ИНЕГ-ын АНБЗГ-ын харьяа Оношилгоо, хэмжил зүйн лаборатори Стандарт хэмжил зүйн газраас 4 жилийн хугацаатай итгэмжлэгдлээ.
“Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль”-ын дагуу “Хэмжил зүйн болон газрын тосны сорилтын лаборатори итгэмжлэлийн техникийн хороо”-ны хуралдааны шийдвэрийг үндэслэн Стандарт хэмжил зүйн газрын даргын 2019 оны 07 сарын 22-ны өдрийн А/239 тушаалаар 4 жилийн хугацаатай итгэмжлэгдэн 6 дахь удаагаа итгэмжлэлийн гэрчилгээгээ гардан авлаа.
Тус лаборатори нь “Хэмжил зүйн төрлөөр шалгалт тохируулга, механик хэмжилт болон сорилтын төрлөөр ГТБ-д чанарын иж бүрэн шинжилгээ, үл эвдэх сорил гүйцэтгэх” техникийн чадавхтай, лабораторийн чанарын удирдлагын тогтолцоотой/ISO/LEC-IAF-ын 2017 оны хамтарсан мэдэгдлийг үндэслэн/ хэмээн үнэлэгдсэн бөгөөд энэ удаагийн итгэмжлэл нь “Геодезийн захиалагчийн хяналтын хэмжилт”, “Хуйларсан гүйдлийн сорил”-ын төрлүүдээр механик хэмжилт, сорилт гүйцэтгэх техникийн чадавхитайгаа нотлон итгэмжлэлийн хүрээгээ өргөтгөснөөрөө онцлог болжээ.