Нийтлэгдсэн 2019-07-03

Мөнххайрханы оргилуудад байгууллагын тугаа цэнгүүлжээ

Нислэгийн журам боловсруулалтын албаны мэргэжилтэн Ж.Оюунцэцэг өнгөрсөн сард Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутаг дахь Мөнххайрханы нурууны Ямаат/дтд-4020м/, Бугат/дтд-4041м/ оргилуудад нэг өдрийн зайтай авиралт хийж, ИНЕГ-ын тугийг мөнх цаст өндөр оргилуудын дээр мандуулаад иржээ.

Мөнххайрханы нуруу нь Монгол орны экологийн үнэт газар бөгөөд 40-80 километрийн өргөнтэйгээр баруун хойноос зүүн урагш 200 гаруй км үргэлжилж, мөнх цас, мөсөн гол нь 200-гаад ам километр талбайг эзлэн оршдог. Монгол орны хоёр дахь өндөр оргил Сүхбаатар/дтд-4204/ болон Барилгачин/дтд4169м/, Жамьянгарав/дтд-4117м/ зэрэг 4000 м-ээс дээш өндөртэй олон оргилууд тус нуруунд байдаг ба авиралтын зэрэглэл нь хүнд, зориулалтын цас, мөсний багаж хэрэгсэл, олс зэргийг хэрэглэж авирдаг уул юм байна.

Ж.Оюунцэцэг өмнө нь Алтай, Хангай, Хэнтий, Соёны нуруудын өндөр уулсад олон удаагийн авиралт хийсэн бөгөөд авиралт хийх бүртээ байгууллагынхаа тугаа уулсын оргилд цэнгүүлж авчирдаг ажээ.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper