Нислэгийн цаг уурын төвөөс гаргасан энэ 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр ойрын өдрүүдэд Улаанбаатар хот орчимд усархаг бороо орохоор байгаа учир үер усны аюулаас сэрэмжилж ажиллахыг ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Алтанцом Үйлдвэрлэлийн шуурхай зөвлөгөөн дээр анхаарууллаа.
Тус төвийн гаргасан мэдээгээр 07 дугаар сарын 18-нд Чингис хаан, УБХОУШНБ, Булган, Арвайхээр, Өндөрхаан, Мандалговь, Гурвансайхан, 19-нд Чингис хаан, УБХОУШНБ, Мөрөн, Булган, Өндөрхаан, Баруун-Урт, 20-нд Чингис хаан, УБХОУШНБ, Өндөрхаан нисэх буудлуудаар усархаг дуу цахилгаантай бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон aнхааруулсан юм.