Нийтлэгдсэн 2019-07-16

2019 ОНЫ 07 ДУГААР САРЫН 16-22-Н ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Чингис хаан аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдлага: 

Үзэгдэл:  18, 19, 20-нд үүлэрхэг  дуу цахилгаантай бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй дуу цахилгаантай түр зуурын  бороо орно. Борооны үеэр салхи түр зуур 12-14м/с хүрч ширүүснэ.

Салхи: 19-нд өмнөөс баруун хойш эргэж 5-8м/с, 20, 22-нд баруун хойноос 5-8м/с. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.

Температур: 16-18-нд шөнөдөө 17-19 градус дулаан, өдөртөө 29-31 градус дулаан, 19-нөөс сэрүүсч шөнөдөө 12-14 градус дулаан, өдөртөө 20-22 градус дулаан байна.

Аэродромын болон Ойртолтын нислэг хөдөлгөөний удирдлага: /газрын гадаргаас-6000м хүртэл өндөрт/

16-19-нд Өлгий, Дэглий цагаан, Ховд, Доной, Мөрөн, Тосонцэнгэл, Булган, 21-22-нд Мөрөн, Булган, Чингис хаан, Мандалговь, Овоот, Гурвансайхан, Ханбумбат нисэх буудлуудад үүл тунадасны бүсэд сул хүчтэй мөстөлттэй.

Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлага: /6000-12000м/

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд нутгийн баруун хагаст борооны бөөн үүл хөгжиж үүл цахилгаанжих ба дунд хүчтэй сэгсрэлттэй ажиглагдана.

Нислэгийн Цаг Уурын Төв

Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс

2019.07.16

2019 оны 7 дугаар сарын 15-наас 7 дугаар сарын 22-ныг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

/ Ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орж, 18-наас сэрүүснэ /

Баруун аймгуудын нутгаар: 16, 17-нд зарим газраар, 18-нд  ихэнх нутгаар, 19-нд нутгийн зүүн хэсгээр, 20-нд нутгийн баруун хэсгээр, 21-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур 18-наас сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 12-17 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 16-нд зарим газраар, 17-нд нутгийн баруун хэсгээр, 18, 19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хэсгээр, 21-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур 16-17 нд ихэнх нутгаар халах боловч 18-наас сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 16-нд зарим газраар, 19, 20-нд ихэнх нутгаар, 21-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур хугацааны эхээр халж шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, 18-наас нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч шөнөдөө  12-17 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 16-нд нутгийн зүүн хэсгээр, 17,18-нд нутгийн баруун хэсгээр, 19,20-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур хугацааны эхээр халж шөнөдөө 18-23 градус, өдөртөө 31-36 градус, 19-нөөс сэрүүсч шөнөдөө 15-20 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

Цаг агаарын 7 хоногийн тойм

2019 оны 07 дугаар сарын 08-ны 08 цагаас 2019 оны 07 дугаар сарын 15-ны  08 цаг хүртэлх 7-хоногийн цаг агаарын тойм

Тунадас: 8-нд баруун, говь болон зүүн аймгуудын зарим газраар 9-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 10-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд баруун аймгуудын ихэнх нутгаар үргэлжилсэн бороо, төвийн аймгуудын зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр түр зуурын дуу цахилгаантай аадар бороо, 12-нд баруун аймгуудын ихэнх нутгаар үргэлжилсэн бороо, төв, зүүн аймгуудын зарим газраар түр зуурын дуу цахилгаантай аадар бороо, 13-нд зарим газраар, 14, 15-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын зарим газраар 0.0-85.5 мм усархаг аадар бороо орлоо. 7 хоногийн тунадасны нийлбэр хэмжээгээр хамгийн их нь Хөвсгөлийн Шинэ-Идэр суманд 85.5 мм, Булганы Тэшиг суманд 79.3 мм, Булганы Хутаг суманд 69.0 мм, Хөвсгөлийн Хатгал суманд 66.3 мм, Хөвсгөлийн Мөрөнд 65.3 мм, Хөвсгөлийн Тариаланд 63.0 мм, Увсын Улаангом болон Малчин суманд 52.4-56.3 мм, Баянхонгорын Байдраг, Галуут, Хөвсгөлийн Рашаант, Эрэнэбулган, Булганы төв, Архангайн Тариат сумуудад 45.6-51.0 мм, Увсын Баруунтуруун, Өмнөговь, Баянхонгорын Баянбулаг, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Жаргалан сумуудад 33.4-39.0 мм, Баян-Өлгийн Баяннуур, Ногооннуур, Увсын Наранбулаг, Ховдын Дунд-Ус,  Завханы Отгон, Завханмандал, Баянхонгорын Шинэжинст, Хөвсгөлийн Баянзүрх, Архангайн Цэцэрлэг, Эрдэнэмандал, Өмнөговийн Булган зэрэг сумуудад 24.0-31.6 мм, бусад нутгаар 0.1-17.8 мм бороо орсон.

Агаарын хамгийн их температур: 7-р сарын 11-13-нд Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул голын хөндий болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +32…+37 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар +24…+29 градус, бусад нутгаар +28…+33 градус хүрч халсан байна. Бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсч +15..+20 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +28…+33 градус, бусад нутгаар +24…+29 градус байв.

Агаарын хамгийн бага температур: 7-сарын 8-11, 15-нд нутгийн баруун хэсгээр, 12-нд ихэнх нутгаар, 13-14-нд нутгийн зүүн хэсгээр 5-10 градусаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр +2…+7 градус,  Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13…+18 градус, бусад нутгаар +10…+15 градус хоносон байна.

Cалхи: 7-р сарын 10,11-нд баруун, төв, говийн аймгуудын зарим газраар, 12, 13-нд зарим газраар, 14, 15-нд говийн бүс нутгийн өмнөд хэсгээр борооны өмнө салхи түр зуур секундэд 9-14 метр, зарим үед секундэд 20 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор: 10-нд 0.0-0.6 мм, 11-нд 0.3-2.0 мм, 12-нд 0.0-0.4 мм, 14-нд 0.0-0.3 мм түр зуурын дуу цахилгаантай бороо орлоо. Бусад хугацаанд бороо ороогүй. 10-12-нд борооны өмнө салхи түр зуур секундэд 7-12 метр хүрч ширүүссэн байна. Хугацааны эхээр шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +24…+29 градус, 12-15-нд  шөнөдөө +16…+21 градус, өдөртөө  +27…+32 градус хүрч халсан байна.

НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ӨРТӨӨ

2019 оны 07 сар-ны 08-ны өдрөөс 2019 оны 07 сарын 16-ны өдөр хүртэл

Буянт-Ухаа орчмоор: Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй. VII/10-нд 0.6мм, VII/11-нд 0.0мм,  VII/12-нд 0.0мм, VII/14-нд 0.0мм, VII/15-нд 3.2мм тунадас орсон.

Салхи: Ихэнх хугацаанд 2-7м/с, түр зуур 10-15м/с хүрч өрөвхийлсөн байна. Салхины хамгийн их утга VII/12-ны  өдөр 15м/с хүрсэн.

Үзэгдэл: VII/10, 11, 12, 14-нд аадар бороотой, VII/12-нд бороо орсон. VII/10–нд униар, VII/12–нд шүүдэр, VII/11, 14, 15-нд дуу цахилгаан тус тус ажиглагдсан .

Агаарын температурын хамгийн их утга: 07 сарын 14-нд, 31.9 градус дулаан

Агаарын температурын хамгийн бага утга: 07 сарын 08-нд 5.7  градус дулаан

Хөрсний температурын хамгийн их утга: 07 сарын 09, 11, 12, 13, 14-нд 60.0 градус дулаан

Хөрсний температурын хамгийн бага утга: 07 сарын 08-нд 5.5 градус дулаан байв.

Алсын барааны харагдацын бага утга:    –

METAR-ын тоо: 370

2019 оны 7 дугаар сарын 1722-н  хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

“Өлгий” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 21, 22-нд үүлшинэ. Түр зуурын бороо орно . Дуу цахилгаантай. Бусад хугацаанд солигдмол үүлтэй бороо орохгүй.

Салхи: 17, 18, 19нд баруун өмнөөс 10-12м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд зөөлөн салхитай.

Температур: Шөнөдөө 11-13 градус,өдөртөө 24-26 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: ихэнх хугацаанд  дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Дэглий цагаан” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 16, 21-нд  түр зуурын бороо орно, дуу цахилгаантай. Бусад хугацаанд бороо орохгүй.

Салхи: Борооны өмнө түр зуур ширүүсч 12-14 м/с хүрнэ. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлээс 3-6 м/с.

Агаарын температур: 18-20-нд халж шөнөдөө 14-16 градус, өдөртөө 26-28 градус дулаан байх бол бусад хугацаанд сэрүүсч шөнөдөө 11-13 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

Нислэгт аюултай үзэгдэл: 15,21-нд аэродром орчимд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Ховд” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 16, 20, 21-нд үүлшинэ, бага зэргийн бороо орно.

Салхи: 19-нд  баруун өмнөөс 7-10м/с, зарим үед түр зуур 12-14м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд 3-6м/с.

Температур:  Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Доной” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 18, 19, 20-ны өдрүүдэд түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад хугацаанд бороо орохгүй.

Салхи:  Ихэнх хугацаанд баруун, баруун өмнөөс 4-9м/с, 18, 19, 20-нд түр зуур 10-12м/с хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө 12-15 градус дулаан, өдөртөө 25-27 градус дулаан байна.

Нислэгт цаг агаарын аюултай үзэгдэл: 15, 18, 19-ний өдрүүдэд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Тосонцэнгэл” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: Ихэнх хугацаанд үүлэрхэг. Дуу цахилгаантай түр зуурын бороо орно.

Салхи: ихэнх хугацаанд баруунаас 5-8м/с. Борооны үеэр үе үе 10-12м/с хүрч ширүүснэ.

Температур: шөнөдөө 8-10 градус, өдөртөө 23-25 градус  дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: ихэнх хугацаанд дунд хүчтэй сэгсрэлт, сул хүчтэй мөстөлт ажиглагдана.

“Алтай” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 16, 17, 20, 21-нд үүлшинэ, бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, бороо орохгүй.

Салхи: 16-нд баруун өмнөөс 14-17м/с, 17-нд баруунаас 11-14м/ хүрч ширүүснэ. 21, 22-нд баруунаас 7-10м/с.

Температур:  Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна. 21-наас бага зэрэг дулаарч  шөнөдөө 12-14 градус дулаан, өдөртөө 24-26 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Баянхонгор” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 16, 17, 18, 19-нд үүлшинэ. Түр зуур бороо орно.

Салхи: баруун, баруун өмнөөс 4-9 м/с.

Агаарын температур: шөнөдөө 13-15 градус,  өдөртөө 24-26 градус дулаан.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Мөрөн” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: Нийт хугацаандаа үүлшинэ. 16-нд бороо, бусад хугацаанд  түр зуурын дуу цахилгаантай усархаг аадар бороо орно.

Салхи: Зүүнээс 3-6м/с. 19, 20-нд борооны өмнө түр зуур 12-14м/с хүрч ширүүснэ.

Температур: Шөнөдөө бүх хугацаандаа 10-12 градус, өдөртөө 15, 16-нд 23-25 градус, бусад хугацаанд 28-30 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 17, 18, 19, 20-нд дунд зэрэг хүчтэй сэгсрэлттэй.

“Булган” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 17, 18-нд солигдмол үүлтэй, бороо орохгүй. Бусад хугацаанд үүлшиж түр зуурын дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх  хугацаанд зүүн өмнөөс 4-7м/с. Борооны өмнө түр зуур ширүүснэ.

Температур: 17, 18-нд халж шөнөдөө 14-16 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна. Бусад хугацаанд сэрүүсч шөнөдөө 11-13 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 17, 18-наас бусад хугацаанд  дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй.

“Арвайхээр” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 16, 20, 21-нд үүлшинэ, бага зэргийн бороо орно.

Салхи: 19-20-нд  баруунаас 7-10м/с, зарим үед түр зуур 12-14м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд 3-6м/с.

Температур:  Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Чойбалсан” нисэх буудал орчимд:

Үзэгдэл:  16, 19, 20, 21-нд үүлшинэ. Аадар  бороо орно. Дуу цахилгаантай. Бусад хугацаанд солигдмол үүлтэй бороо орохгүй.

Салхи: 19, 20нд зүүн өмнөөс 5-8м/с, 21-нд баруун хойноос 7-10м/с, бусад хугацаанд зөөлөн салхитай.

Температур: Шөнөдөө хугацааны эхээр 18-20 градус, өдөртөө халж 34-36 градус, 20-ноос шөнөдөө 15-17 градус, өдөртөө сэрүүсч  24-26 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 19-нөөс 21-нд -нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Өндөрхаан нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 16-18-нд үүлшинэ түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. 19, 20-нд үүлэрхэг бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: 19, 20-нд хойноос 8-11 м/с, зарим үед 13-15 м/с хүрч ширүүснэ. 21, 22-нд зүүн хойноос 6-9 м/с, бусад хугацаанд баруун өмнөөс 5-8 м/с.

Температур: 15-18-нд шөнөдөө 17-19 градус, өдөртөө 32-34 градус дулаан байна. 19-нөөс сэрүүсч шөнөдөө 13-15 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын  үзэгдэл: 19,20-нд  дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Баруун-Урт нисэх буудал орчимд:

Үзэгдэл: Үүлэрхэг. 19, 20-нд дуу цахилгаантай бороо орно.

Салхи: Ихэвчлэн баруун хойноос 6-9м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Температур: шөнөдөө 18-20 градус, өдөртөө  30-32 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 19, 20-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Мандалговь” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 18, 19-нд Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: 19, 20-нд салхи баруун хойноос 7-10 м/с зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд зүүн өмнөөс 6-9 м/с.

Температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 15-17 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: байхгүй

Гурвансайхан” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 18, 19, 20-нд түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад хугацаанд солигдмол үүлтэй бороо орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд өмнө, баруун өмнөөс 7-10 м/с. Борооны өмнө зарим үед 14-16 м/с хүрч ширүүснэ.

Температур: Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 30-32 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 18, 19, 20-нд дуу цахилгаантай.

Овоот” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 18-нд түр зуурын дуу цахилгаантай бороотой. Бусад хугацаанд бороо орохгүй.

Салхи: 19, 20-нд баруун хойноос 6-9м/с, 21, 22-нд баруун баруун хойноос 5-8м/с, бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.

Температур: шөнөдөө 17-19 градус, өдөртөө 29-31 градус  дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 18-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Ханбумбат нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 19-нд түр зуурын дуу цахилгаантай бороотой. Бусад хугацаанд бороо орохгүй.

Салхи: 19-нд баруун хойноос 6-9м/с, 21, 22-нд баруун баруун хойноос 5-8м/с, бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.

Температур: шөнөдөө 17-19 градус, өдөртөө 29-31 градус  дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 18, 19-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Хөшигийн хөндий дэх нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 18-19-нд бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд баруун хойноос 5-10 м/с. Борооны өмнө түр зуур 7-12 м/с хүртэл ширүүснэ.

Температур: 16-17-нд дулаарч шөнөдөө 16-18 градус, өдөртөө 29-31 градус дулаан  байна. Бусад хугацаанд шөнөдөө 15-17 градус, өдөртөө 23-25 градус дулаан байх төлөвтэй байна.

ОРОН НУТГИЙН УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

2019.07.16

Нисэх буудлуудын цаг агаарын төлөв

2019.07.1607.22

Үзэгдэл:  Ихэнх хугацаанд Тосонцэнгнэл, Мөрөн, Булган,  16-нд Дэглий цагаан, Ховд, Алтай, Баянхонгор,  Арвайхээр,  Чойбалсан, Өндархаан,  17-нд Алтай, Баянхонгор,  Өндархаан,  18-нд Доной, Баянхонгор, Чингис хаан, Хөшигийн хөндий, Өндархаан,   Мандалговь, Гурвансайхан, Овоот, 19-нд  Доной, Баянхонгор, Чингис хаан, Хөшигийн хөндий, Чойбалсан,  Өндархаан, Баруун-Урт, Мандалговь, Гурвансайхан, Ханбумбат, 20-нд Ховд, Доной, Алтай,  Арвайхээр, Чингис хаан,  Чойбалсан, Өндархаан, Баруун-Урт, Гурвансайхан, 21-нд Өлгий, Дэглий цагаан, Ховд,  Арвайхээрт, Чойбалсан, 22-нд Өлгий нисэх буудлуудад үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай.

Салхи: Ховд нисэх буудалд 19-нд баруун өмнөөс, Алтайд 21, 22-нд  Арвайхээрт 19-20-нд баруунаас,  Чойбалсанд 21-нд баруун хойноос, Өндөрхаанд 19, 20-нд хойноос, 21, 22-нд зүүн хойноос, Мандалговьд 19, 20-нд баруун хойноос, Гурвансайханд ихэнх хугацаанд өмнө, баруун өмнөөс, Овоотод 19, 20-нд, Ханбумбатад 19-нд  баруун хойноос, 7-10м/с салхитай байна.

Борооны өмнө түр зуур  Дэглий цагаан нисэх буудалд 16, 21-нд, Ховдод 19-нд, Донойд 18, 19, 20-нд, Алтайд 16, 17-нд, Мөрөнд 19, 20-нд, Тосонцэнгэл, Булганд ихэнх хугацаанд, Чингис хаанд 18, 19, 20-нд, Хөшигийн хөндийд 18-19-нд, Арвайхээрт 19-20-нд, Өндөрхаан, Баруун-Урт, Мандалговьд 19, 20-нд, Гурвансайханд 18, 19, 20-нд тогтворгүй чиглэлээс 12-14м/с хүрч ширүүсэх төлөвтэй байна.

Температур: Өлгий, Дэглий цагаан, Доной, Баянхонгор, Мөрөн, Булган нисэх буудлуудад шөнөдөө 11-13 градус, өдөртөө 24-26 градус, Ховд, Арвайхээр, Хөшигийн хөндий, Мандалговь нисэх буудлуудад шөнөдөө 15-17 градус, өдөртөө 27-29 градус, Тосонцэнгэл, Алтай нисэх буудалд шөнөдөө  8-10 градус, Алтайд өдөртөө 18-20 градус, Тосонцэнгэлд өдөртөө 23-25 градус,  Чойбалсан, Өндөрхаан нисэх буудлуудад шөнөдөө 18-20 градус, өдөртөө 34-36 градус, Чингис хаан, Баруун-Урт, Гурвансайхан, Овоот, Ханбумбат нисэх буудлуудад шөнөдөө 18-20 градус, өдөртөө 30-32 градус дулаан байна.

Дэглий цагаан нисэх буудалд 18-20-нд, Алтайд 21-ээс, Булганд 17, 19-нд илүү халах, Хөшигийн хөндий нисэх буудалд  18-аас, Чингис хаан, Өндөрхаанд 19-өөс, Чойбалсанд 20-оос бага зэрэг сэрүүсэх төлөвтэй байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 16-19-нд Өлгий, Дэглий цагаан, Ховд, Доной, Мөрөн, Тосонцэнгэл, Булган, 21-22-нд Мөрөн, Булган, Чингис хаан, Мандалговь, Овоот, Гурвансайхан, Ханбумбат нисэх буудлуудад үүл тунадасны бүсэд сул хүчтэй мөстөлттэй.

Нисэх буудлуудын цаг агаарын төлөв

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper