Нийтлэгдсэн 2019-06-17

СИНГАПУРЫН НИСЭХИЙН АКАДЕМИД ЗОХИОГДСОН НИСЭХИЙН МЭДЭЭЛЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ-НИСЭХИЙН МЭДЭЭЛЛИЙН МЕНЕЖМЕНТ ТЭТГЭЛЭГТ СУРГАЛТАД ХАМРАГДСАН АЖИЛТНЫ ТАЙЛАН

Сингапур улсын нисэхийн академиас 2019 оны 3 дугаар сарын 18-наас 3 дугаар сарын 22-ны өдрүүдэд зохион байгуулсан Нисэхийн мэдээллийн үйлчилгээ-Нисэхийн мэдээллийн менежмент сэдэвт сургалтад Агаарын навигацийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Х.Одхүү амжилттай хамрагдаад ирлээ. Тус сургалтын төлбөр, байр, хоолны зардлыг Сингапур улсын засгийн газраас санхүүжүүлсэн. Тус сургалтын зорилго нь олон улсын агаарын навигацийн төлөвлөгөө(GANP), Нисэхийн системийг үе шаттайгаар хөгжүүлэх төлөвлөгөө(ASBU)-ний хүрээнд хийгдэх Нисэхийн мэдээллийн үйлчилгээнээс нисэхийн мэдээллийн менежментэд шилжих ажлын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаанууд болон зохион байгуулалтын талаар суралцах, нисэхийн мэдээллийн менежментийг эх орондоо хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэгтэй болоход оршиж байсан.

Сургалт нь дараах сэдвийн хүрээнд явагдсан.

  1. Нисэхийн мэдээллийн үйлчилгээний байгууллагын үүрэг, хариуцлага.
  2. Нисэхийн мэдээллийн менежментийн түлхүүр ойлголтууд.
  3. ICAO-ын Нисэхийн хөдөлгөөний менежмент (ATM) концепц, Нисэхийн системийг үе шаттай хөгжүүлэх төлөвлөгөө (ASBU)-нд нисэхийн мэдээллийн менежментийн үүрэг, оролцоо.
  4. Нисэхийн мэдээллийн үйлчилгээний зохицуулалт, зохицуулалтын хөндлөнгийн хяналт.
  5. Нисэхийн мэдээллийн үйлчилгээнээс нисэхийн мэдээллийн менежментэд шилжихэд шаардлагатай нөхцөлүүд.
  6. Систем даяарх мэдээллийн менежмент (SWIM)-тэй хэрхэн холбогдох тухай.

Энэхүү сургалтад хамрагдсанаар Монгол улсын агаарын навигацийн үйлчилгээний бодлогод нисэхийн мэдээллийн үйлчилгээнээс нисэхийн мэдээллийн менежментэд шилжихэд шаардлагатай үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар мэдлэг мэдээлэлтэй болсон.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper