Нийтлэгдсэн 2019-07-04

“TRAVELLER IDENTIFICATION PROGRAMME” (TRIP) ОЛОН УЛСЫН СИМПОЗИУМД ОРОЛЦСОН ГАДААД ТОМИЛОЛТЫН ТАЙЛАН

Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2019 оны А/497 дугаар тушаалаар Нисэх буудлуудын удирдах газрын дарга Д.Эрдэнэбаатар нь 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 7 дугаар сарын 01-ний өдрүүдэд Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ИКАО/-аас Канад улсын Монтреаль хотноо зохион байгуулагдсан “Traveller Identification Programme” (TRIP) олон улсын симпозиумд оролцлоо. 15 дахь удаагийн энэхүү симпозиум нь “Цаасан баримт бичгээс Цахим баримт бичиг рүү шилжих нь” гэсэн уриатай бөгөөд газар зүйн байрлал болон технологийн ялгаатай улс орнуудыг нэгтгэн холбох мөн агаарын тээврээр үйлчлүүлэгчдийн биометрийн мэдээллийг ашиглан тухайн зорчигчийг таних орчин үеийн технологийн талаарх цогц ойлголтыг гишүүн улс орнуудад хүлээн зөвшөөрүүлэх зорилготой.

Томилолтын хүрээнд хийгдсэн ажлууд:

  • Агаарын тээврээр үйлчлүүлэх зорчигчдын тоо өсөх тутам тус салбарын ажилтнууд, хилийн хяналтын байгууллагууд болон аялалтай холбоотой баримт бичгүүдийг хэвлэн гаргадаг байгууллагуудын хувьд технологийн дэвшлийг ашиглан илүү аюулгүй, илүү үр ашигтай, эрсдэлгүй боломжуудын талаар Дэлхийн аялал жуулчлалын байгууллага, Европын аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллага, Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо зэрэг олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн илтгэлтэй танилцсан.
  • Олон улсын иргэний нисэхийн байгууллагын агаарын тээврээр аялагчдыг таних хөтөлбөр /ICAO TRIP/-ийн шинэчлэн боловсруулсан стратеги, түүнийг хэрэгжүүлэх арга зам болон ИКАО-ын Док 9303, аялалын баримт бичиг уншдаг машин/ MRTD/-ны талаарх мэдээлэлтэй танилцсан.
  • Тус симпозиумд дээр нийт 38 компанийн нисэхийн аюулгүй байдал, хилийн хяналтын үйл ажиллагаанд зориулагдсан автоматжуулсан хилийн хяналтын систем, үнэмлэхний програм хангамж зэрэг дэвшилтэт шинэ технологитой танилцсан.

Олон улсын иргэний нисэхийн аюулгүй байдалд заналхийлэх, терроризмтай тэмцэхэд хилийн хяналтын байгууллагуудын хувьд хамгийн гол анхаарах зүйл нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2014 оны 2178, 2016 оны 2309, 2017 оны 2396 тогтоолуудад тус тус заасны дагуу олон улсын хамтын ажиллагаа маш чухал болохыг энэхүү симпозиум дахин нотолсон бөгөөд Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ИКАО/ тус агаарын тээврээр аялагчдыг таних хөтөлбөр буюу “Traveller Identification Programme” (TRIP) нь нисэхийн аюулгүй байдал болон аялал жуулчлалд чухал ач холбогдолтойг хүлээн зөвшөөрч гишүүн бүх орнуудыг энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллахыг уриалсан. 16 дахь удаагийн “Traveller Identification Programme” (TRIP) олон улсын симпозиум 2020 оны 03 дугаар сарын 01-нээс 4 дүгээр сарын 02-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар болсон.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper