Нийтлэгдсэн 2019-07-04

НИЙГМИЙН ДААТГАЛЫН МЭРГЭЖИЛТНҮҮДЭЭС ЗӨВЛӨГӨӨ АВААРАЙ

Санхүү хөрөнгө оруулалтын газраас “Төсвийн төлөвлөлт-хамт олны оролцоо” сэдэвт 1сарын аян зарлаж хэд хэдэн ажил зохион байгуулжээ. Тухайлбал, ИНЕГ-ын харьяа алба, салбарын санхүү, хөрөнгө оруулалтын ажилтан, эдийн засагч, аудиторуудыг хамруулсан “Архив албан хэрэг хөтлөлт, “Төсвийн санхүү” сэдэвт сургалт, “Үйл ажиллагааны төсөв боловсруулах, зардлын төлөвлөлт” сэдвээр зөвлөгөөн зохион байгуулсан байна.  Түүнчлэн “ДЦС-2” ХК-тай хамтран ажиллаж харилцан туршлага судлах, зардлын төлөвлөлт, өртгийн тооцоо болон үйлчилгээний үнэ тариф тогтоох аргачлалын сургалтыг ажлын байранд зохион байгуулж салбарын санхүү, нягтлан бодогч, эдийн засагч, аудиторуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, ажлын үр дүнг нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг зохион байгуулжээ.

Сарын аянг зохион байгуулснаар байгууллагын төсвийг оновчтой, зөв зарцуулах, хэмнэх, алба, салбаруудын санхүүгийн ажилтнууд хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах, хууль, эрх зүйн өөрчлөлтүүдтэй холбоотой мэдлэг боловсролыг дээшлүүлэх чухал ач холбогдолтой хэмээн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Нямсүрэн хэллээ.

Дээрх аяны хүрээнд ирэх даваа гаригт буюу долоодугаар сарын 8-ны өдөр Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгал хэлтсээс урьж авчирсан 2 мэргэжилтэн тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн даатгалын шимтгэл зэрэг асуудлаар алба, салбаруудын  ажилтнуудад зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллах юм байна.

Тодруулбал, 7 сарын 8-ны өдөр 10-14 цагийн хооронд НХҮА-нд байрлаж тус албаны болон ХНАА, Оношилгоо хэмжил зүйн лаборатори, НМҮА, Нислэгийн журам боловсруулалтын албаныханд, 14-17 цагийн хооронд Газрын тусгай үйлчилгээний албанд байрлаж тус албаны болон ЧХОУНБ-ын ажилтнуудад мэдээлэл, зөвлөгөө өгнө.

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper