Нийтлэгдсэн 2019-06-17

АЗИ,НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ УРСГАЛ ТӨЛӨВЛӨЛТИЙН СУРГАЛТ, СЕМИНАРТ ОРОЛЦСОН ТАЙЛАН

Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын Ази, Номхон далайн бүсийн төвөөс зохион байгуулсан Нислэгийн хөдөлгөөний урсгал төлөвлөлтийн ажлын хэсгийн сургалт 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 04 дүгээр сарын 27-ны өдрүүдэд Тайланд улсын Бангкок хотод зохион байгуулагдсан болно.

Ази, Номхон далайн бүсэд нислэгийн хөдөлгөөн өсөн нэмэгдэхийн хирээр нислэгийн хөдөлгөөний урсгал төлөвлөлтийн менежментийг хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага бий болсон билээ. Энэхүү шаардлагын хүрээнд бүсийн хэмжээнд хийгдэж буй нислэгийн хөдөлгөөний байгууллага, түүний бүтэц зохион байгуулалт, нислэгийн хөдөлгөөний төлөвлөлтийн үйл ажиллагаанд оролцогч байгууллагуудын хамтын үйл ажиллагаа, шийдвэр гаргалт, нислэгийн урсгал төлөвлөлт, агаарын зайн багтаамжийг нэмэгдүүлэх зэргийг Олон улсын түвшин, бүс нутгийн бодлого, хэрэгжүүлж буй төслүүдийн талаар мэдээлэл мэдээллүүдийг багтаасан сургалт болсон болно.

Тус сургалтад Австрали, Бангладеш, БНХАУ, БНХАУ-ын тусгай захиргааны муж Хонг-Конг, Энэтхэг, Индонез, Япон, БНСУ, Малайз, Монгол, Мьянмар, Шинэ Зеланд, Филиппин, Сингапур, Тайланд, АНУ, Вьетнам, CANSO, IATA, ICCAIA, IFALPA болон ICAO зэрэг нийт 16 орон, 4 олон улсын байгууллагын 140 төлөөлөгчид оролцсон байна.

Энэхүү сургалтыг нээж Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ийн Ази, Номхон далайн бүсийн захирал оролцогчдод болон гишүүн байгууллагуудад Нислэгийн хөдөлгөөний урсгал төлөвлөлтийн менежментийг хэрэгжүүлэх ажилд амжилт хүсэн болно.

 

Сургалтыг Shane Sumner – нарийн бичгийн дарга, ICAO Aзи болон Ази номхон далайн бүсийн Нислэгийн Хөдөлгөөний Менежмент болон Агаарын навигацийн мэдээллийн менежментийн /ATM/AIM/ бүс нутгийн мэргэжилтэн болон Hiroyuki Takata – ICAO Asia болон Ази номхон далайн бүсийн дэд төвийн Нислэгийн хөдөлгөөний менежментийн /ATFM/ бүс нутгийн мэргэжилтэн нар удирдан явуулсан болно.

Сургалтад идэвхтэй оролцож идэвхтэй оролцож дараах сэдвүүдийг хүрээнд тодорхой мэдлэг, мэдээлэл авсан болно. Үүнд:

  1. Сургалтад оролцогсод ATFM/SG/8 дугаар хурлаар хэлэлцсэн сэдэв, гүйцэтгэл, ажлын явц, шинээр боловсруулагдаж буй баримт бичиг, материал, санал зэргүүдийг танилцуулав. Танилцуулга хийгдсэний дараа бүр тухайн сэдэвтэй холбогдол бүхий асуулт хариулт, санал хэлэлцэж байлаа.
  2. Сургалтаар Ази номхон далайн бүс нутагт Нислэгийн хөдөлгөөний урсгал төлөвлөлт нэвтрүүлж буй NARAHG болон Multi-Nodal ATFM төслийн улс орнууд өөрсдийн туршлага, тулгарч буй хүндрэл зэргийг танилцуулсан ба 2 төслийн баг цаашид Нислэгийн хөдөлгөөний урсгал төлөвлөлтийн ойлголт, баримт бичиг, өгөгдөл дамжуулах сүлжээ, харилцан ажиллагаа зэрэгт хамтарч ажиллах шаардлагатай байгааг дурдсан байна.
  3. ICAO Aзи болон Ази номхон далайн бүсийн төвөөс бүс нутгийн хэмжээнд Нислэгийн хөдөлгөөний урсгал төлөвлөлтийн хэрэгжилтийн тайланг улс орон бүр тухайн жилийн 4 сард ирүүлж байх тухай хэлсэн байна.
  4. Мөн Индонез улсын зүгээс Нислэгийн хөдөлгөөний урсгал төлөвлөлтийн шинэ систем, БНХАУ-ын зүгээс тухайн улсын нислэгийн хөдөлгөөний урсгалд хийж буй хязгаарлалт /Нислэгийн саатал-2 цаг хүртэл/ танилцуулан ба энэхүү асуудлуудад санал, шийдвэрлэх арга замын талаар нээлттэй ярилцлаа.
  5. Ази номхон далайн бүсийн дэд төв/ ICAO APAC RSO/-өөс улс орнуудад 2-3 өдрийн хугацаатай сургалт, семинар үнэ төлбөргүй явуулж өгөх санал дэвшүүлсэн байна. Үүний дагуу сургалтыг энэ оны 01-р сард Сингапур хотод зохион байгуулсан байна.
  6. Орос-Монгол-Хятад хамтран бүс нутгийн хэмжээнд Нислэгийн хөдөлгөөний урсгал төлөвлөлтийг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх ажлыг эхлүүлэн ажиллаж байгаа талаар мэдээлэл хүргүүлсэн бөгөөд Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас үүнийг цаашид дэмжин ажиллахаа илэрхийлсэн болно.
  7. БНЭУ-аас Нислэгийн хөдөлгөөний урсгал төлөвлөлтийн менежментийг хэрэгжүүлж байгаа талаар мэдээллүүдийг өгсөн бөгөөд цаашид энэхүү төсөл дээр хамтран ажиллах хүсэлтэй улсуудад нээлттэй байгааг илэрхийлэв.
  8. Нислэгийн хөдөлгөөний урсгал төлөвлөлтийн үйлчилгээний ажилтны үйл ажиллагаанд хэрэглэгдэх “загварчилсан хэллэг”-ийн төслийг Тайландын Вант Улсын зүгээс танилцуулан санал авч баталсан болно.
  9. Хурлын нарийн бичгийн дарга бүс нутгийн хэмжээнд агаарын тээвэрлэгчдээс агаарын навигацийн үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудад нислэгийн төлөвлөгөө хүргүүлж байгаа талаар судалгаа танилцуулсан байна. Нислэгийн төлөвлөгөөнд хаяг алдаатай байх, буруу бөглөгдөх, орхигдон гэх мэт олон хүндрэлүүд гарч байгааг дурдаад энэ нь нислэгийн хөдөлгөөний урсгал төлөвлөлт, нислэгийн хөдөлгөөний удирдлагад нөлөөлж буй талаар IATA болон улс орнуудтай хэлэлцэв.
  10. Multi-Nodal төслийн багаас Нислэгийн хөдөлгөөний урсгал төлөвлөлтийн хүрээ сэдэвт танилцуулга хийсэн ба “Нислэгийн хөдөлгөөний урсгал төлөвлөлт/ хамтын шийдвэр гаргалт” хэрэгжүүлж буй улс орнуудад зөвлөмж хэлбэрээр хүргүүлж байна.
  11. Нийт тавигдсан илтгэл, танилцуулгыг дараах хаягаар танилцах боломжтой. https://www.icao.int/APAC/Meetings/Pages/2019-ATFM-SG9.aspx.
  12. Тайланд улсын агаарын навигацийн үйлчилгээний байгууллага болох AeroThai-ын шинэ нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв, нислэгийн хөдөлгөөний урсгал төлөвлөлтийн төвүүдтэй танилцах, аялал зохион байгуулагдсан ба үйлдвэрлэлийн үйл ажиллагаа болон шинэ нислэгийн хөдөлгөөн удирдах төв рүү хэрхэн шилжиж байгаатай танилцав.

Тус сургалтад хамрагдсанаар Ази-Номхон далайн бүс нутгийн улс орнуудын “Нислэгийн хөдөлгөөний урсгал төлөвлөлт” төслийг хэрэгжүүлж буй арга, туршлага, техник, технологитой танилцав. Бүс нутгийн хэмжээнд нислэгийн хөдөлгөөний урсгал төлөвлөлт хэрэгжүүлж буй NARAHG болон Multi-Nodal төслийн улс орнууд цаашид хамтран ажиллах, нислэгийн өгөгдөл, мэдээллийг солилцох, ашиглаж буй тоног төхөөрөмж, програм хангамжийг холбох, бусад ажлын хэсгүүдтэй /SWIM TF, MET SG, AACG г.м./ хамтран ажиллах чиг хандлагатай байна.

Түүнчлэн Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ази-Номхон далайн бүсийн дэд төвийн Нислэгийн хөдөлгөөний урсгал төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Hiroyuki Takata, Li Wenxin нартай уулзаж Монгол улсад Хил дамнасан /Cross-Border ATFM/ НХУТөлөвлөлтийн менежментийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөн дээр хамтран ажиллах болон цаашид агаарын зайн багтаамжийг тодорхойлох ажилд хамтран ажиллах талаар ярилцав. Мөн CANSO төлөөлөгч Монгол Улсад нислэгийн хөдөлгөөний урсгал төлөвлөлт нэвтрүүлэх хэрэгцээ, шаардлагад үнэлгээ хийж өгөх боломжтой тухай мэдэгдэв.

Монгол Улс нь нислэгийн хөдөлгөөний урсгал төлөвлөлтийн менежмент /ATFM/-ийг хэрэгжүүлэхэд бусад орнуудтай хамтран ажиллах нь чухлыг онцлон дурдлаа. Энэхүү ажлын хүрээнд ОХУ болон БНХАУ-тай хамтран ажиллахыг онцолсон болно. Энэхүү ажлын хүрээнд мөн БНСУ-ын төлөөлөгчидтэй уулзаж цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Тус сургалтад Монгол Улсын ИНЕГ болон агаарын навигацийн үйлчилгээний байгууллагыг төлөөлөн идэвхтэй оролцон зарим сэдвээр тодорхой сэдвүүдээр асуулт асуун шаардлагатай асуудалд Монгол Улсын байр суурийг Иргэний нисэхийн ерөнхий газрын баримталж буй бодлогын хүрээнд илэрхийлэн хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн явцын талаарх мэдээлэл өгч мөн ажлын илтгэх хуудас тавьж оролцлоо.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper