Нийтлэгдсэн 2019-06-17

АЗИ-НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ОРНУУДЫН ИРЭЭДҮЙН НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ МЕНЕЖМЕНТИЙН ЧИГ ХАНДЛАГА СЭДЭВТ СЕМИНАРТ ОРОЛЦСОН ТАЙЛАН

Иргэний нисэхийн агаарын навигацийн үйлчилгээний байгууллага (CANSO)-аас жил бүр зохион байгуулдаг Ази-Номхон далайн бүсийн орнуудын агаарын навигацийн үйлчилгээний байгууллагуудын чадавхийг нэмэгдүүлэх, нислэгийн хөдөлгөөний менежментийн цогц төлөвлөгөөг үр дүнтэй хэрэгжүүлэх, технологийн хөгжил болон ирээдүйн нислэгийн хөдөлгөөний  менежментийн хөгжлийн чиг хандлагад суралцах, аюулгүй ажиллагааны соёл, хүний гүйцэтгэлийн менежмент, эрсдэлийн менежмент хэрхэн нэвтрүүлэх сэдэвт семинарт Агаарын навигацийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ё.Эрдэнэбат, Агаарын навигацийн бодлого зохицуулалтыг газрын ахлах мэргэжилтэн Д.Лхагважав нар 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 25-ны өдрийн хооронд амжилттай оролцлоо.

Хурлыг нээж Иргэний агаарын навигацийн үйлчилгээний байгууллагын ерөнхий захирал Жеф Пүүл, Японы Улсын агаарын навигацийн үйлчилгээний байгууллагын ерөнхий захирал Ясухиро Лижима, ОУИНБ-ын Ази-Номхон далайн бүсийн дэд захирал Манжит Сай, Сингапурын иргэний нисэхийн ерөнхий газрын ерөнхий захирал, Иргэний агаарын навигацийн үйлчилгээний Ази-Номхон далайн бүсийн гүйцэтгэх захирал Кевин Шам, Япон Улсын  Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яамны Тээвэр, аялал жуулчлалын дэд сайд Кожо Фужита нар үг хэлж хурлын арга хэмжээнд амжилт хүссэн.

Ази-Номхон далайн бүсэд өсөн нэмэгдэж байгаа нислэгийн хөдөлгөөний урсгал төлөвлөлт болон техник технологийн дэвшлийг Ази-Номхон далайн бүсэд болон хөрш зэргэлдээ орнуудтай хэрхэн зохицуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлага бий болсон байна.

Мөн Агаарын навигацийн үйлчилгээний байгууллагуудын ажилтнуудын мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, нислэгийн хөдөлгөөний менежментийн цогц төлөвлөгөөг аюулгүй, үр ашигтай, үр дүнтэй байдлаар хэрэгжүүлэх, хөгжүүлэх талаар хүний гүйцэтгэлийн менежментийн хэрэгжилтийн өнөөгийн байдал хэтийн чиг хандлагыг танилцуулсан.

Түүнчлэн тулгамдаж байгаа асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх, шинэ үеийн нислэгийн хөдөлгөөний менежментэд орчин үеийн дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, аюулгүй ажиллагааны соёл, хүний гүйцэтгэлийн менежмент болон эрсдэлийн менежментийг нислэгийн хөдөлгөөний үйлчилгээнд, мөн нислэгийн хөдөлгөөний урсгал төлөвлөлт,  хамтын шийдвэр гаргалтыг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх, хүнгүй нисэх төхөөрөмжийн үйл ажиллагаанаас холбогдон гарч байгаа асуудлууд болон боломжуудыг хэрхэн зохицуулах, тэдгээрийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг дээшлүүлэх, сансрын ADS-B ажиглалтын системийн өнөөгийн байдал, санал болгож байгаа үйлчилгээ, мөн тэдгээртэй уялдсан агаарын зайн зохион байгуулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэлүүдээр семинарт хамрагдсан.

Мөн Монгол Улсын иргэний нисэхийн салбарт цаашид баримтлах урт, дунд хугацааны бодлого, стратеги болон ойрын зорилтуудыг шинээр тодорхойлох, аюулгүй ажиллагааг сайжруулах, агаарын навигацийн үйлчилгээг дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай талаарх мэдлэг, мэдээллийг авч Ази-Номхон далайн бүсийн төвд агаарын навигацийн үйлчилгээний хэрэгжилт, төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа ажлуудын талаарх дутуу болон зөрүүтэй мэдээллүүдийг залрууллаа.    

Ази-Номхон далайн бүсийн хэмжээнд Монгол Улсын иргэний нисэхийн ерөнхий газраас агаарын навигацийн үйлчилгээг хөгжүүлэхээр авч хэрэгжүүлж байгаа ажлууд болон Агаарын навигацийн бодлого, зохицуулалтын газрын зүгээс  боловсруулан гаргасан стратеги төлөвлөгөө нь Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ази-Номхон далайн бүсээс дэвшүүлэн тавьсан хөтөлбөрүүдтэй нийцэж байна.

Цаашид Монгол Улсын агаарын навигацийн үйлчилгээг өндөр мэргэшил, ур чадвартай хүний нөөцөөр бүрэн хангах, нислэгийн хөдөлгөөний менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, ирээдүйн нислэгийн хөдөлгөөний менежментийн хэтийн чиг хандлагыг Иргэний нисэхийн агаарын навигацийн бодлого, төлөвлөлттэй уялдуулсан нарийвчилсан төлөвлөгөө гаргах шаардлага байна.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper