ИНЕГ-н даргын тушаалаар 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр томилогдсон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй/ХАБЭА/-н орон тооны бус Зөвлөлийн хурал боллоо.
Тус хурлаар ИНЕГ-н хэмжээнд ХАБЭА-н дүрэм, журам, стандартыг жигд, хүртээмжтэй хэрэгжүүлэх, хүн рүүгээ чиглэсэн ажлыг зохион байгуулах, өнөөгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэн эрүүл, аюулгүй нөхцлөөр хангах, ажлын байранд хэрэгжүүлэх олон талт ажлыг үр дүнтэй зохион байгуулах талаар хэлэлцлээ.