Нисэх буудлуудын удирдах газар нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөв дадал, соёлыг нэвтрүүлэх зорилгоор “Аваар, осолгүй ажилласан хүн/цагийн тоолуур”-ыг 2018 оны 9 дүгээр сарын 1-нээс ажиллуулж эхэлсэн билээ.
Ингэснээр энэ сарын 05-ны өдөр 1,000,000 хүн/цаг хөдөлмөрийн аваар осолгүй ажилласан амжилтанд хүрлээ.
Энэ нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёл, аюулгүй ажиллах, зөв хандлагыг хэвшүүлэх үйл ажиллагаа бодитоор хэрэгжиж байгаагийн үр дүн юм.
Ажилтан нэг бүрийн хүчин зүтгэлээр бий болгосон энэхүү амжилтыг цаашид тасралтгүй үргэлжлүүлхийн төлөө эрүүл, аюулгүй нөхцлийг бүрдүүлэн ажиллах уриалгыг дэвшүүлж байна.