Чингис хаан аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдлага:
Үзэгдэл: 05, 08-нд үүлшинэ. Дуу цахилгаантай, түр зуурын бороо орно. 06, 09-нд үүлэрхэг, бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.
Салхи: 05, 09, 10-нд баруун хойноос 6-9м/с, 08-нд өмнө зүүн өмнөөс, 11-нд баруун өмнөөс 5-8м/с. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с. Борооны үеэр салхи түр зуур 08-10м/с хүрч ширүүснэ.
Температур: 06-нд шөнөдөө 10-12 градус дулаан, өдөртөө 15-17 градус дулаан, 10-нд дулаарч шөнөдөө 13-15 градус дулаан, өдөртөө 24-26 градус дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө 11-13 градус дулаан, өдөртөө 19-21 градус дулаан байна.
Аэродромын болон Ойртолтын нислэг хөдөлгөөний удирдлага: /газрын гадаргаас-6000м хүртэл өндөрт/
05, 06-нд Өндөрхаан, Баруун-Урт, Чойбалсан, 08, 09, 10-нд Өлгий, Дэглий цагаан, Доной, Мөрөн, Тосонцэнгэл, 11-нд Мөрөн, Доной, Тосонцэнгэл, Булган буудлуудад үүл тунадасны бүсэд сул хүчтэй мөстөлттэй. 10-нд Өлгий, Дэглий цагаан, Мөрөн, Доной, 11-нд Мөрөн, Булган нисэх буудлуудад дунд хүчтэй сэгсрэлттэй.
Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлага: /6000-12000м/
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 09, 10-нд Алтай болон Баян секторт, 11-нд Мөрөн, Төв секторт дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
Нислэгийн Цаг Уурын Төв
Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс
2019.08.05
НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ӨРТӨӨ
2019 оны 07 сар-ны 29-ны өдрөөс 2019 оны 08 сарын 05-ны өдөр хүртэл
Буянт-Ухаа орчмоор: Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй. VII/29 9.9мм,VII/30-нд 1.6мм, VIII/04-нд 4.4мм-нд тунадас орсон.
Салхи: Ихэнх хугацаанд 1-7м/с, түр зуур 7-15м/с хүрч өрөвхийлсөн байна. Салхины хамгийн их утга VIII/04-ны өдөр 15 м/с хүрсэн.
Үзэгдэл: VIII/04 аадар бороотой, VII/29,30-нд бороо орсон. VII/30, 31, VIII/01,02,03-нд Түймрийн утаа, VII/31,VIII/01, 02, 03–нд шүүдэр, VIII/04-нд дуу цахилгаан тус тус ажиглагдсан.
Агаарын температурын хамгийн их утга: 08 сарын 03-нд, 31.9 градус дулаан
Агаарын температурын хамгийн бага утга: 07 сарын 31-нд 7.8 градус дулаан
Хөрсний температурын хамгийн их утга: 08 сарын 03-нд 51.9 градус дулаан
Хөрсний температурын хамгийн бага утга: 07 сарын 31-нд 7.0 градус дулаан байв.
Алсын барааны харагдацын бага утга: 31-ны өдөр 2000м түймэрийн утаа
METAR-ын тоо: 283
2019 оны 8 дугаар сарын 5-наас 8 дугаар сарын 12-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
/хугацааны эхээр зүүн аймгуудын нутгаар усархаг бороо орж, ихэнх нутгаар сэрүүхэн байна/
Баруун аймгуудын нутгаар: 5,10-нд нутгийн баруун хэсгээр аадар бороо, 6,7,11-нд нутгийн зарим газраар, 8-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. 7 болон 10,11-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. Бусад хугацаанд өдөртөө халж уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар: 5, 7, 8-нд зарим газраар аадар бороо, 6, 9-нд нутгийн зүүн хэсгээр, 11-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 5, 6,11-нд сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. Бусад хугацаанд дулаарч уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: 5,6-нд ихэнх нутгаар,7-нд нутгийн зүүн хэсгээр, 8-нд Халх голын саваар усархаг бороо, 9-нд зарим газраар, 11-нд Хэнтэйн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 5-8-нд сэрүүхэн шөнөдөө бүх нутгаар 10-15 градус, өдөртөө нутгийн зүүн хэсгээр 16-21 градус, баруун хэсгээр 20-25 градус, бусад хугацаанд дулаарч бүх нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: 5-нд нутгийн зүүн хэсгээр усархаг бороо, 6-нд зарим газраар бага зэргийн бороо, 7, 9-нд зарим газраар, 11-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус, 9-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарч шөнөдөө 14-19 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна.
ЦУОШГазар
2019 оны 7 дугаар сарын 29-ний 08 цагаас 2019 оны 8 дугаар сарын 05-ны 08 цаг хүртэлх 7 хоногийн цаг агаарын тойм
Тунадас: 29, 08 дугаар сарын 01, 02-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 03-нд нутгийн зарим газраар, 04-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар үргэлжилсэн бороо орж 0.0-79.7 мм тунадас орсноос 29-нд Өвөрхангайн Хужиртад 21.0мм, Хөвсгөлийн Ренчинлхүмбэд 20.0 мм, 30-нд Дорнодын Дашбалбар, Сүхбаатарын Баяндэлгэрт 14.0-17.0 мм, 08 дугаар 01-нд Архангайн Эрдэнэмандалд 26.0 мм, 02-нд Булганы Хутаг, Хөвсгөлийн Шинэ-Идэрт 30.0-34.0 мм, 03-нд Булганы Хутагт 27.0 мм, 04-нд Улаанбаатар хотын Амгалан орчимд 28,0 мм түр зуурын усархаг бороо орсон байна.
Агаарын хамгийн их температур: 29, 30-нд нутгийн зүүн хагаст, 08 дугаар сарын 03-нд баруун аймгуудын нутгаар, 04-нд нутгийн төв хэсгээр сэрүүсч Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав болон Хэнтэйн нурууны өвөр бэл, Дорнод Монголын тал нутгаар +30…+38 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +11…+18 градус, бусад нутгаар +23…+28 градус дулаан байв.
Агаарын хамгийн бага температур: 29, 30-нд нутгийн зүүн хагаст, 08 дугаар сарын 03-нд баруун аймгуудын нутгаар, 04-нд нутгийн төв хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +1…+6 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар +11…+16 градус, бусад нутгаар +7…+12 градус хоносон байна.
Cалхи: Ихэнх нутгаар 7-12 м/с, дуу цахилгаантай түр зуурын борооны өмнө 18-22 м/с хүрч ширүүсэв.
Улаанбаатар хот орчмоор: 29-нд 0.3-9.0 мм, 30-нд 0.3-2.0 мм, 08 дугаар сарын 04-нд 4.0-28.0 мм түр зуурын дуу цахилгаантай аадар бороо оров. Бусад хугацаанд бороо ороогүй. Салхи ихэнх хугацаанд 4-9 м/с, зарим үед борооны өмнө түр зуур ширүүссэн байна. Хугацааны сүүлчээр өдөртөө сэрүүсч шөнөдөө +10…+14 градус, өдөртөө +14…+16 градус, бусад хугацаанд шөнөдөө +16…+18 градус, өдөртөө +30…+32 градус хүрч халсан байна.
2019 оны 8 дугаар сарын 5–12-н хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Өлгий” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 6, 10-ны өдрүүдэд түр зуурын бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.
Салхи: Гол төлөв баруун өмнөөс 4-7м/с. 10-нд салхины хурд түр зуур 12-14м/с хүрч ширүүснэ.
Температур: шөнөдөө 12-14градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Дэглий цагаан” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 5-ны үдээс хойш, 6, 7-нд түр зуурын бороо орно, дуу цахилгаантай. Бусад хугацаанд бороо орохгүй.
Салхи: Борооны өмнө түр зуур ширүүсч 12-14 м/с хүрнэ. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлээс 3-6 м/с.
Агаарын температур: Ихэнх хугацаанд халж шөнөдөө 14-16 градус, өдөртөө 29-31 градус дулаан байх бол 11-нээс бага зэрэг сэрүүснэ.
Нислэгт аюултай үзэгдэл: 5, 6-нд аэродром орчимд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Ховд” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 6, 11-нд үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.
Салхи: 6, 10-нд баруун өмнөөс 7-10м/с, зарим үед түр зуур 12-14м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд 3-6м/с.
Температур: Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Доной” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 6, 7, 8, 11-нд бороо орно. Дуу цахилгаантай. Бусад хугацаанд бороо орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд зүүн хойноос 4-7м/с, 6, 7, 9-ний өдрүүдэд түр зуур 10-12м/с хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө 10-12 градус дулаан, өдөртөө 26-28 градус дулаан байна.
Нислэгт цаг агаарын аюултай үзэгдэл: 6, 9, 11-ний өдрүүдэд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Тосонцэнгэл” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 8, 9-нд түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад хугацаанд солигдмол үүлтэй бороо орохгүй.
Салхи: 10-нд баруун өмнөөс 6-9 м/с. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с. Борооны үеэр салхи түр зуур 8-10м/с хүрч ширүүснэ.
Температур: Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 10, 11-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Алтай” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 6, 7-нд Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад хугацаанд багавтар үүлтэй. Бороо орохгүй.
Салхи: Баруунаас 5-8м/с, Борооны өмнө түр зуур ширүүснэ.
Температур: шөнөдөө 11-13 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 6,7-нд дунд зэргийн сэгсрэлт, сул хүчтэй мөстөлт, дуу цахилгаан ажиглагдана.
“Баянхонгор” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 5, 7, 8-нд үүлшиж түр зуурын аадар бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.
Салхи: 5-7-нд борооны өмнө салхи түр зуур ширүүсч зарим үед 12-14м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруунаас 4-7 м/с.
Агаарын температур: 5-8-нд шөнөдөө 12-14 градус, өдөртөө 23-25 градус, 9-нөөс халж шөнөдөө 15-17 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 5, 7, 8-нд дунд хүчтэй сэгсрэлт, сул хүчтэй мөстөлт ажиглагдана.
“Мөрөн” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 7, 8, 11, 12 -нд үүлшиж, өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй, бороо орохгүй.
Салхи: Баруунаас 3-6 м/с, борооны өмнө түр зуур 12-14м/с хүрч ширүүснэ.
Температур: Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 11-нд дунд зэргийн сэгсрэлттэй.
“Булган” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 5, 8, 11-нд үүлэрхэг, бороо орно. Дуу цахилгаантай.
Салхи: 10, 11-нд баруун хойноос 6-9м/с. Бусад хугацаанд 3-6м/с.
Температур: Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 5, 8, 10, 11-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй.
“Арвайхээр” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 7, 8-нд үүлшинэ, бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Бусад хугацаанд солигдмол үүлтэй бороо орохгүй.
Салхи: 5, 12-нд баруунаас 8-11м/с, зарим үед түр зуур 12-14м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд 5-8 м/с.
Агаарын температур: Хугацааны эхээр шөнөдөө 9-11 градус, өдөртөө 21-23 градус дулаан, 9-нөөс дулаарч шөнөдөө 12-14 градус өдөртөө 24-26 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 5, 12-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт, 7, 8-нд сул хүчтэй мөстөлт, дуу цахилгаан ажиглагдана.
“Өндөрхаан” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 5, 6-нд үүлэрхэг, бороо орно. 10, 11-нд үүлшинэ, дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Борооны үеэр салхи түр зуур 12-14м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд солигдмол үүлтэй бороо орохгүй.
Салхи: 5, 6-нд зүүн хойноос 8-11 м/с. 9, 11, 12-нд баруун хойноос 7-10 м/с. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.
Температур: 6-нд сэрүүсч шөнөдөө 8-10 градус, өдөртөө 15-17 градус. Бусад хугацаанд шөнөдөө 12-14 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 5, 6-нд сул хүчтэй мөстөлттэй. 5,6,10,11-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Баруун-Урт” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: Үүлэрхэг. 5, 8-нд бага зэргийн аадар бороо, 6-нд дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Ихэнх хугацаандаа баруун хойноос 6-9 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Температур: 5, 6, 7-нд шөнөдөө 11-13 градус, өдөртөө 16-18 градус, 8-н дулаарч шөнөдөө 13-15 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 5,6,7-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Чойбалсан” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 5-7-нд үүлшинэ, 5-нд дуу цахилгаантай усархаг аадар бороо, 6-7-нд бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй бороо орохгүй.
Салхи: 5, 6-нд зүүн хойноос 8-11м/с, борооны үеэр салхины хүч түр зуур 12-14м/с хүрч ширүүснэ, 7, 8-нд баруун хойноос 5-8м/с, бусад хугацаанд зөөлөн салхитай.
Температур: Шөнөдөө бүх хугацаанд 12-14 градус, өдөртөө хугацааны эхээр сэрүүсч 17-19 градус, 8-наас 22-24 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 5-7-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Мандалговь” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 8, 9-нд Үүлшинэ. Бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд баруун хойноос 7-10 м/с.
Температур: Хугацааны дундуур шөнөдөө 12-14 градус, өдөртөө 26-28 градус, бусад хугацаанд шөнөдөө 10-12 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Аюултай үзэгдэл байхгүй.
“Гурвансайхан” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 8, 9-нд түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад хугацаанд солигдмол үүлтэй бороо орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд баруун хойноос 5-10 м/с. 8, 9-нд түр зуур 12-14 м/с хүрч ширүүснэ.
Температур: Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 29-31 градус дулаан байна. 10, 11-нд өдөртөө 33-35 градус хүрч хална.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 8, 9-нд өрөвхийлөлттэй. 8-нд дуу цахилгаантай.
“Овоот” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 8-нд түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад хугацаанд солигдмол үүлтэй бороо орохгүй.
Салхи: 8, 10, 11-нд баруун өмнөөс 7-10м/с. Бусад хугацаанд баруун хойноос 6-9м/с. Борооны үеэр салхи түр зуур 9-11м/с хүрч ширүүснэ.
Температур: Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 30-32 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 8, 10-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Ханбумбат” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 5, 8-нд түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад хугацаанд солигдмол үүлтэй бороо орохгүй.
Салхи: 8, 10, 11-нд баруун өмнөөс 7-10 м/с. Бусад хугацаанд баруун хойноос 6-9м/с. Борооны үеэр салхи түр зуур 9-11м/с хүрч ширүүснэ.
Температур: Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 30-32 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 8,10-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Тавантолгой” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 5, 8-нд түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад хугацаанд солигдмол үүлтэй бороо орохгүй.
Салхи: 8, 10, 11-нд баруун өмнөөс 7-10 м/с. Бусад хугацаанд баруун хойноос 6-9м/с. Борооны үеэр салхи түр зуур 9-11м/с хүрч ширүүснэ.
Температур: Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 30-32 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 8, 10-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Хөшигийн хөндий” дэх нисэх буудал орчимд:
Үзэгдэл: Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй. 05, 06, 07, 08, 09-нд түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай.
Салхи: Ихэнх хугацаанд баруун хойноос 6-9м/с. Борооны өмнө түр зуур 12-14 м/с хүртэл ширүүснэ.
Температур: 5-9-нд бага зэрэг сэрүүсч, шөнөдөө 13-15 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна. 10-12-нд дулаарч, шөнөдөө 14-16 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.
ОРОН НУТГИЙН УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
2019.08.05
Нисэх буудлуудын цаг агаарын төлөв
2019.08.05–08.12
Үзэгдэл: 5-нд Дэглий цагаан, Баянхонгор, Булган, Чингис хаан, Хөшигийн хөндий, Өндөрхаан, Баруун-Урт, Чойбалсан, Ханбумбат, Тавантолгой, 6-нд Өлгий, Ховд, Дэглий цагаан, Доной, Алтай, Чингис хаан, Хөшигийн хөндий, Өндөрхаан, Баруун-Урт, Чойбалсан, 7-нд Дэглий цагаан, Доной, Алтай, Баянхонгор, Мөрөн, Арвайхээр, Хөшигийн хөндий, Чойбалсан, 8-нд Доной, Тосонцэнгэл, Баянхонгор, Мөрөн, Булган, Арвайхээр, Чингис хаан, Хөшигийн хөндий, Баруун-Урт, Мандалговь, Гурвансайхан, Овоот, Ханбумбат, Тавантолгой, 9-нд Тосонцэнгэл, Чингис хаан, Хөшигийн хөндий, Мандалговь, Гурвансайхан, 10-нд Өлгий, Өндөрхаан, 11-нд Ховд, Доной, Мөрөн, Булган, Өндөрхаан нисэх буудлуудад үүлшинэ. Бороо орно. Зарим нисэх буудлаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай.
Салхи: Ховд нисэх буудалд 6,10-нд баруун өмнөөс, Арвайхээрт 5,12-нд баруунаас, Өндөрхаанд 5,6-нд зүүн хойноос,9,11,12-нд баруун хойноос, Чойбалсанд 5,6-нд зүүн хойноос, Мандалговьд ихэнх хугацаанд баруун хойноос , Овоот, Тавантолгой болон Ханбумбатад 8,10,11-нд баруун өмнөөс 7-10м/с салхитай байна.
Борооны өмнө түр зуур Өлгийд 10, Дэглий цагаанд 5,6,7, Ховдод 6,10, Донойд 6, 7, 9, Тосонцэнгэлд 8, 9, Алтайд 6, 7, Баянхонгорт 5-7, Мөрөнд 7, 8, 11, 12, Арвайхээрт 5, 12, Хөшишийн хөндийд, 5, 7, 9-нд, Баруун-Уртад 5, 6, Чойбалсанд 5, Гурвансайханд 8, 9, Овоотод 8, Тавантолгойд 5, 8, Ханбумбатад 7, 10, 11-нд тогтворгүй чиглэлээс 10-12м/с хүрч ширүүсэх төлөвтэй байна.
Температур: Тосонцэнгэл, Арвайхээр нисэх буудалд шөнөдөө 9-11 градус, өдөртөө 21-23 градус, Чингис хаан, Баруун-Урт, Чойбалсан нисэх буудлуудад шөнөдөө 11-13 градус, өдөртөө 18-20 градус, Алтай, Баянхонгор, Мөрөн, Булган, Өндөрхаан, Мандалговь, Хөшигийн хөндий нисэх буудлуудад шөнөдөө 11-13 градус, өдөртөө 23-25 градус, Өлгий, Доной нисэх буудалд шөнөдөө 12-14 градус, өдөртөө 26-28 градус, Дэглий цагаан, Ховд, Гурвансайхан нисэх буудлуудад шөнөдөө 14-16 градус, өдөртөө 29-31 градус, Овоот, Тавантолгой, Ханбумбат нисэх буудлуудад шөнөдөө 19-21 градус, өдөртөө 30-32 градус дулаан байна.
Баянхонгорт 9-өөс, Арвайхээрт 9-өөс, Чингис хаанд 10-нд, Хөшигийн хөндийд 10-аас, Баруун-Уртад болон Чойбалсанд 8-аас, Мандалговьд хугацааны дундуур дулаарах, Гурвансайхан нисэх буудалд 10, 11-нд өдөртөө 33-35 градус хүрч халах Дэглий цагаан 11-ээс, Чингис хаанд 6-нд бага зэрэг сэрүүсэх төлөвтэй байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл:
5, 6-нд Өндөрхаан, Баруун-Урт, Чойбалсан, 8, 9, 10-нд Өлгий, Дэглий цагаан, Доной, Мөрөн, Тосонцэнгэл, 11-нд Мөрөн, Доной, Тосонцэнгэл, Булган нисэх буудлуудад үүл тунадасны бүсэд сул хүчтэй мөстөлттэй. 10-нд Өлгий, Дэглий цагаан, Мөрөн, Доной, 11-нд Мөрөн, Булган нисэх буудлуудад дунд хүчтэй сэгсрэлттэй.