Нийтлэгдсэн 2019-09-06

“Русские Витязи” багийнханд Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн медаль гардуулав

Халх голын дайны ялалтын 80 жилийн ойн хүрээнд монголын ард түмэнд уран нислэгийн үзүүлбэр толилуулахаар хүрэлцэн ирсэн Русские Витязи группын багийнхан өнөөдөр Буянт-Ухаа орчимд дадлагын нислэг үйлдлээ.

Дадлагын нислэг гүйцэтгэсний дараа ОХУ-ын Агаар-сансрын хүчний гвардын 234-р нисэх хорооны “Русские Витязи” багийн 57 гишүүнд Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн медаль гардууллаа. Ойг зохион байгуулах хороо, Батлан хамгаалах яамнаас Халх голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойг тохиолдуулан тус багийнханд олгож буй шагналыг Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын штабын дарга, бригадын генерал Б.Батбаяр, ИНЕГ-ын Захиргаа, удирдлагын газрын дарга Т.Батжаргал нар гардуулан өглөө.

Өндөр түвшний нисгэгчдээс бүрдсэн Русские Витязи группын багийнхны нисэхийн үзүүлбэр энэ сарын 28-ны өдрийн 13 цагаас Хүй 7 худагт болох юм.

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper