Нийтлэгдсэн 2019-07-02

ОЛОН УЛСЫН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО/IATA/, ТҮҮНИЙ ГИШҮҮН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛД АЖИЛЛАНА

Энэ сарын 3-5-ны өдрүүдэд Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо /IATA/-ны Зүүн хойд Азийн бүсийн төвийн төлөөлөгчид болон түүний гишүүн агаарын тээвэрлэгчдийн төлөөлөгчид манай улсад айлчлах гэж байна. Тэд ИНЕГ-ын Агаарын навигацийн үйлчилгээний байгууллагуудтай долдугаар сарын 3, 4-ний өдрүүдэд уулзалт хийх юм. Улмаар Улаанбаатар хотын шинэ нисэх буудалд 5-ны өдөр ажиллахаар төлөвлөжээ.

Уулзалтад Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо /IATA/-ны Зүүн хойд Азийн бүсийн Дэд ерөнхийлөгч Tao MA, бүсийн нислэгийн үйл ажиллагаа, аюулгүй ажиллагааны захирал Honghai YANG болон Зүүн хойд Азийн бүсийн дэд захирал Wenxin LI,  Монгол Улсыг хариуцсан төлөөлөгч Ө.Энхбат, агаарын тээвэрлэгчид зэрэг нийт 20-оод зочин төлөөлөгч болон ИНЕГ-ын АНБЗГ-ын дарга Ё.Эрдэнэбат тэргүүтэй холбогдох мэргэжилтнүүд, Нислэгийн урсгал төлөвлөлтийн албаныхан оролцох юм байна.

Энэхүү уулзалтаар Монгол Улсын агаарын зай, агаарын навигацийн үйлчилгээний шинэчлэл, хэтийн бодлого, нислэгийн урсгалыг хадгалах болон нэмэгдүүлэхэд агаарын навигацийн үйлчилгээний байгууллагаас хийгдэж буй ажлуудыг таниулах, агаарын зайн хэрэглэгчдийн дуу хоолойг сонсож  санал солилцхоор төлөвлөжээ.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper