Нийтлэгдсэн 2019-09-10

ХҮНИЙ ХҮЧИН ЗҮЙЛИЙГ НИСЭХИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРТЭЙ УЯЛДУУЛАХ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

Нислэгийн аюулгүй ажиллагаа болон нислэгт тэнцэх чадварыг хадгалах хойд Азийн бүсийн орнуудын хамтын ажиллагааны хөгжлийн хөтөлбөр/COSCAP-NA/-ийн хүрээнд зохион байгуулагдаж буй “Хүний хүчин зүйлийг SSP/Иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны үндэсний хөтөлбөр/, болон SMS/Аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоо/-той уялдуулах нь” сэдэвт сургалт семинар Улаанбаатар хотноо эхэллээ. Энэ сарын 9-13-ны хооронд үргэлжлэх тус сургалтыг Олон улсын иргэний нисэхийн байгууллагын багш зааварлагч ноён Jacques Astre удирдан явуулж байна.

ИНЕГ, түүний харьяа алба, салбаруудын удирдлага, дотоод хяналт хариуцсан нэгжийн удирдах түвшний ажилтнууд,  агаарын тээвэрлэгч байгууллагуудын төлөөлөл гээд 50 гаруй хүн хамрагдсан сургалтыг ИНЕГ-ын Дэд дарга бөгөөд НААХЗА-ны дарга С.Манлай нээж үг хэлэхдээ “Иргэний нисэхийн осол зөрчлийн дийлэнх хувь нь хүний хүчин зүйлстэй холбоотой байдаг. Энэхүү сургалт семинараар хүний хүчин зүйлсийг Аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоо болон Иргэний нисэхийн үндэсний хөтөлбөртэй хэрхэн уялдуулах, ингэснээрээ хүний хүчин зүйлсийн нөлөөллийг хэрхэн бууруулах боломжтой талаар холбогдох мэдээллүүдийг олж авах болно” хэмээн онцлон хэллээ.

Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцийн Хавсралт19 хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан “COSCAP-NA”-ийн хүрээнд энэхүү сургалт семинарыг зохион байгуулснаар иргэний нисэхийн үйлчилгээний байгууллага, агаарын тээвэрлэгч нарын хувьд Аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэн байх шаардлага тавигдаж байгаа юм. Түүнчлэн ИНЕГ-ын хувьд Иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлага тавигдаж байна. Тиймээс Аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоо, Аюулгүй ажиллагааны үндэсний хөтөлбөрийн харилцан уялдааг хэрхэн бүрдүүлэх талаар хичээл, дасгалууд сургалтын хөтөлбөрт багтжээ.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper