Нийтлэгдсэн 2019-06-18

2019 ОНЫ 06 ДУГААР САРЫН 17-24-Н ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Чингис хаан аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдлага: 

Үзэгдэл: 17-нд үүлэрхэг, 18, 22, 23-нд солигдмол үүлтэй түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Борооны үеэр салхи түр зуур 10-12м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи:  Ихэнх хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.

Температур: 17-нд өдөртөө 20-22 градус, шөнөдөө 08-10 градус дулаан байна. 18, 19-нд өдөртөө 25-27 градус, шөнөдөө 10-12 градус дулаан байна. 20-ноос  дулаарч өдөртөө 29-31 градус, шөнөдөө 14-16 градус дулаан байна.

Аэродромын болон Ойртолтын нислэг хөдөлгөөний удирдлага: /газрын гадаргаас-6000м хүртэл өндөрт/

17, 18, 21, 22, 23-нд Өлгий, Ховд, Дэглий цагаан, Алтай, 20, 21, 24-нд Чойбалсан нисэх буудлуудад дунд хүчтэй сэгсрэлттэй.

17-нд Чингис хаан, Өндөрхаан, Чойбалсан, Баруун-Урт нисэх буудлуудад үүлэнд сул хүчтэй мөстөлттэй.

Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлага: /6000-12000м/

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 17, 19, 20, 22-нд Алтай сектор, 22,23-нд Дорнод секторуудаар дунд хүчтэй сэгсрэлттэй.

20, 21-нд Алтай, Мөрөн сектор, 22-нд Мөрөн, Төв, Говийн баруун сектор, 23-нд Мөрөн, Төв, Говь секторуудад борооны бөөн үүл хөгжинө.

Нислэгийн Цаг Уурын Төв

Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс

2019.06.17

2019 оны 6 дугаар сарын 17-наас 6 дугаар сарын 24-нийг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

/ Хугацааны дунд үед ихэнх нутгаар халж, хугацааны сүүлээр бороошно /

Баруун аймгуудын нутгаар: 20, 22-нд зарим газраар, 21-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. Хугацааны сүүлээр бага зэрэг сэрүүснэ.

Төвийн аймгуудын нутгаар: 18, 19-нд зарим газраар түр зуурын бороо, 21-нд нутгийн баруун хэсгээр, 22, 23-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур хугацааны дунд үед халж Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна. Бусад хугацаанд бага зэрэг сэрүүн байна.

Зүүн аймгуудын нутгаар: 18-нд нутгийн өмнөд хэсгээр, 19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 18-нд нутгийн зүүн хэсгээр,  21, 22-нд нутгийн баруун хэсгээр, 23-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур нутгийн хойд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна.

Өнгөрсөн 7 хоногийн цаг агаарын байдлын тойм

 2019 оны 06 дугаар сарын 10-ны 08 цагаас 2019 оны 06 дугаар сарын 17-ны 08 цаг хүртэлх 

Тунадас: Өнгөрсөн 7 хоногт ихэнх нутгаар 0.0-82.0 мм бороо орсон бөгөөд 14-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-16-нд ихэнх нутгаар усархаг аадар бороо орсноос хамгийн их нь Төв аймгийн Нөхөрлөлд 82.0 мм, Завханы Шилүүстэйд 53.3 мм, Увсын Цагаанхайрханд 51.0 мм, Архангайн Булганд 48.5 мм, Архангайн Хашаат,Төв аймгийн Лүн, Зуунмод, Увсын Өлгий, Баруунтуруун, Хөвсгөлийн Улаан-Уул, Нийслэлийн Амгалан станцад 40.3-48.0 мм, бусад нутгаар 0.1-39.8 мм бороо орсон байна.

Агаарын хамгийн их температур: 10-13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст өдөртөө халж Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон Сэлэнгийн сав газраар +30…+35 градус,уулархаг нутгаар +18…+23 градус, бусад нутгаар +24…+29 градус дулаан байв. Бусад хугацаанд сэрүүссэн байна.

Агаарын хамгийн бага температур: 14-нд баруун аймгуудын нутгаар, 15-16-нд ихэнх нутгаар сэрүүсч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар -1…+5 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг +15…+20 градус, бусад нутгаар +8…+14 градус дулаан хоносон байна.

Cалхи: Ихэнх нутгаар 7-12 м/с, Алтайн уулс болон говь тал, хээрийн нутгаар түр зуур 18-24 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурав

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн 7 хоногт 10-11-нд 0.0-0.4мм, 15-16-нд Тэрэлж, Багануур орчмоор 0.4-18.0 мм, хотын төв хэсгээр 0.9-33.0 мм, 17-нд хотын төв хэсгээр 4.0-8.0 мм бороо орсон байна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 15,16-нд секундэд 15-20 метр, зарим үед Буянт-Ухаа орчмоор түр зуур секундэд секундэд 24-26 метр, бусад хэсгээр секундэд 18-20 хүрч ширүүсч шороон шуурга шуурсан байна.     12-13-нд шөнөдөө сэрүүсч Туул, Тэрэлж голын хөндийгөөр -1…+5 градус, бусад хэсгээр +5…+10 градус, өдөртөө +20…+25 градус, бусад хугацаанд дулаарч шөнөдөө Туул, Тэрэлж голын хөндийгөөр +8…+13 градус, бусад хэсгээр +13…+18 градус, өдөртөө +25…+30 градус дулаан байв.

НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ӨРТӨӨ

2019 оны 06 сарын 10-ны өдрөөс 2019 оны 06 сарын 17-ны өдөр хүртэл

Буянт-Ухаа орчмоор: Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй. VI/10-нд 0.0мм, VI/15-нд 2.0мм, VI/16-нд 15.8мм  аадар бороо, бороо орсон.

Салхи: Ихэнх хугацаанд 2-8м/с, түр зуур 8-26м/с хүрч өрөвхийлсөн байна. Салхины хамгийн их утга VI/15-ны өдөр 26м/с хүрсэн.

Үзэгдэл: VI/10, 15, 16-нд аадар бороо, 10-нд бороо орсон. VI/15-нд хүчтэй салхи, нөөлөг салхи, дуу цахилгаан тус тус ажиглагдсан . VI/16-нд нөөлөг салхи, дуу цахилгаан тус тус ажиглагдсан .

Агаарын температурын хамгийн их утга: 06 сарын 14-нд 31.1 градус дулаан

Агаарын температурын хамгийн бага утга: 06 сарын 13-нд 3.6  градус хүйтэн

Хөрсний температурын хамгийн их утга: 06 сарын 14-нд 60.0 градус дулаан

Хөрсний температурын хамгийн бага утга: 06 сарын 13-нд 2.5 градус хүйтэн байв.

Алсын барааны харагдацын бага утга:   VI/16 дуу цахилгаантай  аадар бороо 6000м.

METAR-ын тоо: 324

2019 оны 6 дугаар сарын 1724-н  хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

“Өлгий” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 20, 21, 22, 23-ны өдрүүдэд бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: Гол төлөв баруун өмнөөс 7-10м/с.

Температур: Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Дэглий цагаан” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 17, 21, 22-нд  бороо  орно, дуу цахилгаантай. Бусад хугацаанд бороо орохгүй.

Салхи: Борооны өмнө түр зуур ширүүсч 12-14 м/с хүрнэ. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлээс 3-6 м/с.

Агаарын температур: Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

Нислэгт аюултай үзэгдэл: 17, 21-нд аэродром орчимд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Ховд” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 20, 22-нд үүлшинэ, бороо шиврэнэ. 21, 23, 24-нд үүлшинэ, бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: 17, 20-нд баруун, баруун өмнөөс 7-10м/с, зарим үед 12-14м/с. Бусад хугацаанд баруунаас  3-6м/с.

Температур:  шөнөдөө 15-17 градус, өдөртөө 27-29 градус дулаан байх төлөвтэй.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Доной” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 21, 22-нд бороо орно. Дуу цахилгаатай. Бусад хугацаанд бороо орохгүй.

Салхи:  Ихэнх хугацаанд баруун, баруун өмнөөс  4-7 м/с, 19, 20-нд түр зуур 16-18м/с  хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө 10-12 градус дулаан, өдөртөө 24-26 градус дулаан байна.

Нислэгт цаг агаарын аюултай үзэгдэл: 20,21-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Тосонцэнгэл” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 21, 23, 24-нд үүлэрхэг, дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи:  Ихэнх хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с. Борооны үеэр үе үе 9-11м/с хүрч ширүүснэ.

Температур: шөнөдөө 7-9 градус, өдөртөө 24-26 градус  дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 21,23,24нд дунд хүчтэй сэгсрэлттэй.

“Алтай” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 20, 21-нд Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Бусад хугацаанд багавтар үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: Баруунаас 6-9м/с. 20,21-нд баруун өмнөөс 12-14м/с ширүүснэ.

Температур: 17, 18-нд шөнөдөө 16-18 градус, өдөртөө 28-30 градус дулаан, бусад хугацаанд шөнөдөө 9-11 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 20,21-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт, сул хүчтэй мөстөлт ажиглагдана.

“Баянхонгор” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 17, 18, 20, 21, 22-нд үүлшинэ. Түр зуурын бороо орно. 21-нд бага зэргийн  бороо орно. Бусад хугацаанд

солигдмол үүлтэй.  Бороо орохгүй.

Салхи: 19, 20-нд  8-11м/с, зарим үед 16-18м/с хүртэл ширүүснэ.  Бусад хугацаанд хугацаанд баруун, баруун өмнөөс  4-7 м/с.

Агаарын температур:  шөнөдөө  14-16 градус ,  өдөртөө 24-26  градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл:  21-нд дунд хүчтэй сэгсрэлт,  сул хүчтэй мөстөлт ажиглагдана.

“Мөрөн” нисэх буудал орчимд:

Үзэгдэл:  Ихэнх хугацаандаа үүлэрхэг, бороо орно. Дуу цахилгаантай.

Салхи: Баруунаас 3-6м/с. Борооны үеэр түр зуур ширүүснэ.

Температур: Бүх хугацаанд шөнөдөө 11-13 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Бүх хугацаандаа дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй.

“Булган” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 17-18, 22-23-нд үүлэрхэг, түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, бороо орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд зүүн өмнөөс 5-8м/с, борооны өмнө түр зуур 18-20м/с хүрч ширүүснэ.

Температур:  17-18-нд шөнөдөө 10-12 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна. 19-нөөс өдөртөө халж 30-32 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл:  17-18, 22-23-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй.

“Арвайхээр” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 17, 18, 20, 22-нд Үүлшинэ. Бороо шивэрнэ. 24-нд үүлэрхэг, бага зэргийн  бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй.  Бороо орохгүй.

Салхи: 21, 22-нд баруун хойноос 9-12 м/с, Бусад хугацаанд баруунаас 5-8 м/с.

Агаарын температур: Ихэхн хугацаанд шөнөдөө  14-16 градус ,  өдөртөө 23-25  градус дулаа байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 21-нд дунд хүчтэй сэгсрэлт, 18,20,24-нд дуу цахилгаан ажиглагдана.

“Чойбалсан” нисэх буудал орчимд:

Үзэгдэл:  19-нд үүлэрхэг. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, бороо орохгүй.

Салхи: 19-нд баруун хойноос 7-10м/с, бусад хугацаанд хойноос 4-7м/с.

Температур: Шөнөдөө нийт хугацаанд 14-16 градус, өдөртөө 17-нд 25-27 градус, бусад хугацаанд халж 28-30 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 19-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Өндөрхаан нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 24-нд үүлшинэ.Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад хугацаанд багавтар үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: 17, 18, 20-нд зүүн хойноос, 19-нд баруун хойноос 8-11м/с, 21-23-нд зүүн өмнөөс 7-10м/с.

Температур: 17,18-нд шөнөдөө 11-13 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна. Бусад хугацаанд халж шөнөдөө 16-18 градус, өдөртөө 32-34 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын  үзэгдэл: 24-нд дунд хүчтэй сэгсрэлт ажигдагдана.

Баруун-Урт нисэх буудал орчимд:

Үзэгдэл:  Солигдмол үүлтэй. 18, 24-нд  бороо орно дуу цахилгаантай. Бусад хугацаанд бороо орохгүй.

 Салхи: ихэвчлэн зүүнээс  5-8м/с. 18, 20-нд түр зуур 14-16 м/с хүрч ширүүүснэ.

Температур: нийт хугацаандаа шөнөдөө 12-14 градус, өдөртөө  27-29 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 18, 20-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Мандалговь” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 17, 23-нд Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад хуагцаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: 17, 23-нд салхи түр зуур ширүүсч баруун өмнөөс 11-14 м/с, бусад хугацаанд баруун хойноос 5-8 м/с.

Температур: 17, 23-нд бага зэрэг сэрүүснэ.  Бусад хугацаанд шөнөдөө 13-15 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: байхгүй

Гурвансайхан” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 21-22, 23-нд түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад хугацаанд бороо орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд өмнө, баруун өмнөөс 5-8 м/с, борооны өмнө зарим үед 14-16 м/с хүрч ширүүснэ.

Температур: Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 30-32 градус дулаан байна. 22, 23-нд бага зэрэг сэрүүсч шөнөдөө 15-17 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 21-22, 23-нд өрөвхийлөлттэй. Дуу цахилгаантай.

Овоот” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: Нийт хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: 17-нд баруун хойноос, бусад хугацаанд баруун өмнөөс 5-8м/с.

Температур: Хугацааны эхээр шөнөдөө 16-18 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: байхгүй

Ханбумбат нисэх буудал орчимд:

Үзэгдэл:  Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: 17-нд баруун хойноос, бусад хугацаанд өмнө, баруун өмнөөс  5-8м/с.

Температур: Нийт хугацаанд шөнөдөө 18-20 градус, өдөртөө 32-34 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: байхгүй

Хөшигийн хөндий дэх нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 18-19-нд, 23-24-нд түр зуурын усархаг бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд баруун хойноос 5-10м/с. Борооны өмнө түр зуур 10-12 м/с хүртэл ширүүснэ.

Температур: Дулаарч 19-22-нд шөнөдөө 13-15 градус, өдөртөө 26-28 градус дулаан, бусад хугацаанд шөнөдөө 10-12 градус, 20-22 градус дулаан байх төлөвтэй байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: байхгүй

ОРОН НУТГИЙН УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

2019.06.17

Нисэх буудлуудын цаг агаарын төлөв

2019.06.1706.24

Үзэгдэл: 17-нд Дэглий цагаан, Баянхонгор, Булган, Арвайхээр, Чингис хаан, Мандалговь, 18-нд Баянхонгор, Арвайхээр, Чингис хаан, Хөшигийн хөндий,  Баруун-Урт, 19-нд Хөшигийн хөндий, Чойбалсан, 20-нд Өлгий, Ховд, Алтай, Баянхонгор, Булган, Арвайхээр,  21-нд Өлгий, Дэглий цагаан, Доной, Тосонцэнгэл, Алтай, Баянхонгор,  Гурвансайхан, 22-нд Өлгий, Дэглий цагаан, Ховд, Доной, Баянхонгор, Булган, Арвайхээр, Чингис хаан,   Гурвансайхан, 23-нд Өлгий, Тосонцэнгэл, Булган, Хөшигийн хөндий, Мандалговь, Гурвансайхан, 24-нд Тосонцэнгэл, Хөшигийн хөндий,  Өндөрхаан, Баруун-Урт нисэх буудлуудад үүлэрхэг.  Бороо орно. Зарим нисэх буудлаар солигдмол үүлтэй. Түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Мөрөн нисэх буудалд ихэнх хугацаандаа үүлэрхэг, бороо орно. Дуу цахилгаантай.

Салхи:

Өлгий нисэх буудалд ихэнх хугацаанд баруунаас, Ховдод  17, 20-нд баруун өмнөөс, Баянхонгорт 19, 20-нд баруунаас, Чойбалсанд 19-нд баруун хойноос, Өндөрхаанд 21-23-нд зүүн өмнөөс 7-10м/с,

Өндөрхаанд 17, 18, 20-нд зүүн хойноос, 19-нд баруун хойноос  8-11м/с. Арвайхээр нисэх буудалд 21,22-нд баруун хойноос 9-12м/с, Мандалговьд 17,23-нд баруун өмнөөс 11-14м/с салхитай  байх төлөвтэй байна.

Дэглий цагаанд 17, 21, 22-нд, Тосонцэнгэлд 21, 23, 24-нд, Алтайд 20, 21-нд, Чингис хаанд 17, 18, 22-нд, Хөшигийн хөндийд 18-19, 23-24-нд, Баруун–Уртад 18, 20-нд, Гурвансайханд 21-22, 23-нд  борооны өмнө түр зуур ширүүсч 10-12м/с,  Доной болон Баянхонгорт 19, 20-нд, Булганд 17-18, 22-23-нд  борооны өмнө түр зуур 16-18м/с хүрч ширүүсч төлөвтэй байна. Бусад хугацаанд ихэнхдээ тогтворгүй чиглэлийн 1-4м/с.

Температур: Өлгий, Доной, Тосонцэнгэл, Булган, Чингис хаан нисэх буудлуудад шөнөдөө 9-11градус, өдөртөө 21-23 градус Дэглий цагаан, Арвайхээр, Чойбалсан, Өндөрхаан, Баруун-Урт нисэх буудлуудад шөнөдөө 12-14 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна. Алтай, Мандалговь, Даланзадгад, Хөшигийн хөндий, Овоот, Ханбусибат нисэх буудлуудад шөнөдөө 13-15 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

Чингис хаанд  20-оос, Булганд 19-өөс, Чойбалсанд 18-аас, Өндөрхаанд 19-өөс өдөртөө дулаарах, Мандалговь болон Овоотод 17, 18-нд, Гурвансайхан болон Ханбумбатад 22, 23-нд, Хөшигийн хөндийд 23-нд бага зэрэг сэрүүхэн төлөвтэй байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 17, 18, 22, 23-нд Өлгий, Ховд, Дэглий цагаан, Алтай, 20, 21, 24-нд Чойбалсан нисэх буудлуудад дунд хүчтэй сэгсрэлттэй.

17-нд Чингис хаан, Хөшигийн хөндий, Өндөрхаан, Чойбалсан, Баруун-Урт нисэх буудлуудад үүл тунадасны бүсэд сул хүчтэй мөстөлттэй.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper