Зорилго:
Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцын 54, 55, 67 дугаар зүйлийн дагуу Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/ болон Олон улсын нисэх буудлуудын холбоо /ACI/-д сар, улирал, жилээр тогтмол хүргүүлдэг статистик мэдээ боловсруулах аргачлалыг судлах, салбарын эдийн засгийн бодлого, зохицуулалтын үр нөлөөг үнэлэх, салбарын өрсөлдөх чадварыг бий болгоход хөшүүрэг болохуйц мэдээллийг бэлдэх зорилготой.
Сургалтад хамрагдсан ажилтны албан тушаал, нэр:
Тус сургалтад Агаарын тээврийн бодлого, төлөвлөлтийн газрын Эдийн засгийн зохицуулалтын тасгийн ахлах мэргэжилтэн Б. Болор-Эрдэнэ, судалгааны мэргэжилтэн-статистикч Ц. Солонго нар хамрагдав.
Аль улсад, ямар хугацаагаар сургалтад хамрагдсан:
Тус сургалт нь Бүгд Найрамдах Сингапур улсад 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 06 дугаар сарын 14-ний өдрүүдэд зохион байгуулагдсан.
Суралцсан зүйлс:
- Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцын 54, 55, 67 дугаар зүйлийн дагуу Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/ болон Олон улсын нисэх буудлуудын холбоо /ACI/-д сар, улирал, жилээр тогтмол хүргүүлдэг статистик мэдээг боловсруулах аргачлалд суралцсан;
- Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/, Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо /IATA/-ны статистикийн программтай танилцсан;
- Агаарын тээвэрлэгч, нисэх буудлын тээвэрлэлтийн мэдээг нэгтгэн боловсруулах, ICAO-гийн стандарт болон аргачлалыг суралцсан /гүйцэтгэсэн зорчигч эргэлт, гүйцэтгэсэн ачаа эргэлт, боломжит суудал километр тооцох аргачлал/;
- Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/, Олон улсын нисэх буудлуудын холбоо /ACI/, Олон улсын агаарын тээвэрлэгчийн холбоо /IATA/ зэрэг байгууллагуудаас гаргадаг тээвэрлэлтийн мэдээний зөрүүтэй байдлын талаарх тайлбар;
- Агаарын тээврийн салбарын статистик тоон мэдээг ашиглан салбарын ирээдүйн хөгжлийн чиг хандлага, сул тал болон өрсөлдөх чадварыг тодорхойлох чадварт суралцсан;
- Чанарын удирдлагын тогтолцоо /QMS/-г тээвэрлэлтийн статистикт нэвтрүүлэх аргачлалд суралцсан;
- Статистик тоон мэдээнд тулгуурлан нислэгийн чиглэлийн стратеги болон нарийвчилсан шинжилгээ хийх аргачлалд суралцсан;
- Агаарын тээврийн статистик мэдээнд стратегийн болон үйл ажиллагааны дүн шинжилгээ хийх аргачлалд суралцсан;
Тус сургалтад хамрагдсанаар дараах үр дүн бий болох бөгөөд ажилдаа хэрэгжүүлэн ажиллана:
Сургалтаас олж авсан онолын болон практик мэдлэгээ ашиглан Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцоор хүлээсэн үүргийн дагуу Монгол Улсын агаарын тээврийн салбарын статистик мэдээг боловсруулан ICAO болон ACI-д тайлан мэдээг үнэн бодит, тогтмол хүргүүлнэ. Агаарын тээвэрлэгчийн үйл ажиллагааг оновчтой төлөвлөх аргачлалыг нэвтрүүлэх, агаарын тээврийн зах зээлийн нөхцөл байдлыг гадаадын судалгаа шинжилгээний аргачлалын дагуу боловсронгуй болгох, бодлогын санал боловсруулахад ихээхэн ач холбогдолтой.