Стратеги төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан бичих заавар
Стратегийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг 01 сарын 05-ны дотор харьяалах дээд шатны байгууллагад хүргүүлнэ.
Тайлангийн агуулга
Стратеги төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан нь 3 үндсэн хэсгээс бүрдэнэ.
- СТРАТЕГИЙН ЗОРИЛТ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТ
- Бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт, арга хэмжээний хэрэгжилт
- Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилт, арга хэмжээний хэрэгжилт
- Хуулиар олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээний хэрэгжилт
- СТРАТЕГИЙН ЗОРИЛТЫН ХҮРСЭН ҮР ДҮН
- Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт
- Бодлогын баримт бичигт тусгагдсан зорилтын хүрсэн үр дүн
- Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилтын хүрсэн үр дүн
- Хуулиар олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх зорилтын хүрсэн үр дүн
- Стратеги төлөвлөгөөний төсвийн гүйцэтгэл, санхүүжүүлсэн байдал
- СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХАВСРАЛТЫН ТАЙЛАНГУУД
Стратеги зорилт, арга хэмжээний хэрэгжилт
Стратеги төлөвлөгөөнд тусгагдсан стратегийн зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг тайлагнахад тавигдах шаардлагад нийцүүлэн энэ хэсэгт тайлагнана.
Стратегийн зорилтын хүрсэн үр дүн
Стратеги төлөвлөгөөнд тусгагдсан стратегийн зорилтуудын хүрэх түвшинг хүрсэн түвшинтэй харьцуулж, стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг тайлагнахад тавигдах шаардлагад нийцүүлэн энэ хэсэгт тайлагнана.
Стратеги төлөвлөгөөний хавсралтын тайлангууд
Хавсралтуудыг стратеги төлөвлөгөөний хавсралтын тайлангийн загварын дагуу тайлагнана.
Стратеги төлөвлөгөөний гүйцэтгэлийг үнэлэх
Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан нэгж стратеги төлөвлөгөөний гүйцэтгэлийг үнэлэх арга зүйд заасны дагуу жилийн эцсийн гүйцэтгэлийг үнэлнэ.
Стратеги төлөвлөгөөний гүйцэтгэлд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг сайд, Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх бөгөөд хурлаас гарсан дүгнэлт, зөвлөмжийг холбогдох байгууллагад хүргүүлж, хэрэгжилтийг хангуулна.
Тайлангийн баталгаажуулалт
Төсвийн ерөнхийлөн захирагч стратеги төлөвлөгөөний тухайн жилийн гүйцэтгэлийн тайланг баталгаажуулж, тогтоосон хугацаанд дээд шатны байгууллагад хүргүүлнэ.