Нийтлэгдсэн 2019-06-17

ХОЙД АЗИЙН БҮСИЙН НИСЭХИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ БАГ(NARAST)-ИЙН 25 ДУГААР ХУРАЛ БОЛОН НИСЛЭГИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА, НИСЛЭГТ ТЭНЦЭХ ЧАДВАРЫГ ХАДГАЛАХ ХОЙД АЗИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР(COSCAP NA)-ИЙН ЗОХИЦУУЛАГЧ НАРЫН 4 ДҮГЭЭР УУЛЗАЛТАД ОРОЛЦСОН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ТОМИЛОЛТЫН ТАЙЛАН

Ази-Номхон далайн бүсийн нисэхийн аюулгүй ажиллагааны баг(APRAST)-ийн 14 дүгээр хурал 2019 онд хуралдах бөгөөд Хойд азийн бүсийн хувьд дээрх хурлаар хэлэлцэх асуудлууд, гаргуулах шийдвэрүүдэд гишүүн улсуудынхаа саналуудыг бүрэн тусгуулах бэлтгэлийг хангах зорилгоор Хойд азийн бүсийн нисэхийн аюулгүй ажиллагааны баг(NARAST)-ийн 25 дугаар хурал хурал зохион байгуулагдлаа.

Мөн Нислэгийн аюулгүй ажиллагаа, нислэгт тэнцэх чадварыг хадгалах хойд азийн хамтын ажиллагааны хөгжлийн хөтөлбөр(COSCAP NA)-ийн гишүүн зохицуулагч нарын 4 дүгээр уулзалт нь хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар санал солилцсон бөгөөд 2019 оны төлөвлөгөөт ажлуудын явцтай танилцаж, хөтөлбөрийн хүрээнд улсууд өөрсдийн авч хэрэгжүүлж байгаа ажлуудыг танилцуулан ХонгКонгод хуралдах Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэгдэх асуудлуудаар санал солилцлоо.

Хурлууд нь БНХАУ-ын Бээжин хотноо байрлах ICAO-гийн Ази номхон далайн бүсийн дэд оффисийн байранд зохион байгуулагдсан бөгөөд хуралд БНХАУ, БНСУ, БНАСАУ, Монгол, Макао улсын төлөөлөгч нараас гадна FAA, EASA, Airbus, Boeing зэрэг байгууллага, компаний төлөөлөгчид оролцсон. NARAST-ын 25 дугаар хуралд Ази-Номхон далайн бүсийн захирал Арун Мишра өөрийн биеэр оролцож хурлаар хэлэлцсэн асуудал бүрээр санал солилцож оролцсон.

NARAST-ын 25 дугаар хурлаар дараах асуудлуудыг авч хэлэлцсэн. Үүнд:

  • NARAST-ийн өмнөх 24 дүгээр уулзалтаас гарсан шийдвэр, авах арга хэмжээнүүдийг эргэн нягтлаж, хэлэлцэх;
  • Ази Номхон далайн бүсийн аюулгүй ажиллагааны баг /APRAST/-ийн 13 дугаар уулзалтын нэгдсэн тайланг дахин авч хэлэлцэх;
  • COSCAP-NA 2018 оны Аюулгүй ажиллагааны тайланг авч хэлэлцэх;
  • Safety Enhancement Initiative(SEI-Аюулгүй ажиллагааг дээшлүүлэх санаачлага)-н хэрэгжилтийн талаарх асуулга;
  • Бүсийн аюулгүй ажиллагааны нэн тэргүүний зорилго, зорилтуудыг эргэн нягтлаж, хэлэлцэх;
  • Бусад асуудлууд;
  • NARAST-ийн 25 дугаар уулзалтын үр дүнг хэлэлцэх;

Хэлэлцсэн асуудал бүр дээр манай улстай холбогдолтой мэдээллийг нэмэлтээр оруулах, өөрчлөх саналуудыг гаргахаас гадна, багийн нэгдсэн хэлэлцүүлгүүдэд саналаа тусгаж оролцлоо.

Хөтөлбөрийн Техникийн ерөнхий зөвлөх(CTA)-ийн зүгээс GASP, RASG 8 хурлын шийдвэрүүд, APRAST хурлын шийдвэрүүд, SEI, ба Ази-Номхон далайн бүсийн 3 COSCAP-уудын хамтарсан ажиллагааны талаарх Фижид болсон өндөр хэмжээний хурлын шийдвэр зэргийг шат дараалан авч үзсэн NARAST-ын 24 дүгээр хурлын хөтөлбөрийн талаар товч танилцуулсан.

COSCAP-NA IFAPM бичиг баримтад тусгагдсан NARAST–ийн ажлын даалгавар буюу TOR-ийг APRAST хуралд танилцуулахаар бэлтгэсэн талаар Техникийн ерөнхий зөвлөх(CTA) танилцуулсан бөгөөд гишүүд гарын үсэг зурж баталгаажуулах санал гарч байлаа. Ази номхон далайн бүсийн Ерөнхий захирлуудын хурлаас гарсан 3 COSCAP-уудын нэгтгэсэн үйл ажиллагааны талаарх шийдвэрийн талаар Ази-Номхон далайн бүсийн захирал Арун Мишра мөн танилцуулсан бөгөөд Хөтөлбөрийн үр өгөөж, үйл ажиллагааг чанаржуулах үүднээс нэгтгэсэн үйл ажиллагаанууд явуулах шаардлагатай байгааг танилцуулсан. Жишээ нь Зүүн өмнөд азийн COSCAP хөтөлбөрөөс хэрэгжүүлсэн Capacity building matrix-ийг бусад 2 хөтөлбөрийн хүрээнд нэвтрүүлэх шаардлагатай байгаа юм байна.

APRAST 13 дугаар хурлын шийдвэрүүд болон ажлын төлөвлөгөөг авч хэлэлцсэн. APRAST 13 дугаар хурлын шийдвэрийн дагуу GASP болон GANP, Бээжингийн тунхаглалд нийцсэн Бүсийн нисэхийн аюулгүй ажиллагааны төлөвлөгөө боловсруулах ажлын талаар Макаогийн зохицуулагч гишүүн танилцуулсан бөгөөд APRAST 14 дүгээр хурлаар танилцуулахад бэлэн болж байгаа юм байна.  танилцуулнаPhase 1-аас Phase 2-д шилжих GAP Analyze хийнэ. Гишүүн улсууд iSTARS ашиглан SSP-гийн Gap Analyze хийхэд COSCAP-NA-гийн туслалцаа хэрэгтэй байгаа талаар тэмдэглэсэн. Хятадын Тусгай захиргааний бүсүүд болох Макао болон ХонгКонгийн хувьд iSTARS ашиглан SSP-гийн Gap Analyze хийх боломжгүй байгааг сануулсан ба өөрсдийн зүгээс SSP-гийн Gap Analyze хийж үзэхэд Phase 3-т хүрсэн байгаагаа танилцуулсан.

Техникийн ерөнхий зөвлөх(CTA)-өөс Сайд нарын хэмжээний өндөр түвшний Бээжингийн тунхаглалын дагуу авах хэмжээний талаар танилцуулга хийсэн бөгөөд бүсийн захирал Арун Мишра уг тунхаглалын дагуу авсан арга хэмжээний хэрэгжилтийн талаарх танилцуулгаа улсууд 2019 оны Ерөнхий захирлуудын хурлаар танилцуулах шаардлагатайг анхааруулж байлаа.

Ази номхон далайн 2018 оны аюулгүй ажиллагааны тайлан гарсан байгааг танилцуулсан бөгөөд Макао болон ХонгоКонгийн хувьд USOAP-д бэлтгэх OLF-ийн account-тай байгаа талаар мэдээлсэн.

Implementation status of RASG/APRAST/NARAST decisions and recommendations буюу Ази номхон далайн бүсийн хэмжээний аюулгүй ажиллагааны талаарх шийдвэр болон зөвлөмжүүдийн хэрэгжилтийг NARAST-ийн хувьд хяналт тавих жагсаалтыг Техникийн ерөнхий зөвлөлөөс танилцуулсан бөгөөд манай улсын хувьд нээлттэй байгаа 4 асуудал байна. Үүнд:

  • 3 SE-3 CFIT     Precision-Like Approach Implementation (“21st Century Instrument Approaches”)(Vertical Angles – PAI 1-7, 11)-OPEN
  • 24 SE-121 Cargo – Cargo Loading Training and SOPs-OPEN
  • 60 GSI BP 1a-4 BP 1a-4 States apply coordinated initiatives to ensure that non-compliant States do not engage in activity which could be seen as unacceptably increasing the risk of operation
  • 03: States to implement Annex 6, amendment 32 regarding Foreign Air operators by revision to regulations, procedures and guidance material.-OPEN
  • 76 SE-176 Runway Safety Action Teams-OPEN

Эдгээрээс 24 дүгээр асуудал нь сургалт заавар журмуудаар шийдвэрлэгдэх боломжтой. Харин 60 дугаар асуудал нь дүрмийн өөрчлөлтөөр шийдвэрлэгдэнэ. 76 дугаар асуудал нь манай улсын хувьд шийдэгдсэн байдаг тул хаалгуулах саналыг 24 хуралд оролцсон манай төлөөлөгчдөөс тавьсан боловч хаагаагүй байсан. Тиймээс энэхүү асуудал нь хаагдсан асуудал гэдгийг танилцуулж протоколд тэмдэглүүлсэн. 3 дугаар асуудал буюу Precision-Like Approach-ийн хувьд манай улсад эрсдлийн үнэлгээ хийсний үндсэн дээр нэвтрүүлэх эсэхээр шийдвэр гаргах нь зүйтэй юм. Энэхүү жагсаалт нь нийт 86 асуудлыг багтаасан байсан бол 2018 оны бүсийн аюулгүй ажиллагааны хурлуудаас гарсан шийдвэрүүдийн дагуу 106 болсон байна. Тиймээс 2019 оны APRAST хурал болон RASG хурлуудад оролцох төлөөлөгчид нь энэхүү жагсаалтад заагдсан ажлуудаар манай улсад хийгдсэн судалгааг гарган оролцох шаардлагатай.

Safety Enhancement Inintiatives(SEI)-ийн талаар тус ажлын хэсгийг ахалж буй Макаогийн зохицуулагч гишүүн танилцуулга хийсэн бөгөөд улсуудын судалгаа хийгдсэн байдлыг танилцуулсан. Монгол улсын хувьд судалгааг гарган ICAO-д хүргүүлсэн байгаа талаар мэдээллийг хурлын үеэр өгсөн. SEI –гийн хэрэгжилтийн талаар улсуудын зохицуулагч гишүүд дараагийн NARAST хуралд танилцуулга хийхийг санал болгосон бөгөөд энэхүү санал нь дэмжигдсэн.

Regional Aviation Safety Group(RASG)-ээс гаргасан APAC REGIONAL AVIATION SAFETY PRIORITIES AND TARGETS-ийг TCA-ийн зүгээс танилцуулсан бөгөөд ач холбогдлоор нь дараах 5 priorities-ийг тодорхойлон гаргасан байна. Үүнд:

  • Reduction of operational risks
  • Improvements to safety oversight /Industry safety audits
  • Consistent and effective Safety Management Systems (SMS) and State Safety Programmes (SSP)
  • Data-driven regulatory oversight
  • Enhanced Aviation Infrastructure

Эдгээр чиглэлүүдээр зорилт(target)-уудыг гаргасан байгаа бөгөөд хэмжих аргачлал, нэгжийг мөн зааж өгсөн. Тиймээс эдгээр чиглэлүүдээр ИНЕГ нь төлөвлөгөө гарган хэрэгжүүлж ажиллах мөн аюулгүй ажиллагааны стратеги төлөвлөгөө гарган түүндээ тусгах шаардлагатай байна.

Нислэгийн аюулгүй ажиллагаа, нислэгт тэнцэх чадварыг хадгалах хойд азийн хамтын ажиллагааны хөгжлийн хөтөлбөр(COSCAP NA)-ийн гишүүн зохицуулагч нарын 4 дүгээр уулзалт нь дараах асуудлуудыг авч хэлэлцсэн. Үүнд:

  • 3 дугаар уулзалтын тайлангийн талаарх хэлэлцүүлэг;
  • Ази, Номхон далайн бүсийн одоо хэрэгжиж буй гурван COSCAP хөтөлбөрүүдийн хамтарсан хурлын тайлангийн хэлэлцүүлэг;
  • Аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцооны хэрэгжилтүүд;
  • Нарийвчилсан ажлын төлөвлөгөөний хэлэлцүүлэг ба явцын талаарх тайлан;
  • COSCAP-NA хөтөлбөрийн 2018-2019 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэх. Тасалдсан асуудлууд болон цаашдын төлөвлөгөө;
  • Удирдах зөвлөлийн хурлын 6, 7, 8 дугаар хэлэлцсэн асуудлуудаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд;

Хөтөлбөрийн хүрээнд 2019 онд хийгдэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг CTA-гийн зүгээс танилцууллаа. Төлөвлөж байсан зарим сургалтууд нь хэт өндөр зардалтай гарахаар байгаа тул хэрэгжүүлэх боломжгүй байгаа талаар танилцуулсан бөгөөд жишээ нь Сургалтын байгууллагын аюулгүй ажиллагааны сургалт зохион байгуулахад 20 мянган евро зарцуулах шаардлагатай болж байгаа юм байна. Тиймээс гишүүн улсуудын хувьд тэдгээр сургалтуудыг зардал багатайгаар зохион байгуулах боломж байгаа эсэхийг судлахыг хүсч байлаа. Төлөвлөгөөний хэрэгжилтээ хэлэлцэхэд ямар арга хэмжээг ICAO RO, ICAO RSO зохион байгуулж байгаа, COSCAP NA зохион байгуулж байгаа нь ойлгомжгүй байгааг гишүүд анхааруулж мөн ямар асуудлууд дээр нь МС анхаарал хандуулж ажиллах шаардлагатайг тодорхой болгох шаардлагыг тавьж байлаа. Үүн дээр СТА-гийн зүгээс төлөвлөгөөний хүснэгтэд өөрчлөлт оруулахаа мэдэгдсэн. Хүний хүчин зүйлийн сургалт Солонгост 9 эсхүл 11 сард зохион байгуулагдах бөгөөд хүний тоо хязгаартай тул эртхэн бүртгүүлэхийг анхааруулж байлаа.

COSCAP-NA Хөтөлбөрийн Зохион байгуулалтын болон захиргаа, удирдлагын үйл ажиллагааны заавар(Institutional Framework and Administrative procedures manual)-т өөрчлөлт оруулах саналтай байгаагаа танилцуулсан бөгөөд 2019 оны Удирдах зөвлөлийн хурал дээр хэлэлцүүлж, шийдвэр гаргуулах юм байна. Өөрчлөлт оруулах томоохон саналын хувьд COSCAP-NA хөтөлбөрөөс аливаа гишүүн улс нь хүсэлт гаргаж гэрээ байгуулсан нөхцөлд тухайн улсын иргэний нисэхийн удирдах байгууллагын нэрийн өмнөөс агаарын тээвэрлэгч, үйлчилгээний байгууллагуудад аюулгүй ажиллагааны хяналт шалгалтыг хийж гүйцэтгэх боломжтой болох юм байна. Энэ нь COSCAP нь Level 1 үйл ажиллагаа явуулдаг байсан бол Level 2 үйл ажиллагаа явуулдаг болох санал гаргаж байна. (GASOS-The global aviation safety oversight system Level2-той ижил болно)

Хөтөлбөрийн SWOT шинжилгээг CTA-гийн зүгээс гарган танилцуулсан. Өнөөдрийн байдлаар COSCAP NA хөтөлбөрт байгаа дутагдалтай сул талууд болон аюул, заналуудыг тодорхойлон гаргасан байгаа ба улс болгон өөрсдийн хүрээнд SWOT шинжилгээ хийж танилцуулахыг санал болгосон.

Өмнөд азийн COSCAP SA хөтөлбөрийн хүрээнд гаргасан Capacity building matrix-ийг танилцуулсан. Энэхүү төслийн гол зорилго нь бүсийн хэмжээнд аюулгүй ажиллагааны байцаагч нарын судалгааг хийж аюулгүй ажиллагааны чадварлаг байцаагч, мэргэжилтэнгүүдийн жагсаалтыг гарган бүсийн улсуудад сургалт болон техникийн туслалцаа үзүүлэхэд оршиж байгаа юм байна. Энэхүү төслийн үйл ажиллагааг Ерөнхий захирлуудын хурлаас болон ICAO-гийн бүсийн оффисоос их үр дүнтэй гэж үзсэн тул COSCAP-ийн бусад хөтөлбөрүүдтэй хамтарсан ажиллагаа явуулах нь зүйтэй гэж үзэж байгаа юм байна. Хойд Азийн бүсийн улсуудыг энэхүү Capacity building matrix-т хамруулах их сонирхолтой байгаа бөгөөд манай бүсийн улсууд нь бүсийн хэмжээнд USOAP CMA-гийн EI үзүүлэлтээр тэргүүлж байдаг тул энэхүү төсөлд их тус нэмэр болно гэж үздэг байна. Энэ талаар мөн COSCAP NA-гийн Удирдах зөвлөлийн хурлаар авч хэлэлцэх юм байна.

Ази номхон далайн бүсийн 2018 оны аюулгүй ажиллагааны тайланг танилцуулсан бөгөөд манай бүсийн хувьд гарсан осол, зөрчлийн талаарх үзүүлэлтүүдээр дэлхийн нийт үзүүлэлтүүдээс доогуур гарсан байна. Харин энэ оны эхэнд гарсан хэд хэдэн ослоос шалтгаалан энэ жилийн үзүүлэлт муу гарч магадгүй талаар мэдээлсэн. ICAO USOAP CMA хөтөлбөрийн хүрээний Effective Implementation(EI) үзүүлэлтээр манай бүс нь сүүлийн 3 жилийн турш олон улсын дунджаас доогуур төвшинд байсаар байгаа юм байна. Харин Хойд азийн манай бүсийн улсуудын хувьд бүгд дэлхийн дунджаас дээгүүр үзүүлэлттэй байдаг байна. Хамгийн бага үзүүлэлттэй байгаа БНАСУ-ын хувьд 77,7%-тай байгаа нь дэлхийн дунджаас даруй 10% дээгүүр байгаа юм.

Хуралд оролцсон төлөөлөгч нь хэлэлцсэн асуудлууд болон бүсийн хэмжээний аюулгүй ажиллагааны талаарх асуудлуудад өөрийн улсын мэдээллүүд болон саналыг тусгуулж, цаашид авах арга хэмжээнүүдийн талаарх мэдээллийг бүрэн авч оролцлоо.

Цаашид авах арга хэмжээнүүд:

  • APRAST хурлын бэлтгэл ажлын хувьд Safety Enhancement Inintiatives(SEI) болон Implementation status of RASG/APRAST/NARAST decisions and recommendations жагсаалтуудын дагуу манай улсад хийгдэж байгаа ажлуудын талаар тайлан бэлтгэж оролцох;
  • COSCAP NA Удирдах зөвлөлийн хуралд оролцох төлөөлөгчид нь COSCAP NA-гийн Institutional Framework and Administrative procedures manual(IFAPM)-д оруулах өөрчлөлтүүд буюу COSCAP NA-гийн үйл ажиллагааг Level2-т хүргэх, Бүсийн 3 COSCAP хөтөлбөрүүд нь хамтарсан үйл ажиллагаа явуулдаг байх зэрэг асуудлуудаар саналаа бэлтгэн оролцох;
  • Бээжингийн тунхаглалын дагуу холбогдох арга хэмжээнүүдийг төлөвлөгөө гарган авч хэрэгжүүлэх;
  • Ази-Номхон далайн бүсийн RASG, түүний багууд болон COSCAP хөтөлбөртэй ИНЕГ нь харилцан ажиллагаагаа зохицуулах үйл ажиллагааг журамчлах;

GASP, RASP болон APAC REGIONAL AVIATION SAFETY PRIORITIES AND TARGETS-тэй уялдуулсан аюулгүй ажиллагааны стратеги төлөвлөгөө боловсруулан гаргах хэрэгтэй байна.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper