ИКАО-гийн Ази-Номхон далайн бүсийн агаарын навигацийн үйлчилгээний төлөвлөлт болон хэрэгжилтийг хангах ажлын хэсэг(APANPIRG)-ийн Бүс нутгийн хэмжээнд мэдээлэл дамжуулах бие даасан навигацийн сүлжээний хэрэгжилт, зохицуулалтын дэд ажлын хэсгийн 6 дахь удаагийн сургалт, семинар (CRV OG/6) Тайландын вант улсын Бангкок хотноо 2019 оны 5 дугаар сарын 06-наас 10-ны хооронд зохион байгуулагдаж ИНЕГ-ын АНБЗГ-ын техникийн бодлого хариуцсан мэргэжилтэн М.Эрдэнэсүх болон ХНАА-ны Холбооны хэсгийн мэдээллийн технологийн тасгийн ахлагч инженер Б.Цэнд-Аюуш нар оролцлоо. Хуралд бүсийн 28 улс болон олон улсын 2 байгууллага(ICCAIA, PCCW Global)-аас нийт 70 төлөөлөгч оролцлоо. Хурлыг Ази Номхон далайн бүсийн мэргэжилтэн Лүо Еи нээж, хурлыг энэхүү ажлын хэсгийн даргаар ажилладаг Mr. Terence Palmer даргалж, нарийн бичгээр ИКАО Ази Номхон далайн бүсийн мэргэжилтэн Лүо Еи ажилласан.
Хурлаар нийт 18 асуудал авч хэлэлцэж 3 шийдвэр гаргаж нисэхийн холбооны үйлчилгээний дэд ажлын хэсэгт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Мөн хурлын үеэр дараах чиглэлээр уулзалт, сургалтуудад хамрагдаж асуудлуудыг хэлэлцэж, холбогдох мэдээллүүдийг гаргалаа. Үүнд:
- АПАС, БНХАУ, Монгол Улс, ОХУ, Япон улсын хамтарсан хурал
- CRV хэрэглэгчийн сургалт
- CRV Ази-Номхон далайн бүсийн 18 улсын уулзалт, семинар
АПАС, БНХАУ, Монгол Улс, ОХУ, Япон улсын хамтарсан хурлын үер 2020 оны 11-р сараас эхлэн IWXXM форматаар цаг уурын мэдээлэл солилцох ажлын шаардлагыг хангахын тулд AMHS холболтод IP-д суурилсан холболтыг бий болгохын тулд АНУ, АНУ (АНУ, Япон, Монгол гэх мэт) хоёр шаттай алхам хийхээсээ илүүтэйгээр ОХУ-аас гурван хаалгаар Москва, Хабаровск, Иркутск НХУ-ын төвүүдээс Бээжин, Фукуока болон Улаанбаатар хот руу CRV-ийн холболтоор харилцан холбоо тогтоож, цаг уурын мэдээлэл дамжуулахаар тохиролцсон. Энэ ажлын хүрээнд Хятад, Япон, Монгол улсууд ОХУ хүсэлт тавьж CRV сүлжээний холболтыг 2019 оны эцэс гэхэд хэрэгжилжүүлэхийг хүссэн.
CRV хэрэглэгчийн сургалтын хүрээнд сүлжээг зохион байгуулагч PCCW global компани үйл ажиллагаагаа танилцуулж, CRV холболт хийгдсэн 9 улсын холболтын асуудал, хүндрэлүүдийг хэлэлцэн хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцлоо.
PCCW global компаний ажилтнуудтай уулзаж Монгол Улс CRV сүлжээнд холболдоход хийгдэх ажил, холболтын төрөл, үнийн саналын талаар ярилцаж, мэдээлэл авсан бөгөөд шийдвэр гаргагч нар буюу ИНЕГ-ын удирдлагуудад холболтын шийдлийн талаар танилцуулах, цаашид холболтыг хэрхэн хийх талаар шийдвэр гаргуулах ажил хийхээр төлөвлөн ажиллаж байна.
Мөн Монгол Улсын иргэний нисэхийн салбарт агаарын навигацийн үйлчилгээний мэдээллийн аюулгүй байдлын баримтлах бодлого, стратегийн болон дунд хугацааны, ойрын зорилтуудыг тодорхойлох, аюулгүй ажиллагааг сайжруулах, агаарын навигацийн үйлчилгээг дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай дараах мэдлэг, мэдээллийг авч ажиллаа.
ICAO-ийн APAC-аас CRV агаарын навигацийн мэдээлэл дамжуулах VPN сүлжээнд 2020-ны төгсгөл гэхэд бүсийн бүх гишүүн улс орнуудыг холбогдохыг хүссэн болно.
Мөн хурлын 3 дахь өдөр хуралд оролцогчид SWIM дэд ажлын хэсэгтэй хамтарсан хурал зохион байгуулж CRV сүлжээ, систем даяарх мэдээллийн менежментийн үр нөлөөг дээшлүүлэх, агаарын навигацийн мэдээлэл дамжуулах үйлчилгээг сайжруулахад гарч байгаа хүндрэлүүд гэсэн сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгүүдээр улс орнуудын агаарын навигацийн үйлчилгээг төрөл, хэрэгцээ шаардлагаар ангилах, ангилал тус бүрээр ИКАО-гын шаардлагыг шинэчлэх, ИКАО-д агаарын навигацийн үйлчилгээний талаар мэдээлэл хүргүүлэх арга аргачлалын талаар санал бодлоо солилцсон үр дүнтэй хэлэлцүүлэг боллоо.
Түүнчлэн ИНЕГ-аас цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг дараах байдлаар томьёолж байна. Үүнд:
- Монголын агаарын навигацийн төлөвлөгөө болон хэрэгжилтийг хангах ажлын хэсэг(MANPING)-ийн Бүс нутгийн хэмжээнд мэдээлэл дамжуулах ажлын багийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах APANPIRG-ын үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр, санал санаачлагыг тусгаж ажиллах,
- Ази-Номхон далайн бүсийн шаардлагын хүрээнд CRV сүлжээнд 2019-2020 онд Монгол Улс холбогдох хэрэгцээ шаардлагатай болж байна. Тус ажлыг хэрэгжүүлэхэд шаардлагатай үйл ажиллагаануудыг төлөвлөгөөнд тусгаж ажиллах шаардлага үүсэж байна.
Энэ ажлын хэсгийн зохион байгуулж буй хурал, семинарт тогтмол хамрагдах нь Монгол Улсын ИНЕГ-ын баримталж буй бодлого, стратегийн төлөвлөлтийг аюулгүй ажиллагааг хангасан, нислэгийн үр ашигтай, системийн найдвартай боломжит байдлыг хангасан байдлаар төлөвлөж, зохицуулахад үр нөлөөтэй байхаас гадна ICAO-ийн стандарт шаардлагуудын хэрэгжилтийг хангах, зөрүүтэй байдлыг арилгах ач холбогдолтой гэж үзэж байна.