Нийтлэгдсэн 2019-07-16

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ СЕМИНАР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Агаарын навигацийн үйлчилгээний аюулгүй ажиллагааны менежментийн тогтолцооны семинар Улаанбаатар хотноо 2019 оны 7 дугаар сарын 2-оос 3-ны өдрүүдэд боллоо. Агаарын навигацийн бодлого, зохицуулалтын газар, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба нь Олон улсын иргэний агаарын навигацийн үйлчилгээний байгууллага /CANSO/-ын Аюулгүй ажиллагааны менежерүүдтэй хамтран тус семинарыг зохион байгууллаа.

Семинарт Агаарын навигацийн бодлого, зохицуулалтын газар, Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын газар, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба, Холбоо, навигаци, ажиглалтын алба, Нислэгийн урсгал төлөвлөлтийн алба, Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба, Нислэгийн журам боловсруулалтын алба, Оношилгоо хэмжилзүйн лаборатори болон Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Нисэхийн цаг уурын төвийн удирдлагууд, аюулгүй ажиллагаа, дотоод хяналт, чанарын мэргэжилтнүүд, үйлдвэрлэлийн хэсгийн удирдлагууд, ажилтнууд нийт 60 гаруй хүн оролцлоо.

Семинарын үеэр дараах илтгэлүүд тавигдаж өргөн хэлэлцүүлэг явагдсан болно.

  • НААХЗА-ны Аюулгүй ажиллагааны үндэсний хөтөлбөрийн Агаарын навигацийн үйлчилгээний хэрэгжилтийн талаар илтгэл, хэлэлцүүлэг
  • АНБЗГ-ын Аюулгүй ажиллагааны менежментийн тогтолцооны хэрэгжилтийн илтгэл, хэлэлцүүлэг
  • Олон улсын иргэний агаарын навигацийн үйлчилгээний байгууллага /CANSO/-ын Аюулгүй ажиллагааны менежментийн зөв соёлыг бүрдүүлэх сэдэвт илтгэл
  • Олон улсын иргэний агаарын навигацийн үйлчилгээний байгууллага /CANSO/-ын “Аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцооны үндсэн хэсгүүдийн ерөнхий тойм – Аюулгүй ажиллагааны бодлого болон зорилгууд, Аюулгүй ажиллагааны эрсдэлийн удирдлага, Аюулгүй ажиллагааны гүйцэтгэл, ололт амжилт, Аюулгүй ажиллагааны баталгаажуулалт, Аюулгүй ажиллагааны дэмжлэг, урамшуулал” сэдэвт илтгэл
  • Олон улсын иргэний агаарын навигацийн үйлчилгээний байгууллага /CANSO/-ын аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоог сайжруулах чиглэлээр боловсруулсан Эрхэм чанарын стандарт /Standard of Excellence/ сэдэвт илтгэл
  • Олон улсын иргэний агаарын навигацийн үйлчилгээний байгууллага /CANSO/-ын гишүүн байгууллагууд болон Евроконтролын улс орнуудын туршлага, жишээ сэдэвт илтгэл хэлэлцүүлэг
  • SEANS аюулгүй ажиллагааны үнэлгээ /safety assessment/ сэдэвт хэлэлцүүлэг
  • Аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийн үзүүлэлт сэдэвт илтгэл, хэлэлцүүлэг

Олон улсын иргэний агаарын навигацийн үйлчилгээний байгууллага /CANSO/-ын аюулгүй ажиллагааны менежерүүд нь АНУ-ын Холбооны нисэхийн удирдах газар /FAA/, ХБНГУ-ын Нисэхийн байгууллага /DFS/-ын аюулгүй ажиллагааны менежментийн жишээ, туршлагыг хуваалцлаа.

Семинарын хэлэлцүүлгийн үр дүнд аюулгүй ажиллагааны мэдээллийн сан, эрсдлийн удирдлагын тогтолцоо, аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийн үзүүлэлтийг тодорхойлох зэрэг олон асуудлыг шийдэхэд агаарын навигацийн үйлчилгээг бүхэлд нь хамарсан аюулгүй ажиллагааны менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх дээр семинарт оролцогчид санал нэгдсэн.

Семинарын үеэр Олон улсын иргэний агаарын навигацийн үйлчилгээний байгууллага /CANSO/ нь тус байгууллагын боловсруулсан SEANS аюулгүй ажиллагааны үнэлгээ / SEANS safety assessment/ болон Аюулгүй ажиллагааны нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх тал дээр ИНЕГ-т дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Олон улсын иргэний агаарын навигацийн үйлчилгээний байгууллага болон гишүүн байгууллагуудын аюулгүй ажиллагааны менежментийн тогтолцооны  зөвлөмж, туршлагыг судлах, нэвтрүүлэх, агаарын навигацийн үйлчилгээний аюулгүй ажиллагааны менежментийн тогтолцооны хэрэгжилтийг сайжруулах мэдлэг, туршлагыг хуримтлуулахад энэхүү семинар ач холбогдолтой боллоо.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper