжилсэн бороо орно.
Салхи: 12, 14, 16-нд 8-11м/с, зарим үед 16-18м/с хүртэл ширүүснэ. Бусад хугацаанд хугацаанд баруун, баруун өмнөөс 4-7 м/с.
Агаарын температур: шөнөдөө 8-10 градус, өдөртөө 24-26 градус дулаан, 14-нөөс сэрүүснэ.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 14, 15, 16-нд дунд хүчтэй сэгсрэлт, сул хүчтэй мөстөлт ажиглагдана.
“Мөрөн” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 14, 15, 16-нд үүлэрхэг, бороо орно. Бусад хугацаанд үүлшинэ, бороо орохгүй.
Салхи: 11,15-нд баруунаас 6-9м/с. 12, 14-нд зүүнээс 4-7м/с. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.
Температур: 10-нд өдөртөө 27-29 градус хүрч халах бол бусад хугацаанд шөнөдөө 9-11 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 11-нд сул, 14-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй.
“Булган” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 10, 15, 16-нд үүлэрхэг, бороо орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй, бороо орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд зүүн өмнөөс 5-8м/с, 10, 11-нд баруун өмнөөс 8-11м/с, зарим үед 14-16м/с хүрч ширүүснэ.
Температур: Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 25-27 градус дулаан, 14-нөөс өдөртөө сэрүүсч 18-20 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 10, 15, 16-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй.
“Арвайхээр” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 10, 13, 14, 15-нд Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй. Бороо орохгүй.
Салхи: 10, 13-нд баруун хойноос 8-11 м/с, Бусад хугацаанд баруунаас 5-8м/с.
Агаарын температур: 11-12-нд шөнөдөө 10-12 градус дулаан, өдөртөө 25-27 градус дулаан, 13-аас бага зэрэг сэрүүсч шөнөдөө 3-5 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна 15-аас .
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 10, 13-нд дунд хүчтэй сэгсрэлт, 10,13,14,15-нд дуу цахилгаан ажиглагдана.
“Чойбалсан” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 11-ний шөнө, 16-нд үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, бороо орохгүй.
Салхи: 12-нд баруун хойноос 9-12м/с, бусад хугацаанд баруунаас 5-8м/с.
Температур: Хугацааны эхээр шөнөдөө 12-14 градус, өдөртөө халж 28-30 градус, 16-наас бага зэрэг сэрүүсч шөнөдөө 10-12 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 16-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Өндөрхаан” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 15, 16-нд үүлшинэ бороо орно. 11-нд үүлэрхэг, бусад хугацаанд солигдмол үүлтэй бороо орохгүй.
Салхи: 10, 14-нд баруун өмнөөс 5-8 м/с, 11-13-нд баруун хойноос 6-9 м/с, 15-17-нд зүүн хойноос 11-13 м/с хүрнэ.
Температур: ихэнх хугацаанд шөнөдөө 12-14 градус, өдөртөө 12, 16, 17-нд бага зэрэг сэрүүсч 23-25 градус, бусад хугацаанд өдөртөө 28-30 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 12, 16, 17-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Мандалговь” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 11, 15-нд Үүлшинэ. Бага зэргийн бороо орно.
Салхи: 14, 15-нд өмнөөс 9-12 м/с, бусад хугацаанд зүүн хойноос 6-9 м/с.
Температур: 12, 13, 16-нд сэрүүснэ. Бусад хугацаанд шөнөдөө 13-15 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: байхгүй
“Гурвансайхан” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 14-15, 16-нд түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад хугацаанд бороо орохгүй.
Салхи: Баруун, баруун хойноос 5-8 м/с, 14,15-нд зүүн хойноос зүүн өмнө эргэж 9-12 м/с, борооны өмнө зарим үед 14-16 м/с хүрч ширүүснэ.
Температур: Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 30-32 градус дулаан байна. 15-наас бага зэрэг сэрүүсч шөнөдөө 14-16 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 14-15, 16-нд өрөвхийлөлттэй. Дуу цахилгаантай.
“Овоот” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 14, 15-нд үүлшинэ. Түр зуурын дуу цахилгаантай бороотой, Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.
Салхи: 13, 14-нд зүүн, зүүн өмнөөс 5-8м/с, Бусад хугацаанд баруун хойноос 5-8м/с, зарим үед 13-15м/с хүрч ширүүснэ.
Температур: Хугацааны эхээр шөнөдөө 15-17 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 15,16-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Ханбумбат” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 15, 16-нд үүлэрхэг. Түр зуурын дуу цахилгаантай бороотой. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.
Салхи: 10, 13, 14-нд зүүн, зүүн өмнөөс 5-8м/с. Бусад хугацаанд баруун хойноос 7-10м/с, зарим үед 13-15м/с хүрч ширүүснэ.
Температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 18-20 градус, өдөртөө 30-32 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 15,16-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Хөшигийн хөндий” дэх нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 10-нд түр зуурын бороо, 15, 16-нд бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд баруун хойноос 6-9м/с.Борооны өмнө түр зуур 8-11м/с. Зарим үед 12-14 м/с хүртэл ширүүснэ.
Температур: Дулаарч, 13-14-нд шөнөдөө 10-12 градус, өдөртөө 27-29 градус дулаан, бусад хугацаанд шөнөдөө 7-9 градус, 23-25 градус дулаан байх төлөвтэй байна.
ОРОН НУТГИЙН УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
2019.06.10
Нисэх буудлуудын цаг агаарын төлөв
2019.06.10-06.17
Үзэгдэл: 10-нд Дэглий цагаан, Алтай, Арвайхээр, Булган, Чингис хаан, Хөшигийн хөндий, 11-нд Дэглий цагаан, Мандалговь, Чойбалсан, 12-нд Ховд, Доной, Баянхонгор, Чингис хаан, 13-нд Дэглий цагаан, Ховд, Доной, Тосонцэнгэл, Алтай, Баянхонгор, Арвайхээр, 14-нд Ховд, Доной, Тосонцэнгэл, Алтай, Баянхонгор, Мөрөн, Арвайхээр, Чингис хаан, Гурвансайхан, Овоот, 15-нд Доной, Тосонцэнгэл, Алтай, Баянхонгор, Мөрөн Булган, Хөшигийн хөндий, Арвайхээр, Мандалговь, Гурвансайхан, Овоот, Ханбумбат, Өндөрхаан, 16-нд Баянхонгор, Мөрөн, Булган, Хөшигийн хөндий, Чойбалсан, Өндөрхаан, Гурвансайхан, Ханбумбат нисэх буудлуудад үүлэрхэг. Бороо орно. Зарим нисэх буудлаар түр зуурын дуу цахилгаантай бороо орно.
Салхи: Өлгийд 7, 8, 9, 10-нд баруун өмнөөс, Дэглий цагаан 13-нд, Донойд 12-13, 14-нд баруун өмнөөс, Өндөрхаанд 15-17-нд зүүн хойноос 11-14м/с, Алтай ихэнх хугацаанд баруун өмнөөс, Баянхонгорт 12,14,16-нд, Булганд 10,11-нд баруун өмнөөс, Арвайхээрт 10, 13-нд баруун хойноос, Чойбалсанд 12-нд баруун хойноос, Мандалговьд 14, 15-нд өмнөөс, Гурвансайханд 14,15-нд зүүн хойноос өмнө тийш эргэж 8-11м/с салхитай байна. Зарим нисэх буудлаар борооны өмнө түр зуур 16-18м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд ихэнхдээ 4-7м/с салхитай байх төлөвтэй байна.
Температур: Өлгий, Баянхонгор, Мөрөн, Чингис хаан, Хөшигийн хөндийд шөнөдөө 8-10 градус, өдөртөө 23-25, Дэглий цагаан, Ховд, Булган, Арвайхээр, Өндөрхаанд шөнөдөө 12-14 градус, өдөртөө 24-26 градус, Доной, Алтайд шөнөдөө 6-8 градус, өдөртөө 26-28 градус, Тосонцэнгэл нисэх буудалд шөнөдөө 6-8 градус, өдөртөө 20-22 градус, Чойбалсан, Мандалговьд шөнөдөө 12-14 градус, өдөртөө 28-30 градус, , Гурвансайхан, Овоот, Ханбумбат нисэх буудлуудад шөнөдөө 17-19 градус, өдөртөө 30-32 градус дулаан байна.
Ховд 15-аас, Хөшигийн хөндийд 13-14-нд дулаарах, Алтай 13-14-нд, Баянхонгорт болон Булган нисэх буудлуудад 14-өөс, Арвайхээрт 13-аас, Чингис хэаанд 12,16-нд Чойбалсанд 16-аас, Өндөрхаан 12,16,17-нд, Мандалговьд 12,13,16-нд, Гурвансайханд 15-аас бага зэрэг сэрүүсэх төлөвтэй байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 10, 11, 13-нд Өлгий, Дэглий цагаан, Алтай, Тосонцэнгэл, Мөрөн, Доной, 12-нд Булган, Чингис хаан, Өндөрхаан, Чойбалсан, 14-нд Булган, Арвайхээр, Баянхонгор, Чингис хаан, 15, 16-нд Овоот, Гурвансайхан,Тавантолгой, Ханбумбат, 17-нд Баруун-Урт нисэх буудлуудад дунд хүчтэй сэгсрэлттэй.
10, 11, 14-нд Өлгий, Дэглий цагаан, Тосонцэнгэл, Мөрөн, Булган, Чингис хаан, 15, 16-нд Тосонцэнгэл, Мөрөн, Булган, Чингис хаан, Өндөрхаан, Арвайхээр, 17-нд Чингис хаан, Өндөрхаан, Чойбалсан, Баруун-Урт нисэх буудлуудад үүл тунадасны бүсэд сул хүчтэй мөстөлттэй.