Нийтлэгдсэн 2019-09-06

“АЭРОМОНГОЛИА” КОМПАНИ ТЯНЬЖИН РУУ НИСЧ ЭХЭЛЛЭЭ

“Аэромонголиа” ХХК БНХАУ-ын Тяньжин хот руу 2019.9.04-ний өдрөөс эхлэн тогтмол нислэг үйлдэж эхэллээ.

Тус компани Улаанбаатар-Тяньжин-Улаанбаатар чиглэлд долоо хоног бүрийн 1, 3, 5 дахь өдрүүдэд нисэх юм.

Өнгөрөгч долоодугаар сарын дундуур хоёр дахь “EMBRAER ERJ-145” агаарын хөлгөө угтан авч байсан “Аэромонголиа” компани ийнхүү олон улсын нислэгийн чиглэлээ нэмэгдүүлж байна.

Шинэ нислэгийн чиглэл нээж байгаатай холбогдуулан ирэх аравдугаар сарын 31-н хүртэл зорчигчиддоо хямдралтай үнийн тийз санал болгож байгаа ажээ. Тяньжин хот нь худалдаа, эдийн засгийн томоохон боомт хот бөгөөд хурдны галт тэргээр Бээжин рүү 30 минут яваад хүрдэг байна.

“Аэромонголиа” одоогоор орон нутгийн чиглэл болох Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай, Хөвсгөл, Өмнөговь аймаг болон олон улсын Эрхүү, Хөх хот, Тяньжин чиглэлд тогтмол нислэг үйлдэж байна.

ТЯНЬЖИН ХОТ РУУ ЗОРЧИГЧДОД СОНИРХУУЛАХ МЭДЭЭЛЭЛ:

Бээжин хотоос зүүн урагш 110 км орчимд орших олон улсын боомт Тяньжин(天津市) хотоор🇨🇳🇨🇳🇨🇳

🌈Аялалд анхаарах зүйлс:

1. Бинхай номын санг үзэхээр очих хүмүүст анхааруулахад углааш, өндөр өсгийтэй гуталтай оруулдаггүй тул битүү гуталтай очихыг зөвлөж байна.

2. Facebook, Youtube, Twitter гэх мэт интернэт дэх олон нийтийн сүлжээний хэрэгслүүд хязгаарлагдмал. Хятадад ирэхээсээ өмнө үнэгүй VPN-үүдийг утас болон компьютертээ суулгах хэрэгтэй.

🌈Газраар явбал Замын нийт зардал: 285’600₮

•УБ-Тяньжин хүрэхэд 124’300₮ орчим болно. (Үүнд: УБ-Замын үүд вагон 22’800₮, Замын үүд-Эрээн хил гарах автобус 10’200₮, Эрээн-Тяньжин унтлагын автобус 235¥)

•Тяньжин-УБ хүрэхэд 161’300₮ болно. (Үүнд: Тяньжин-Эрээн унтлагын автобус 235¥, Эрээн-УБ автобус 180¥)

(Ийм маршрутаар явж болно😎)

🌈Тэнгэрээ явбал нийт зардал: 265’000₮🤩 (Аэро Монголиа компанийн Е145 сума хөлгөөр ниссэн нь дээр болж таарах нь)

🌈Тяньжин хотод байрлах гадаад дотоодын жуулчид ихээр зочилдог үзэсгэлэнт газрууд:

1. Бинхай номын сан #滨海图书馆 📚

2. Tianjin Ocean Aquarium #海昌极地海洋世界, 218¥

3. Тяньжин нүд #天津之眼, алсыг харагч:70¥

4. Tianjin porcelain house #瓷房子

5. Их Тяньжин гүүр #大沽桥

6. Эрх чөлөөний гүүр буюу JIEFANG BRIDGE #解放桥

7. Тяньжины радио ТВ-ийн цамхаг #天塔,50¥

8. Итали гудамж #意大利风情街

9. Ancient cultural street #古文化街

10. Wudadao #五大道

11. Лааны тосон музей #尔宝瑞蜡像馆, 59¥

12. Халуун рашаан #龙达温泉休闲度假, 165¥ #瀚金佰九号温泉酒店, 129¥

13. Амьтны хүрээлэн #天津动物园, 50¥

🌈Хотын төвд байрлах, гадаад хүн авдаг буудал, apartment:

•宝丽金大酒店(цэвэрхэн, доторхи нь их өвөрмөц, буудал)

•内蒙古金马宾馆(Өвөрмонгол зочид буудал, үнэ: 220¥)

•如家派柏云(анагаах болон tianda сургуультай ойр, үнэ боломжийн цэвэрхэн буудал)

•如家怏捷酒店(буудал)

•IU酒店(маш тохилог буудал, үнэ: 259¥)

•天天酒店(буудал)

•泡泡主题馆(主题酒店)

•时代奥城(apartment)

🌈shopping center🛍💃:

•Aqua city(水悦城)

•Joy city(大悦城)

•Riverside 66(恒隆广场)

•Galaxy mall(银河购物广场)

•Bin Jiang Dao(滨江道)

•Wanda(万达广场)

🌈Том худалдааны захууд:

•天津(王兰庄)温州国际商贸城(Үүрийн зах)

•万隆大胡同商业中心(Шинэ dahutong зах)

🌈Мөн түүх соёлын маш олон дурсгалт газруудтай. Музей, үзэсгэлэнд нийтдээ 53 мянга шахам түүхийн ховор нандин бүтээлүүд, эд өлгийн зүйлс хадгалагддаг. Түүх, байгалийн, урлагийн музейнүүд нь нэг дор байрладгаараа онцлог. Үзэхийг хүсвэл:

1. Тяньжин хотын музей #天津博物馆

2. Тяньжин хотын байгалийн музей #天津自然博物馆

3. Тяньжины ШУ технологийн музей #天津科学技术馆

4. Тяньжин хотын дуурийн театр #天津文化中心大剧院

5. Тяньжин хотын урлагийн музей #天津美术馆

6. Тяньжин хотын төв номын сан #天津图书馆

Тяньжин хот нь Бээжингээс урагшаа хурдны галт тэргээр 30 минутын л зайтай, аялахаас гадна суралцахад их тохиромжтой хот юм байна.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper