Нийтлэгдсэн 2019-06-17

ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ НИСЭХИЙН БАЙГУУЛЛАГЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ХЭРЭГЖИЛТИЙН ЦАГ УУРЫН АЖЛЫН ДЭД ХЭСГИЙН 22-Р ХУРАЛ /APANPIRG 22/-Д ОРОЛЦСОН АЖЛЫН ТАЙЛАН

Тайландын Вант Улсын Бангкок хотноо зохион байгуулагдсан Ази, номхон далайн бүсийн агаарын навигацийн төлөвлөлт, хэрэгжилтийн цаг уурын ажлын дэд хэсгийн 22-р хурал /APANPIRG 22/-д ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуултын албаны Аэродром, агаарын навигацийн хяналтын хэлтсийн  байцаагч Д. Маасүрэн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс  22-ны өдрүүдэд оролцлоо.

Ази, номхон далайн бүсийн агаарын навигацийн төлөвлөлт, хэрэгжилтийн цаг уурын ажлын дэд хэсэг нь Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас цаг уурын үйлчилгээний  бодлого, төлөвлөгөөг тус бүсэд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, бүс нутгийн агаарын навигацийн үйлчилгээг үзүүлж буй цаг уурын хөгжлийн хандлага, бодлогыг нэгтгэх, цаг уурын үйлчилгээг нэгдмэл нэг болгох зорилгоор 2015 онд байгуулагдсан  тус бүсийн улс орнуудын уулзалтын нэгдсэн бүтэц юм.

Энэ удаагийн хуралд Австрали, Бангладеш, Камбож, Хятад, Хонг Конг Хятад, Макао Хятад,  Индонез, Япон, Лаос (Бүгд Найрамдах Ардчилсан иргэд), Малайз,  Монгол,  Шинэ Зеланд, Филиппин, Өмнөд Солонгос, Сингапур, Тайланд, Их Британи, АНУ, Вьетнам зэрэг 19 улс, Олон улсын байгууллага  (IFALPA)  нийт 58 төлөөлөгч оролцлоо.  Хурлыг Ази Номхон далайн бүсийн захирал Арун Мишрагийн нэрийн өмнөөс хурлын дарга Mr. Jun Ryuzaki болон Mr. Peter C. Dunda нар нээж үг хэллээ. Тус хурлыг Mr. Jun Ryuzaki  даргалж Mr. Peter C. Dunda нарийн бичгийн даргаар тус тус удирдан явуулсан.

Хурлаар 8 чиглэлээр 40 гаруй асуудлыг хэлэлцсэн. Хурлын үеэр  агаарын навигацийн үйлчилгээг үзүүлж буй  цаг уурын чиглэлээр хийгдэж байгаа ажлуудтай уялдаа, холбоотой үйл ажиллагаандаа нэн түрүүнд тусгавал зохих дараах асуудлууд яригдлаа. Үүнд:

  1. ANNEX-3-ийн 78 дахь нэмэлт өөрчлөлт нь 2018 оны 10 дугаар сарын 5-нд хүчин төгөлдөр болж 2020 оны 11 дүгээр сарын 5-наас хэрэгжиж эхлэнэ. Иймд Улс орнуудын хувьд энэ тал дээр ямар нэг дэмжихгүй буюу зөрүүтэй санал байвал 2018 оны 7 сарын 16-наас өмнө ICAO-д, Electronic Filing of Differences (EFOD) System-д 2018 оны 10 сарын 5-наас өмнө мэдэгдэх шаардлагатай байгааг мэдээлсэн.
  2. Ази Номхон далайн Air navigation plan (ANP) Volume I болон II боть-дахь Table MET-д болон ROBEX handbook-д нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцүүлэн улс орнууд өөр өөрсдийн орны мэдээллүүдээ нягталсан ба Монгол улсын хувьд зарим алдаатай мэдээ,мэдээллүүд орсныг засаж залруулж оруулсан ба цаашид ИКАО-гийн бусад баримт бичгүүдэд нэмэлт өөрчлөлт орох тохиолдолд өөрийн улс орны мэдээллүүддээ нягтлан шалгаж засаж залруулж байх.
  3. Нисэхийн цаг уурын үйлчилгээ, мэдээлэл солилцоонд IWXXM (ICAO Meteorological Information Exchange Model) загварыг 2018 оноос туршилт хийгдэж 2020 оны 11 дүгээр сарын 5- ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх болсонтой холбогдуулан тус загварыг турших төлөвлөгөө гарган бэлтгэл ажлыг хангаж ажиллах. Цаг уурын мэдээ солилцоонд IWXXM (ICAO Meteorological Information Exchange Model) загварыг туршиж эхэлсэн улс орнуудын туршлага  болон цаашид үүнтэй  холбоотой бэлтгэл ажлыг хэрхэн  хангуулах талаар ИКАО-гоос 2018 оны 11 дүгээр сард Workshop зохион байгуулахаар шийдвэрлэсэн үүнд Улс орнуудыг идэвхтэй оролцохыг уриалсан. Мөн 2020 оноос цаг уурын үйлчилгээнд Сансрын цаг уурын мэдээгээр хангах болсон тул тус мэдээлийг хэрхэн урьдчилан мэдээлэх,  солилцох   талаар бусад орны туршлага судлах.
  1. Монгол Улсын хувьд 2016 оноос хойш ИКАО-гоос зохион байгуулж буй бүсийн SIGMET мэдээний тестэнд идэвхтэй оролцож өмнөх онуудаасаа сайжирсан үзүүлэлттэй байгаа талаарх мэдээллийг хариуцан ажиллаж буй улс орнуудаас өгсөнд хурал даргалагчийн зүгээс талархсанаа илэрхийлсэн болно.
  2. Ази Номхон далайн бүсийн Агаарын навигацийн төлөвлөлт, хэрэгжилтийн цаг уурын ажлын дэд хэсгийн  23-р хурал (MET SG/23) –ыг 2019 оны 6 сарын 17-ны өдрөөс Тайландын Бангкок хотноо зохион байгуулахаар төлөөлөгчид санал нэгтэй шийдвэрлэлээ. Мөн Их Британи, АНУ-ууд нь нислэгийн баримт бичиг бэлтгэхэд шаардлагатай   цаг уурын мэдээ мэдээллүүдийг гаргаж буй  WAFS (World Area Forecast System) нь хэрэглэгчдэд интернэтэд суурилсан үйлчилгээг (Secure SADIS FTP / WIFS) нэвтрүүлэх.  Манай улсын хувьд 2005 он хүртэл SADIS-ын хэрэглэгч байсан бөгөөд хүлээн авагч эвдэрсэнээс хойш  SADIS-ын мэдээлэл хүлээн  авч чадахгүй байгаагаа Их Британий төлөөлөгчид тайлбарлахад интернэтэд суурилсан үйлчилгээнд хэрэглэгч болгох талаар өөрийн байгууллагын холбогдох хүмүүстэй ярилцаад шийдвэрлэх талаар хариу өгөхөө мэдэгдсэн. Доорх зургаар 2030 он хүртэл хөгжүүлж дээшлүүлэх төлөвлөгөөг  харуулав.
  3. Цаг уурын ажлын хэсгийн өмнөх хурлуудын тайланг сонссон ба тэдгээр ажлын хэсгийн үйл ажиллагаанд бүсийн улс орнууд хэрхэн оролцож байгааг харах боломж гарсан болно. Монгол Улсын оролцоо, хийж буй ажлаа тайлагнаж байгаа байдлыг дүгнэж цаашид ажлын дэд хэсгийн хурлуудад оролцож бүсийн төвд мэдээллээ өгөх асуудлыг онцгой анхаарах шаардлагатай байгаа нь харагдсан болно.
  4. Ази, номхон далайн бүсийн агаарын навигацийн төлөвлөлт, хэрэгжилтийн цаг уурын ажлын дэд хэсгийн хуралд хэлэлцэгдсэн асуудлууд, тайлан нь Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Агаарын навигацийн хороонд хүргэгдэх ба Ази номхон далайн бүсийн улс орнуудын агаарын навигацийн төлөвлөлт хэрэгжилтийн /APANPIRG 29/-аар хэлэлцэх юм байна. Иймд /APANPIRG 29/ хуралд оролцох ИНЕГ-ын төлөөлөгчид нь энэ хурлын тайлан, шийдвэрүүдтэй танилцсан байх шаардлагатай юм.
  5. Ажлын дэд хэсгийн хуралдааны үеэр БНХАУ-ын төлөөлөгчидтэй уулзаж хоёр улсын хооронд тулгамдаж байгаа асуудлууд хамтран ажиллах гэрээ байгуулах асуудлаар санал солилцлоо. БНХАУ-ын тал нь Монгол улсын цаг уурын талаар тулгамдаж буй хүндрэлтэй буй  асуудлыг  шийдэх зорилгоор тусламж дэмжлэг үзүүлэх, сургалт зохион байгуулах талаар санал тависан болно.
  6. Хуралдааны үеэр Шинэ Зеланд улсын төлөөлөгчтэй уулзаж нисэхийн цаг уурын үйлчигээ үзүүлж буй байгууллагуудыг ИНД-174 -өөр  гэрчилгээжүүлж байгаа гэрчилгээжүүлэлтийн үйл ажиллагаа, цаг уурын салбарт SMS-ийг хэрэгжүүлж байгаа асуудлаар санал солилцлоо. Цаг уурын салбарт SMS-хэрэгжүүлэх нь хүний хүчин зүйлээс шалтгаалсан алдаа, зөрчил дутагдал буурч нислэгийн аюулгүй ажиллагаанд чухал нөлөө үзүүлж байгаа тул цаг уурын үйлчилгээнд SMS-ийг нэвтрүүлэх талаар холбогдох арга хэмжээг авч ажиллах болно.
  7. Мөн хуралдааны үеэр Камбож улсын төлөөлөгчидтэй уулзаж  шинэ нисэх буудал руу нүүн шилжүүлэхэд нисэхийн цаг уурын үйлчилгээ үзүүлж буй байгууллагын хувьд юуг нь анхаарах ИКАО-ийн баримт бичгүүдэд мэдээллээ хэрхэн оруулах талаар  туршлага судалсан болно.
  8. Тус ажлын дэд хэсгийн хурлаас гарсан дүгнэлт, шийдвэрүүдийн талаарх танилцуулга, хурлыг 2019 оны 6-р сарын 17-ны өдрөөс хийхээр товлоод байна.

Эцэст нь дүгнэхэд, Ази номхон далайн бүсийн улс орнуудын агаарын навигацийн үйлчилгээ үзүүлж буй  цаг уурын  чиглэлээр хийгдэж байгаа ажлууд, төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаатай танилцаж Монгол улсын хувьд дээрх төсөл хөтөлбөрүүдэд оролцох, тухайн бүс нутгийн улс орнуудтай харьцуулах, туршлага судлах боломжийг бүрдүүлсэн, цаашдын бодлого, төлөвлөгөөг сайжруулахад маш том түлхэц өгсөн ач холбогдолтой хурал боллоо.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper