Нэгжийн хагас / бүтэн жилийн гүйцэтгэлийн тайлан бичих заавар
Байгууллагын зохион байгуулалтын нэгж хагас жилийн гүйцэтгэлийн тайланг 06 сарын 26-ны дотор, жилийн эцсийн гүйцэтгэлийн тайланг 12 сарын 18-ны дотор төсвийн шууд захирагчид тус тус тайлагнана.
Тайлангийн агуулга
Зохион байгуулалтын нэгжийн хагас жил / жилийн эцсийн гүйцэтгэлийн тайлан нь дараах 3 үндсэн хэсгээс бүрдэнэ.
- Бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт, арга хэмжээний хэрэгжилт
- Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилт, арга хэмжээний хэрэгжилт
- Хуулиар олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээний хэрэгжилт
Бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт, арга хэмжээний хэрэгжилт
Нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний бодлогын баримт бичигт тусгагдсан арга хэмжээний хэрэгжилт, зорилтын хүрсэн үр дүнг стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг тайлагнахад тавигдах шаардлагад нийцүүлэн энэ хэсэгт тайлагнана.
Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилт, арга хэмжээний хэрэгжилт
Нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах арга хэмжээний хэрэгжилт, зорилтын хүрсэн үр дүнг стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг тайлагнахад тавигдах шаардлагад нийцүүлэн энэ хэсэгт тайлагнана.
Хуулиар олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээний хэрэгжилт
Нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний хуулиар олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх арга хэмжээний хэрэгжилт, зорилтын хүрсэн үр дүнг стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг тайлагнахад тавигдах шаардлагад нийцүүлэн энэ хэсэгт тайлагнана.
Хагас жил / жилийн эцсийн гүйцэтгэлийг үнэлэх
Төсвийн шууд захирагч байгууллагын зохион байгуулалтын нэгжийн гүйцэтгэлийг үнэлэх арга зүйд заасны дагуу нэгжийн хагас жил / жилийн эцсийн гүйцэтгэлийг үнэлнэ.
Төсвийн шууд захирагч нэгжийн даргын гүйцэтгэлийг үнэлэх арга зүйд заасны дагуу 0-59 хүртэлх хувийн хэрэгжилттэй арга хэмжээг “хангалтгүй”, 60-100 хүртэлх хувийн хэрэгжилттэй арга хэмжээг “хангалттай” гэсэн үнэлгээгээр тус тус үнэлнэ.
Тайлангийн баталгаажуулалт
Төсвийн шууд захирагч нэгжийн даргын гүйцэтгэлийн үнэлгээг хянан баталгаажуулж, дараа оны 01 дүгээр сарын 10-ны дотор байгууллагын үнэлгээний багт хүргүүлнэ.