Нийтлэгдсэн 2019-08-20

ИКАО МОНГОЛЫГ ОНЦОЛЛОО

Олон улсын Иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын Ази-Номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн Ерөнхий захирлуудын 56 дугаар хурал (DGCA-56) Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Непал Улсын нийслэл Катманду хотноо 2 дах өдрөө амжилттай үргэлжилж байна.

Эхний өдрийн хуралдаанаар чуулганаар хэлэлцэх асуудлаар санал солилцож улмаар өнгөрсөн жил болсон хуралдаанаас хойш хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг хэлэлцлээ.
Энэ үеэр Энэтхэгийн төлөөлөгчид нисэх буудалд шинэ технологи ашиглан зорчигчдыг хурдан нэвтрүүлэх талаар анхаарцгаая гэсэн санал дэвшүүлж байсан. Мөн манай улсын өмнөд хөрш БНХАУ-ын төлөөлөгчид Иргэний нисэх нь хөгжөөд байдаг, гэтэл аюулгүй ажиллагаанд хяналт тавьдаг байцаагчийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, сургах, боловсон хүчний нөөцийн асуудал дутагдалтай байна гэдгийг хэлж байв.

Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо /IATA/ ч шинэ технологийг ашиглаж үйлчилгээг хялбаршуулхад бүх улс орныг дэвшилтэд технологи нэвтрүүлцгээе хэмээн уриалж байлаа.

Ер нь хуралдааны гол сэдэв хүний нөөц, дэвшилтэд технологи, улс орнууд хоорондоо уялдаа холбоотой ажиллах асуудалд чиглэж байна. Ази, Номхон далайн бүс бол дэлхийд хамгийн хурдацтай хөгжиж буй бүс нутаг. Тиймээс энэ бүсэд нислэгийн хөдөлгөөн удирдагч, агаарын хөлгийн инженер, нисгэгч, агаарын навигацийн болон нисэх буудлын үйлчилгээний сайжруулалтыг шаардаж байна. Улс орнууд дор бүрнээ бус хамтдаа, хоорондоо илүү холбоотой ажиллаж, үйл ажиллагаагаа уялдуулцгаая гэсэн саналууд дэвшүүлж байна.

Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ИКАО/-ийн зөвлөлд Ази, Номхон далайн бүсийг төлөөлдөг орнуудын тайланг мөн нэгтгэж танилцууллаа. Азийн 7 орон Зөвлөлд байдаг бөгөөд тэдгээрийн үйл ажиллагааны зохицуулалтыг БНСУ хийдэг байна.

ИКАО мөн агаарын навигацийн чиглэлээр сүүлийн үед хийгдсэн ажил болон 13 дах удаагийн агаарын навигацийн олон улсын хурлын дүнг танилцуулсан. Энэ үеэрээ Монголыг онцолж агаарын навигацийн чиглэлээр хийж буй үйл ажиллагааныхаа талаарх тайланг идэвхитэй мэдээллэж байгаа гэдгийг хэллээ.

Хоёр дах өдрөө үргэлжилж буй хурлын төгсгөлд АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа буюу FAA DGCA-56 хуралд оролцогч орнуудын нисэхийн байгууллагын удирдлагуудтай уулзаж Boing737-800 МАХ агаарын хөлгийн асуудлаар санал солилцох, хамгийн сүүлийн үеийн мэдээллийг өгөхөөр төлөвлөж байна.

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper