ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн Сөүл-Улаанбаатар чиглэлийн анхны нислэгээ амжилттай гүйцэтгэсэн, БНСУ-ын “Ашиана эйрлайнс” компанийн захирал Хан Чанг-Соог хүлээн авч уулзлаа.
Дэлхийн шилдэг авиа компаниудын нэг болох “Ашиана Эйрлайнс” Улаанбаатар чиглэлийн нислэг үйлдэж эхэлсэнд ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн талархал илэрхийлээд монгол улсын иргэний агаарын тээврийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж буйгаа онцоллоо.