Нийтлэгдсэн 2019-07-03

ИНЕГ-ын даатгалын хөтөлбөрийн төсөлд санал авч байна

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДААТГАЛЫН ХӨТӨЛБӨР

НЭГ. Нийтлэг үндэслэл

  • Иргэний нисэхийн ерөнхий газрын урт болон дунд хугацааны бодлого, арга хэмжээ нь иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны тогтвортой байдлыг хангах, нислэгийн үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх, салбарын үйл ажиллагааг зохистой түвшинд эн тэнцвэртэйгээр хөгжүүлэх, зохицуулалт, хяналтын бүтцийг сайжруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, удирдлагын чадавхыг бэхжүүлэхэд чиглэгддэг.
  • Тогтвортой байдлыг хангах бодлогын хувьд үйл ажиллагааны тасралтгүй, найдвартай байдлыг дээшлүүлэх, санхүүгийн эрсдэлийг бууруулах чухал хэрэгсэл болох даатгалын арга хэрэгслийг эдийн засгийн үр ашигтайгаар төлөвлөн авч хэрэглэх нь зүйтэй
  • Даатгалын тухай хууль 4.1.1.“даатгалын үйл ажиллагаа” гэж даатгалын гэрээний дагуу даатгагч нь даатгалын тохиолдол үүсэхэд учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүргийг тодорхой этгээдийн өмнө хүлээж буй үйл ажиллагааг
  • Барилгын тухай хууль 49 дүгээр зүйл. Барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээ, паспортжуулалт
  • Монгол улсын шадар сайдын 2017 оны 78 дугаар тушаалаар батлагдсан “Барилга, байгууламжийн ашиглалтын гэрчилгээ олгох, паспортжуулах журам”-ын 4.2, 4.3, 4.6;
  • Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого 3 Иргэний нисэхийн салбарт олон улсын түвшинд хүрсэн даатгалын нэгдсэн бодлого баримтална
  • Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр 2  Үндэсний хөтөлбөр нь дотоодын болон гадаадын агаарын тээвэрлэгч, Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа нисэх буудлын аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ
  • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй цахилгааны галын аюулгүй байдал, ерөнхий шаардлага MNS 5390:2004 стандарт

ХОЕР. Хөтөлбөр боловсруулах үндэслэл

  • Иргэний нисэхийн салбарт өндөр үнэ өртөгтэй шинэ техник технологи нэвтрэхийн зэрэгцээ тэдгээрийн аюулгүй, найдвартай ажиллагааг хангах нь нэн чухал асуудал юм. Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2018 оны А/862 дугаар тушаалаар томилогдсон “Байгууллагын хөрөнгийн болон мэргэжлийн хариуцлагын эрсдэлийн үнэлгээ, даатгалын хөтөлбөр боловсруулах” Ажлын хэсгээс хийсэн судалгааны үр дүнд тоног төхөөрөмжийн болон мэргэжлийн хариуцлагын эрсдэлийн талаар дараах дүгнэлт гарсан байна:
  • нислэг үйлдвэрлэлтэй шууд холбоотой холбоо, навигаци, ажиглалтын 14 систем тоног төхөөрөмж, НБУГ-ын орон нутгийн нисэх буудлуудын 30 систем тоног төхөөрөмж, ЧХОУНБ-ын 101 тоног төхөөрөмж, ГТҮА-ны 25 машин механизм 22 тоног төхөөрөмж, нийт 208 систем тоног төхөөрөмж судалгаанд хамрагдсанаас 32% буюу 59 систем тоног төхөөрөмжийн эрсдэлийн индекс В ангилалд буюу Эрсдэлийн түвшин нь өндөр байна. Харин 61% буюу 113 тоног төхөөрөмж С ангилалд буюу Эрсдэлийн түвшин дундаж хэмжээтэй байна.
  • Мэргэжлийн хариуцлагын судалгааг ашиглан, эрсдлийн үнэлгээ хийх аргачлалын дагуу ИНЕГ-ын харьяа алба салбаруудын ажилтнуудын мэргэжлийн эсрдэлийг үнэлэхэд доорх ажлын байрнуудын эрсдлийн түвшний зэрэглэл нь “B” буюу өндөр эрсдэлтэй байна.
  • Эрсдлийн түвшин нь өндөр байгаагаас гарах үр дагавар нь хүний амь нас, эд хөрөнгө их хэмжээгээр хохирох, ноцтой осолд хүргэж, байгууллагын үйл ажиллагааг тогтвортой явуулахад сөргөөр нөлөөлж болзошгүй байна.
  • Даатгалын зах зээлийг төрөөс дэмжин ажиллаж байгаа боловч иргэний нисэхийн салбарын хэмжээнд даатгалын талаар баримтлах нэгдсэн бодлого, даатгалын ач холбогдлын талаарх ойлголт нийт ажилтан албан хаагчдад дутмаг байна.
  • Монгол Улсын газар зүй, цаг уурын өөр өөр онцлогтой байршилд ИНЕГ-ын 200 орчим барилга байгууламжид 2500 гаруй ажилтан, албан хаагчид ажиллаж байгаа бөгөөд тэдэнд нийтлэг хүрч ажиллах хүртээмж хангалтгүй байна
  • Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа алба салбарын ажилтнуудыг тогтвор суурьшилтай урт удаан хугацаанд ажил үүргээ гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс гэнэтийн осол, эрүүл мэндийн даатгалд үе шаттайгаар хамруулах шаардлагатай байна
  • Эдгээр нөхцөл байдалд дүгнэлт хийн Иргэний нисэхийн салбарын өмнө тулгамдсан зорилтыг тодорхойлох, олон улсын жишигт нийцсэн даатгалын тогтолцоог бий болгох, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс энэхүү хөтөлбөрийг боловсруулав.

ГУРАВ: Хөтөлбөрийн зорилго

2.1 Энэхүү хөтөлбөрийн зорилго нь байгууллагын тогтвортой үйл ажиллагааг хангах, нисэхийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны тогтвортой өсөлтийг баталгаажуулах, харьяа алба салбаруудад даатгалын үйлчилгээг жигд хүртээмжтэй хүргэх эрх зүйн орчинг бүрдүүлэх, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, учирсан эрсдэлийг байгууллагад хохирол багатайгаар даван туулах, даатгалын оновчтой бодлогыг тодорхойлоход оршино.

ДӨРӨВ: Хөтөлбөрийн зорилт

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дараах зорилтуудыг удирдлага болгоно. Үүнд:

Зорилт 1: Барилга, байгууламж, тоног төхөөрөмж, машин механизмын аюулгүй, найдвартай ажиллагааг хангах;

Зорилт 2: Мэргэжлийн хариуцлага, ажлын байрны нөхцөлийг тодорхойлох;

Зорилт 3. Харьяа алба салбаруудад даатгалын үйлчилгээг жигд хүртээмжтэй хүргэх, даатгалын оновчтой бодлогыг тодорхойлох;

Зорилт 4. Эрсдэлийн удирдлагын мэдээллийн сангийн дэд бүтцийг бий болгох.

ТАВ: Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчим

Хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэхдээ дараах зарчмыг баримтална:

4.1 Монгол Улсыг 2030 он хүртэл хөгжүүлэх тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөр, Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого зэрэг бодлогын баримт бичгүүдтэй нийцсэн бодлогын залгамж шинж чанарыг хадгалах;

4.2 Олон улсын стандарт, зарчмуудын дагуу байгууллагын эрсдэлийн үнэлгээ хийж, гарсан санал дүгнэлтэд тулгуурлан тасралтгүй сайжруулах тогтолцоог бүрдүүлэх;

4.3 Байгууллагын нийт ажилтнууд, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, олон нийтийн оролцоог хангах;

ЗУРГАА. Хөтөлбөрийн зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ

Зорилт 1: “Барилга, байгууламж, тоног төхөөрөмж, машин механизмын аюулгүй, найдвартай ажиллагааг хангах”-ажлын хүрээнд:

Барилга байгууламж:

  • Барилгын тухай хуулийн 49 дүгээр зүйл. Барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээ, паспортжуулалтыг мэргэжлийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж, эрсдэлийн түвшинг тодорхойлох;
  • “Барилга ашиглалтын дүрэм”-д заасан хугацаанд эрх бүхий мэргэжлийн байгууллагаар тогтмол үзлэг шалгалт хийлгэж, түүний мөрөөр холбогдох арга хэмжээг авах;
  • Барилга, байгууламжийн хувийн хэргийн хөтлөлтийг тогтмолжуулах;
  • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, цахилгааны галын аюулгүй байдал, ерөнхий шаардлага MNS 5390:2004 стандартыг ханган ажиллах;
  • Гал түймрээс хамгаалах, Аж ахуйн нэгж, байгууллага, барилга байгууламжид гал унтраах анхан шатны багаж хэрэгслийн зайлшгүй байх шаардлага, норм MNS 5566:2005 стандартыг ханган ажиллах;
  • Цахилгааны аюулгүй ажиллагаа. Хамгаалах газардуулга тэглэлт MNS 5146 : 2002 стандартыг ханган ажиллах;
  • ИНД-139.155/б заалт, АД-93 Аэродромд засвар арчлалт хийх журмыг хангах;

Тоног төхөөрөмж:

  • Тоног төхөөрөмжийн эрсдэлийн үнэлгээг жилд нэг удаа хийж, өндөр эрсдэлтэй тоног төхөөрөмжийн жагсаалт гаргаж даатгалд хамруулах;
  • Тоног төхөөрөмжийн найдвартай бэлэн байдлыг хангах, эрсдэлийн түвшинг бууруулахад шаардлагатай зардлыг шийдвэрлэх;
  • Тоног төхөөрөмжийн эрсдэлийн үнэлгээг

Хавсралт1.  Санал асуулгын хуудас,
Хавсралт 2. Тоног төхөөрөмжийн эрсдэлийн үнэлгээ хийх аргачлалын дагуу хийх
;

Машин механизм:

  • Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал, Авто тээврийн хэрэгслийн даатгал, Аюултай ачаа тээврийн даатгал, Гэнэтийн ослын даатгалыг хэрэгжүүлэх;
  • Техникийн паспортын хөтлөлтийг тогтмолжуулах, засвар үйлчилгээний төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх;
  • Ашиглалтын хугацаа дууссан, үнэлэх боломжгүй машин механизмын парк шинэчлэлтийг үе шаттайгаар хийх;
  • Жолооч-Операторчны анхан болон давтан сургалтын чанарыг сайжруулах, үр дүнг тодорхойлох, сургалтын төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх;

Зорилт 2. Мэргэжлийн хариуцлага, ажлын байрны нөхцөлийг тодорхойлох

Хэрэгжүүлэх арга хэмжээ

  • Мэргэжлийн хариуцлагаас үүдсэн эрсдэлийг бууруулах үүднээс Гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлагын даатгалуудыг жил бүр хийх;
  • Иргэний нисэхийн ажилтнуудыг шинээр бэлтгэхэд шаардагддаг хөрөнгийг тогтвортой, хэмнэлттэй, урт хугацаанд төлөвлөх боломжтой байлгах үүднээс нийт ажилтнуудыг даатгалд хамруулахтай холбогдолтойгоор дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх. Үүнд:
  • Ажил, мэргэжлийн онцлогоос шалтгаалсан өвчний судалгаа, тандалтыг мэргэжлийн байгууллагаар хийлгэж дүгнэлт гаргуулах;
  • Ажлын байрны нөхцөлийн хэмжилтийг мэргэжлийн байгууллагаар хийлгэх;
  • Гэнэтийн осол, эрүүл мэндийн даатгалд Иргэний нисэхийн ерөнхий газрын нийт ажилтнуудыг үе шаттайгаар хамруулах.
  • Аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч нар гэнэтийн осол, эрүүл мэндийн даатгалд заавал хамруулах.

Зорилт 3. Харьяа алба салбаруудад даатгалын үйлчилгээг жигд хүртээмжтэй хүргэх, даатгалын оновчтой бодлогыг тодорхойлох

Хэрэгжүүлэх арга хэмжээ

  • Барилга байгууламжийн паспорт, тоног төхөөрөмжийн эрсдэлийн үнэлгээг үндэслэж даатгалын үйлчилгээнд хамруулах;
  • Барилга байгууламжийн паспортжуулалтын түвшингээс хамаарч дараах байдлаар даатгалд хамруулна:

Ногоон паспорт:    Даатгуулах шаардлагагүй

Шар паспорт:        Эрсдэлийг бууруулах арга хэмжээ авна

Улаан паспорт: Даатгуулах шаардлагатай /Эрсдэлийг бууруулах арга
хэмжээ авч түвшин дээшлүүлэх боломжгүй тохиолдолд/

  • Тоног төхөөрөмж, машин механизмын эрсдэлийн үнэлгээнээс гарсан эрсдэлийн ангиллаас хамааруулан дараах байдлаар даатгалд хамруулна:

Эрсдэлийн ангилал А,В:  Даатгуулах шаардлагатай

Эрсдэлийн ангилал С: Эрсдэлийг бууруулах арга хэмжээ авна

Эрсдэлийн ангилал D,Е:   Даатгуулах шаардлагагүй

  • Эрсдэлийн түвшний зэрэглэл нь “C” (40 буюу түүнээс дээш) ангилалд орсон, тухайн тоног төхөөрөмж, байгууламжийг шинээр бүрэн сэргээх өртөг (New replacement value)-ийг ИНЕГ-нь өөрийн санхүүгийн нөөцөөс гаргах боломжгүй тоног төхөөрөмжүүдийг даатгалд хамруулна.
  • Чингис хаан ОУНБ, Улаанбаатарын бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын байр нь заавал даатгуулах;
  • Хөрөнгийн даатгалын үнэлгээг балансын үнээр тогтооно. Ашиглалтын хугацаа дууссан хөрөнгийг даатгалд хамруулахгүй.
  • Харьяа алба салбаруудын тухайн жилийн төсөвт шаардлагатай даатгалын зардлыг тусгаж, зарцуулах эрх олгох.

Зорилт 4. Эрсдэлийн удирдлагын дэд бүтэц бий болгох

Хэрэгжүүлэх арга хэмжээ

  • Алба салбар бүр эрсдэлийн удирдлагын нэгжтэй байна. Эрсдэлийн удирдлагын нэгж нь улирал бүр Санхүү хариуцсан нэгж /цаашид хөтөлбөрийг хэрэгжүүлэгч нэгж гэх/-д эрсдэлийн мэдээллийг хүргүүлж байна.
  • Байгууллагын хэмжээнд “Эрсдэлийн үнэлгээ хийх аргачлал”-ыг хэвшүүлж мөрдүүлнэ.
  • Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч нэгж нь эрсдэлийн мэдээллийн санг бий болгож ажилтнуудыг мэдээллээр хангаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана.
  • Эрсдэлийг илрүүлэх, үнэлэх, удирдах, хянах тогтолцоог бүрдүүлнэ.

ДОЛОО: ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХУГАЦАА, УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ХЯНАЛТ

7.1 Хөтөлбөр хэрэгжүүлэх хугацаа

Хөтөлбөрийг 2019-2022 онд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ:

I шат 2019-2020 он

II шат 2021-2022 он

7.2  Удирдлага зохион байгуулалт

7.2.1 Хөтөлбөрийн хэрэгжилтийг ИНЕГ-ын Санхүү хариуцсан нэгж /цаашид хөтөлбөрийг хэрэгжүүлэгч гэх/ хариуцах бөгөөд энэхүү хөтөлбөрийг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ.

7.2.2. Даатгалын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч нь ажлын тайлан, үр дүнг ИНЕГ-ын даргад мэдээлэлж, тайлагнах үүрэг хүлээнэ.

7.2.3. Иргэний нисэхийн ерөнхий газрын Дотоод аудит хариуцсан нэгж нь хөтөлбөрийн хэрэгжилтийг жил бүр дүгнэнэ.

7.2.4. Хөтөлбөрт оруулах өөрчлөлтийн саналыг хөтөлбөрийг хэрэгжүүлэгчээс санаачилж болно.

НАЙМ: Хөтөлбөрийн үр дүн

Хөтөлбөрийн хүрээнд тусгагдсан арга хэмжээг авч хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрнэ.

8.1 Чанарын үзүүлэлт

8.1.1. Даатгалын оновчтой тогтолцоо бүрдсэн байна.

8.1.2. Учирсан хохирлыг даван туулах санхүүгийн эх үүсвэр бүрдсэн байна.

8.1.3. Эрсдэлийн удирдлага, мэдээллийн сан үүссэн байна.

8.1.4. Эрсдэлийн түвшин буурч, аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын тогтвортой өсөлт баталгаажсан байна.

8.1.5. Даатгалын давхардал арилсан байна.

8.2. Тоон үзүүлэлт

8.2.1. Байгууллагын эзэмшлийн гэрчилгээжсэн, паспортжуулсан барилга, байгууламжийн тоо үе шаттайгаар нэмэгдсэн байна.

8.2.2.Гэнэтийн осол, эрүүл мэндийн даатгалд хамрагдсан ажилтнуудын тоо нэмэгдсэн байна.

8.2.3. Хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр даатгалын үр ашиг нэмэгдсэн байна.

8.2.4. Хэрэгцээ шаардлагад нийцсэн даатгалын гэрээний чанар сайжирч, нөхөн төлбөрийн хэмжээ нэмэгдсэн байна.

ЕС. Бусад

9.1. Даатгалын хөтөлбөр хэрэгжүүлэгч нэгж нь “Иргэний нисэхийн ерөнхий газрын даатгалын хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-г Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар батлуулна.

9.2. “Иргэний нисэхийн ерөнхий газрын даатгалын хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-г Хавсралт 3-т заагдсан хүснэгтийн дагуу боловсруулна.

Хавсралт 1-ийг энд дарж үзнэ үү.

Хавсралт 2-ийг энд дарж үзнэ үү.

Хавсралт 3-ийг энд дарж үзнэ үү.

Саналыг 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүртэл asset@mcaa.gov.mn хаягаар хүлээн авна.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper