Нийтлэгдсэн 2019-06-17

PBNICG-6 хурлын тайлан

1.1. Ерөнхий зүйл, хурлын танилцуулга:

Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-аас гаргасан “GANP”, “ASBU”, “ATM seamless plan” бодлого, төлөвлөлтүүдийг хэрэгжүүлэх бүсийн ажлын хэсэг (APANPIRG) нь анх 1991 онд байгуулагдсан бөгөөд өнөөг хүртэл агаарын навигацийн үйлчилгээний чиглэлээр үе шаттай олон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлдэг.

APANPIRG-25 дугаар хурлаас 2015 онд Үзүүлэлтэд тулгуурласан навигацийн хэрэгжилт, зохицуулалтын ажлыг эрчимжүүлэх, ерөнхий төлөвлөгөөний биелэлтийг хангах, аюулгүй, үр дүнтэй хэрэгжүүлэх, эрчимжүүлэх шаардлагаар PBNICG ажлын хэсэг 2015 онд байгуулагдаж, 2019 оны 4 дүгээр сарын байдлаар тус ажлын хэсгийн  6 дахь удаагийн хурал зохион байгуулагдаад байна.

1.2. Хамрах хүрээ:

Үзүүлэлтэд тулгуурласан навигацийн хэрэгжилт, зохицуулалт (PBNICG)-ын 6 дахь удаагийн хурал Индонези Улсын Балид 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 27-ний өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд хуралд 22 улс (Австрали, Бангладеш, Камбодж, БНХАУ, Фижи, Энэтхэг, Лаос, Малайз, Малдив, Монгол, Мянмар, Шинэ Калиндони, Шинэ Зеаланд, Пакистан, Филипинн, Солонгос, Сингапур, Тайланд, Тимор, Тонга, Виетнам), 2 олон улсын байгууллага (IATA, ICAO), 70 оролцогч (Иргэний нисэхийн удирдлагын түвшний албан тушаалтан, байцаагч, агаарын навигацийн бодлогын түвшний албан хаагч, журам зохиогч дизайнер, инженер, агаарын тээвэрлэгчийн төлөөллүүд)-ийг хамарсан томоохон хэмжээний хурал зохион байгуулагдсан.

Хурлын үйл ажиллагааг нээж Индонези Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын агаарын навигацийн байгууллагын стандарт, процедур үйл ажиллагаа хариуцсан дэд дарга Elfi Amir болон ICAO-ийн Ази номхон далайн бүсийн дэд оффисын ахлах Raphael Guillet үг хэлсэн.

Энэхүү хурлаар нийт 22 улс Үзүүлэлтэд тулгуурласан навигацийн хэрэгжилт, зохицуулалт, цаашид авч хэрэгжүүлэхээр ажиллаж буй төсөл, үүссэн хүндрэл, харилцан мэдээлэл солилцоо, хэлэлцүүлэг зэрэг 11WP, 18 IP, 6 танилцуулга пресентаци танилцуулах үйл ажиллагааг зохион байгуулагдаж харилцан туршлага солилцсон, мэдээлэл авсан, цаашдын хэтийн төлөвлөлтөд чухал нөлөөтэй хурал болсон.

1.3. Аюулгүй ажиллагааны үнэлгээний дадлага:

Энэхүү дадлагаар PBNICG ажлын хэсгээс боловсруулан гаргасан аюулгүй ажиллагааны үнэлгээ хийх шалгах хуудасаар Мянмар Улсын зарим нисэх буудлуудын нислэгийн журам зохиолтод 20 улсын 52 оролцогчийг мэргэжлээс шалтгаалж 6 багт хуваан үнэлгээ хийж цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай зарим алдаа дутагдал, үл нийцлийг илрүүлэн бусад оролцогч нарт танилцуулж харилцан туршлага солилцсон, зохиогдсон аргачлалыг өөрийн улс оронд хэрхэн ашиглах чухал ач холбогдолтой дадлага болсон.

Түүнчлэн энэхүү аюулгүй ажиллагааны үнэлгээ хийх шалгах хуудас нь зөвхөн RNP APCH нислэгийн журмуудад бус SID, STAR болон En-route-д хэрэгжүүлэх шалгах хуудсууд тус тус боловсруулагдсан.

1.4. Дэлхийн болон бүсийн PBN төлөвлөгөөний хэрэгжилт:

  • PBN RNP APCH LNAV, VNAV
  • Дэлхийн дундаж хувь ойролцоогоор 50%. /Ойролцоогоор тооцоолсон учир нь улс орнуудын давхардал, хүндрэлтэй байдлаас шалтгаалж зөрүүтэй байдаг/;
  • Ази номхон далайн бүсийн хувь 33%.
  • МУ-ын хувьд 4 LNAV хэрэгжүүлсэн бөгөөд төлөвлөгдсөн 6 байна.
  • PBN SID, STAR

Дэлхийн дундаж хувь ойролцоогоор 40%

Ази номхон далайн бүсийн хувь 60%

  • МУ-ын хувьд өнөөдрийн байдлаар 2 нисэх буудалд 8 STAR, 8 SID зохиогдсон. 

1.5. ОУ-ын баримт бичгийн өөрчлөлт шинэчлэлт, төлөвлөлт:

  • DOC8168 PANS OPS Vol I 6 дахь өөрчлөлт 2018.
  1. Шинэ бүтэц;
  2. Шинэ PBN агуулга;
  3. PBN-ний шаардлагууд.
  • Doc 9613 PBN журам 5 дахь хувилбар 2020 оны эхний хагас хүртэл хойшилсон.
  • RNP AR OPS;
  1. Шинэ нисэн гарах тодорхойлолтууд;
  2. AR APCH болон AR DP тусдаа шаардлага.
  • RNP өөрчлөлт;
  1. PBN to xLS;
  2. RNP 0.3;
  3. 2 дугаар тойрог
  • PBN operational approval: Хэрхэн чиглүүлэх.

1.6. PBNICG-6 хурлаар танилцуулагдсан IP, WP харилцан хамааралтай хэсгүүд:

  • WP02 /GANP өөрчлөлт ICAO Бээжин дэх бүсийн төв танилцуулсан/;

ICAO-ийн Бээжин дэх бүсийн төвөөс Дэлхийн агаарын навигацийн төлөвлөгөө (GANP)-д зарим нэг өөрчлөлтүүд орж байгаа талаар товч танилцуулсан. Үүнд:

  • Basic building blocks (BBB) нэмэгдсэн;
  • Aviation system block upgrades (ASBU)-ийн зарим модулиуд нэгтгэгдсэн.

Дээрх өөрчлөлтүүдийг 2019 оны 9 дүгээр сард ICAO-ийн 40 дэх ассемблигаар хэлэлцүүлэн шийдвэрлэнэ.

  • WP03 /APANPIRG29ийн PBN-тэй холбоотой дүгнэлт ICAO Бээжин дэх бүсийн төв танилцуулсан/;

APANPIRG29 дүгээр хурлаар PBNICG-5 дугаар хурлын тайланг хэлэлцэж 24 дүгнэлт, 6 шийдвэр гаргасан. Дээрх шийдвэрүүдээс Бээжингийн мэдэгдэл PBN 2.0 багтаамж нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах ажлыг 2022 оноос эхлэн хэрэгжүүлэх.

Мөн Дэлхийн нисэхийн аюулгүй ажиллагааг сайжруулах, тасралтгүй ажиглалтын үйлчилгээг Сансарт суурилсан автомат хамааралтай ажиглалтын системийг хэрэгжүүлэхэд нислэгийн хөдөлгөөний удирдлагын системд нэмэлт өөрчлөлт оруулахгүйгээр дэмжих боломжийг судлах 2019 оноос эхлэн хэрэгжүүлэх эхлэх талаар хэлэлцсэн.

Түүнчлэн энэхүү хурлаар Circular 353 дагуу улс орнууд PBN RNAV-аас RNP ойртолтын нислэгийн журмын зургийг шинэчлэх ажлыг 2019 оны 6 дугаар сарын дотор хийхийг зөвлөсөн байна.

  • ATM/SG/6 дүгнэлт;

CNS/SG/22 дугаар хурлаар улс орнууд радио навигацийн үйлчилгээ “Ground based GNSS status monitoring”-ийг үйл ажиллагаанд ашиглах нь зөв, эсэх талаар хэлэлцэгдэж ашиглах нь зүйтэй гэж дэмжигдсэн хэдий ч ATM/SG/6 хурлаар үр ашиггүй, дахин хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн.

Мөн Asia/Pacific Seamless ATM plan Version 2 дугаар хувилбарт CNS/SG/22 ажлын хэсгийн саналын дагуу ажиглалтын удирдлагатай бүсэд RNAV2-ийг хэрэгжүүлэх талаар өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хэлэлцэгдсэн. Энэхүү өөрчлөлтийг хийхэд APANPIRG-ийн дүгнэлт шаардагдахгүй.

Түүнчлэн DOC4444-т ADS-B phraseology-ийн талаар тусгах санал оруулах асуудал хэлэлцэгдсэн. Жнь:

  • “RE-ENTER ADS-B AIRCRAFT IDENTIFICATION”
  • “TRANSMIT ADS-B IDENT”
  • “STOP SQUAWK TRANSMIT ADS-B ONLY” or “STOP ADS-B TRANSMISSION, SQUAWK (CODE) ONLY”
  • “TRANSMIT ADS-B ALTITUDE”
  • “STOP ADS-B ALTITUDE TRANSMISSION [(WRONG INDICATION, or reason)]”
  • RASMAG дүгнэлт;

Performance-Based Communications and Surveillance (PBCS)-ийг агаарын тээвэрлэгч байгуулагууд нислэгийн төлөвлөгөөнд бөглөхгүй байна. Энэ нь агаарын зайд авч үзэх шаардлагатай зарим хүчин зүйлд нөлөөлж байна.

  • CNS-тэй холбоотой зарим асуудлууд;

CNS ажлын хэсгийн хурал 2018 оны 5 дугаар сард зохион байгуулагдсан. Энэ хуралд PBN агаарын зайн зохион байгуулалт, PBN төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай Doc9613, Doc8168 Vol II, Doc4444, Annex15 баримт бичгүүдийг PBN in a page 2 гэх хурдан харах боломжтой нэгтгэл баримт бичгийг ICAO-ийн бүсийн төв боловсруулах шаардлагатай гэж үзсэн.

Мөн энэ хурлын шийдвэрээр шалгалтын нислэг зохион байгуулах болон нислэгээр шалган баталгаажуулах catalogue баталгаажсан. https://www.icao.int/APAC/Pages/new-eDocs.aspx.

Түүнчлэн real time GNSS status monitoring-ийг газарт хийх шаардлагатай. Тухайлбал улс орнууд дараах үйл ажиллагааг нэвтрүүлэхийг яаравчлах. Үүнд:

  • Радио навигацийн үйлчилгээнд GNSS-д суурилсан үйл ажиллагааг тодорхойлох;
  • Нислэгийн удирдагч GNSS status monitoring хийх;
  • Хэрэглэгч GNSS/RAIM идэвхгүй, алдаатай эсэхийг мэдэх зорилгоор ашиглах;
  • Нисгэгч GNSS статусийг НУ-д мэдэгдэх;
  • Тусгалыг AIC болон AIP-аар зарлах.
  • GBAS/SBAS хэрэгжүүлэлт;

2018 оны байдлаар 10 улс, Eurocontrol, үйлдвэрлэгч байгууллага, Airbus, Boeing GBAS-ийг өөр өөр түвшинд хэрэгжүүлж байна. SBAS-ийг хэрэгжүүлэх нь үндэсний дэд бүтэцтэй холбоотой ажил болох талаар мэдээлэл өгсөн.

  • APAC RSO өнгөрсөн хугацаанд хийсэн, цаашид хийх ажлууд;

PBN-тэй холбоотой дараах ажлуудыг хийсэн. Үүнд:

  • Нислэгийн удирдагч нарт зориулсан PBN семинар зохион байгуулсан;
  • PBN үйл ажиллагааны зөвшөөрлийн талаар семинар зохион байгуулсан;
  • PBN аюулгүй ажиллагааны үнэлгээ хийх семинар зохион байгуулсан;
  • PBN зөвлөх багийн GBAS/SBAS хэрэгжүүлэх төлөвлөгөөний семинар зохион байгуулсан;
  • Өмнөд хятадын далайн нислэгийн хөдөлгөөний урсгалыг хянах ажлын хэсэг болон Бенгалын орнуудын нислэгийн хөдөлгөөний урсгалыг хянах ажлын хэсгийн үйл ажиллагаанд агаарын зайн менежменттэй холбоотой дэмжлэг үзүүлэх, идэвхжүүлэх семинар зохион байгуулсан.
  • Цаашид улс орнуудын хүсэлтээр нислэгийн урсгал төлөвлөлт, үргэлжилсэн өндөр алдалтын менежментийг хэрэгжүүлэх ажилд туслалцаа үзүүлнэ;
  • Хүсэлтээр Eurocontrol-ийн хэрэгжүүлж буй цэрэг болон иргэний нислэгийн хөдөлгөөний менежмент, агаарын зайн менежментийг зохицуулах систем болон Circular 330-ийн сайжруулалтад цахимаар туслалцаа үзүүлж болох талаар танилцуулагдсан.
  • IP01 /Өмнөд Хятадын далайн нислэгийн хөдөлгөөний урсгалыг хянах ажлын хэсгийн 7 дахь удаагийн хурлын дүгнэлт/;

Сингапур улс RNP2 болон RNAV2-ийг паралелл агаарын замуудад ашиглах санал гаргасан.

  • IP02 /Бенгалийн нислэгийн хөдөлгөөний урсгалыг хянах ажлын хэсгийн анхдугаар хурлын дүгнэлт/;

Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний агаарын замуудын каталоги гарсан талаар мэдээлсэн.

  • IP03 /Лаос/;

PBN зөвлөх үйлчилгээний баг тус улсын агаарын зай, нислэгийн журмууд дээр ажиллаж 3 олон улсын нисэх буудалд PBN нислэгийн журам, 2 орон нутгийн нисэх буудалд нислэгийн журам зохиосон. Мөн 1 агаарын замыг RNAV2 болгон тогтоож нислэгийн журам зохиогч инженер болон нислэгийн удирдагч нарт дэмжлэг үзүүлсэн.

  • IP18 /PBN go team/;

Энэхүү зөвлөх үйлчилгээний баг нь аль улсад PBN-ийг хэрэгжүүлэхэд хүндрэл гарч байгаа, дэмжлэг авах шаардлагатай улс орнуудад туслалцаа, мэргэжлийн зөвлөгөө өгөх зорилготой баг бөгөөд PBN go team-ийг зөвлөх үйлчилгээгээр авахад 3-6 сарын хугацаа зарцуулдаг байна. Хүсэлтийг rguillet@icao.int хаягаар авна.

  • IP16 /PBN activities of ICAO APAC regional sub office/;

PBN нислэгийн журам, агаарын замуудад ICAO-ийн гаргасан аюулгүй ажиллагааны үнэлгээ хийх шалгах хуудсыг танилцуулсан бөгөөд тус шалгах хуудсыг Мянмар улсын бодит нислэгийн журамд тус улсаас зөвшөөрөл авсны үндсэн дээр дадлагыг 2 удаа зохион байгуулсан. Семинараас зөвлөмж гарсан бөгөөд аюулгүй ажиллагааны үнэлгээг GROUND VALIDATION-ний өмнө хийх нь зүйтэй талаар дадлага хийсний үндсэн дээр тодорхойлогдсон.

  • WP10 /China/;

Газар нутгийн хүндрэлтэй нөхцөлд RNP AR нислэгийн журмыг зохиоход нарийн бэлтгэгдсэн журам зохиогч инженерүүд хэрэгтэй байна. Мөн PBN-ийг хэрэгжүүлсэн боловч нислэгийн удирдагч нар PBN-ний ойлголтыг аваагүй байна. Түүнчлэн RNP-ийг хэрэгжүүлэхэд GNSS protection-ний асуудал хөндөгдөж байна.

  • IP8 /Australia/;

Австрали Улс өөрийн орны зүүн бүсийн агаарын зайд RNP2-ийг хэрэгжүүлсэн бөгөөд ингэхдээ GNSS тоноглолийг 2016 оноос албан ёсоор шаардаж эхэлсэн. GNSS-ийн нөөцөөр өнөөгийн байдлаар (NDB/VOR/DME) 50%-тай байна. Эдгээр тоног төхөөрөмжүүдийн стандарт ажиллах хугацаа дуусах хүртэл GNSS-ийн нөөц арга технологийг шийдэх шаардлагатай. (GNSS ашиглан хэвтээ зайчлалыг багасгах гарын авлага ICAO circular 321, 343)

  • WP5 /Regional transition plan for RNP APCH chart identification/;

APANPIRG/29 хурлаас RNP APCH CHART identification from RNAV to RNP-д шилжих төлөвлөгөөний төслийг ICAO APAC RSO-д ирүүлэх шийдвэр гаргасан. Төлөвлөгөөг гаргахдаа эцсийн зарлах хугацаанаас 12 сарын хугацаанд хийх талаар зөвлөсөн. Төлөвлөгөөг APAC-ийн RSO-ийн Web site-д тавих бөгөөд улс орнууд өөрсдийн  төлөвлөгөөг slot-д тулгуурлан мэдээллээ шинэчлэх шаардлагатай бөгөөд төлөвлөгөөг 2019 оны 9 дүгээр сард CNS/SG/23-аар урьдчилан батална. Түүнээс өмнө мэдээллээ өгөх.

  • SP3 /SBAS/GBAS/;

SBAS/GBAS улс орнууд хэрхэн хэрэглэх талаар APAC RSO БНСУ-д 2019 оны 6 дугаар сард семинар зохион байгуулна. Семинарт GBAS/SBAS агаар мандал /ionospheric/-ийн давхрагатай харилцан нөлөө, үр ашиг, төсөвт өртөг, NOTAM талаар сургалт, танилцуулга зохион байгуулагдана.

ХОЁР. ХУРЛААС ГАРСАН САНАЛ, ДҮГНЭЛТ          

2.1. PBNICG-6 хурлаас гарсан дүгнэлт:

  • Энэхүү хуралд ICAO HQ-аас бэлтгэгдсэн танилцуулгыг ICAO-ийн Бээжин дэх бүсийн төвийн ATM мэргэжилтэн тавьсан бөгөөд танилцуулгад цаашид агаарын зайг ДЭЭД болон ДООД гэж ангилахгүй байх тухай танилцуулга тавигдсан. Оролцогчид тодруулсны үндсэн дээр ICAO APAC RSO агаарын зайн босоо хязгаарыг яагаад дээд болон доод агаарын зай гэж хуваахгүй байх бодлогын талаар ICAO HQ-аас тодруулга авна.
  • APANPIRG29-ийн шийдвэрийн дагуу бүх PBN нислэгийн журмын PBN шаардлага хэсгийн хүснэгтийн тэмдэглэгээг Circular 353-ийн дагуу /RNP APCH CHART IDENTIFICATION FROM RNAV TO RNP/ өөрчлөх тухай шийдвэр гарсан. Энэ нь нислэгийн удирдагч болон нисгэгч нар төөрөгдөл үүсгэж байна. Иймд энэхүү ажлын хүрээнд APAC RSO-ийн цахим хуудсаар орж улс орнууд дээрх өөрчлөлтийг APAC RSO-оос гаргасан төлөвлөгөөний төсөлд тусгах. Энэхүү төлөвлөгөө 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр болох CNS/SG/23 дугаар хурлаар эхний байдлаар баталгаажна.

2.2. АНБЗГ-ын мэргэжилтэн Т.Хадбаярын цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай ажил:

  • МУ-ын Иргэний нисэхэд ашиглагддаг GNSS төхөөрөмжийн байршил, тоо ширхэг, дэлгэц, ашиглалт, сигналын алдааны мэдээлэл, хүчин зүйл зэрэгт судалгаа хийж, ажиглалтыг тодорхой давтамжтай хийх талаар холбогдох байгууллагатай хамтран ажиллаж цаашдын бодлого төлөвлөлттэй уялдуулах;
  • PBN замууд тогтоогдсонтой холбогдуулан уламжлалт болон PBN замуудын ашиглалтын судалгааг гаргаж, тухайн замуудаар нисэн өнгөрсөн агаарын хөлгүүдийн FPL-аас RNAV5, RNAV2, RNP2-ийн шаардлага хангасан агаарын хөлгүүдийн судалгааг гаргах, цаашдын бодлого төлөвлөлттэй уялдуулах;
  • GNSS ашиглан хэвтээ зайчлалыг багасгах гарын авлага ICAO circular 321, 343-ийг судлах;
  • RNP APCH CHART IDENTIFICATION буюу 2.1.2-т анхаарал хандуулах биелэлтийг хангах талаар ажил зохион байгуулах;
  • GANP-ийн өөрчлөлттэй танилцах, холбогдох мэргэжилтнүүдэд мэдээлэл өгөх;
  • DOC4444-т орж буй өөрчлөлт болох ADS-B phraseology-ийн талаар холбогдох багш, мэргэжилтнүүдэд мэдээлэл өгөх;
  • DOC8168 PANS OPS Vol I 6 дахь өөрчлөлттэй танилцах, холбогдох нислэгийн журам зохиогч инженерүүдэд мэдээлэл өгөх;

MANPING-PBNICG дотоодын ажлын багийн бүрэлдэхүүнд олон улсын хурлын талаар мэдээлэл өгч, дээр тусгагдсан ажлуудыг эрчимжүүлэх.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper