Чингис хаан аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдлага:
Үзэгдэл: 18, 19, 20-нд солигдмол үүлтэй, бусад хугацаанд багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй.
Салхи: 16-нд өмнө зүүн өмнөөс баруун хойш эргэж,18-нд зүүн өмнөөс 5-8м/с, 17, 19-нд баруун хойноос 5-8м/с, бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.
Температур: 16-нд шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 14-16 градус дулаан, 18, 21, 22-нд шөнөдөө 2-4 градус, өдөртөө 19-21 градус дулаан, бусад хугацаанд шөнөдөө 1 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 12-14 градус дулаан байна.
Аэродромын болон Ойртолтын нислэг хөдөлгөөний удирдлага: /газрын гадаргаас-6000м хүртэл өндөрт/
16-нд Мөрөн, Булган, Чингис хаан, Өндөрхаан, Чойбалсан нисэх буудлуудад дунд хүчтэй сэгсрэлт, 17-нд Өлгий, Дэглий цагаан, Ховд, Чойбалсан, Баруун-Урт, 18-нд Өлгий, Ховд, Алтай, Баянхонгор, 19-нд Чингис хаан, Булган, Мандалговь, Овоот, Гурвансайхан, Тавантолгой, Ханбумбат нисэх буудлуудад дунд хүчтэй сэгсрэлттэй. 19-нд Овоот, Гурвансайхан, Тавантолгой, Ханбумбат сул хүчтэй мөстөлттэй.
Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлага: /6000-12000м/
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 16-нд Төв, Дорнод, 17-нд Дорнод, 19-нд Говь, Дорнод секторт, 21нд Мөрөн, 22-нд Төв, Дорнод секторт дунд хүчтэй сэгсрэлттэй.
Нислэгийн Цаг Уурын Төв
Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс
2019.09.16
НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ӨРТӨӨ
2019 оны 09 сарын 09-ний өдрөөс 2019 оны 09 сарын 16-ны өдөр хүртэл
Буянт-Ухаа орчмоор: Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй.
Салхи: Ихэнх хугацаанд 1-8м/с, түр зуур 16м/с хүрч өрөвхийлсөн байна. Салхины хамгийн их утга IX/11-ны өдөр 14-16 м/с, IX/12-ны өдөр 15-16 м/с тус тус хүрсэн. 12-нд аадар бороо, бороо орсон.
Үзэгдэл: IX/10, 13, 14, 15, 16–нд шүүдэр, IX/13, 14, 15, 16-нд хяруу тус тус ажиглагдсан.
Агаарын температурын хамгийн их утга: 09 сарын 11-нд, 23.9 градус дулаан
Агаарын температурын хамгийн бага утга: 09 сарын 13-нд -2.0 градус хүйтэн
Хөрсний температурын хамгийн их утга: 09 сарын 13-нд 38.3 градус дулаан
Хөрсний температурын хамгийн бага утга: 09 сарын 15-нд -2.0 градус хүйтэн байв.
Алсын барааны харагдацын бага утга: байхгүй.
METAR-ын тоо: 319
2019 оны 9 дүгээр сарын 16-наас 9 дүгээр сарын 23-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
/Ихэнх хугацаанд өдөртөө дулаахан байна/
17-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд төвийн аймгуудын зарим газраар, говь, зүүн аймгуудын аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд зүүн аймгуудын нутгийн зарим, төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 21-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи 17-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18, 19-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Агаарын температур 18-наас өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус дулаан байх төлөвтэй байна.
ЦУОШГазар
2019 оны 09 дүгээр сарын 09-ний 08 цагаас 2019 оны 09 дүгээр сарын 16-ны 08 цаг хүртэлх
цаг агаарын тойм.
Тунадас:10-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд ихэнх нутгаар, 13-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа цас орж 0,0-51,0 мм тунадас орсоноос хамгийн их нь Увсын Малчинд 51,0мм, Цагаан-хайрханд 48,0мм, Баруун-туруунд 43,0мм, Хяргаст 29,0мм, Ховдын Дөргөнд 27,0мм, Дорнодын Чойбалсанд 22,0мм, Хэнтийн Өмнөдэлгэрт 20,0мм оржээ.
Температур их: 7 хоногийн эхэн болон эцсээр дулаарч өдөртөө Их нууруудын хотгор, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Дорнод, Дарьгангын тал нутгаар +27…+33 градус, Монгол-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор +11…+19 градус, бусад нутгаар +20…+26 градус дулаан, бусад хугацаанд сэрүүхэн байв.
Температур бага: Хугацааны дунд үе буюу 11-13-нд нийт нутгаар хүйтэрч шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -2…-9 градус, Алтайн өвөр говь болон говийн бүсийн өмнөд хэсгээр +3…+9 градус, бусад нутгаар -1…+7 градус хонож, хөрсөн дээр цочир хүйтэрсэн байна. Бусад хугацаанд дулаахан байлаа.
Cалхи: Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говь, тал хээрийн нутгаар секундэд 12-17 метр, 6-7нд Дундговийн нутаг, Өмнөговийн зарим газраар секундэд 18-23 метр хүртэл ширүүссэн байна.
Улаанбаатар хот орчмоор: 12-нд 0,7-3,0 мм бороо орсон байна. Бусад хугацаанд бороо ороогүй. Салхи ихэнх хугацаанд 3-8 м/с, 11-ны өдөр 12-14 м/с хүрч ширүүсэв. Хугацааны эхээр дулаарч өдөртөө +22…+24 градус, шөнөдөө +9…+11 градус дулаан байв. Бусад хугацаанд сэрүүсч 12-13-нд өдөртөө +12…+14 градус, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -1…-3 градус, бусад хэсгээр +0…+2 градус дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрч хонолоо.
2019 оны 9 дүгээр сарын 16-23-н хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Өлгий” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 17-ны өдөртөө бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.
Салхи: Гол төлөв баруун өмнөөс 5-8м/с. 23-нд салхины хурд түр зуур 12-14м/с хүрч ширүүснэ.
Температур: шөнөдөө 2-4 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Хугацааны эхэн болон сүүлчээр дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Дэглий цагаан” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: ихэнх хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд баруун өмнөөс 3-6 м/с.
Агаарын температур: Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.
Нислэгт аюултай үзэгдэл: 18-нд аэродром орчимд.
“Ховд” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 17-нд үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.
Салхи: 17-нд баруун өмнөөс 6-9м/с, зарим үед түр зуур 10-12м/с. Бусад хугацаанд 4-7м/с.
Температур: Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Доной” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 17, 18-ны өдрүүдэд бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд баруун, баруун өмнөөс 5-8м/с. 17, 18-нд түр зуур 12-14м/с хүрч ширүүснэ.
Агаарын температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 0-2 градус дулаан, өдөртөө 13-15 градус дулаан байна.
Нислэгт цаг агаарын аюултай үзэгдэл: 17, 18-ны өдрүүдэд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт, сул хүчтэй мөстөлт ажиглагдана.
“Тосонцэнгэл” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 17-нд үүлшинэ, бороо орохгүй, 18-нд үүлэрхэг, бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.
Салхи: 18-нд баруунаас 5-8м/с. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.
Температур: 16, 17-нд шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан. Бусад хугацаанд шөнөдөө 0-2 градус, 16-18 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 17, 18-нд дунд хүчтэй сэгсрэлт, сул хүчтэй мөстөлт ажиглагдана.
“Алтай” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 18, 19-нд Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй. Бороо орохгүй.
Салхи: Баруун өмнөөс 4-7м/с.
Температур: шөнөдөө 1-3 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 18-нд дунд зэргийн сэгсрэлт, сул хүчтэй мөстөлт ажиглагдана.
“Баянхонгор” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: Үүлшинэ. 18, 19-нд бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.
Салхи: 18, 19-нд 8-11м/с, бусад хугацаанд баруун өмнөөс 5-8м/с, зарим үед түр зуур 11-14м/с хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 18-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Мөрөн” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 16, 17, 18-нд үүлшинэ, бусад хугацаанд багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй.
Салхи: 16, 18-нд баруунаас 7-10м/с, үе үе 12-14 м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.
Температур: 16, 17-нд шөнөдөө 0-2 градус, өдөртөө 17-19 градус дулаан байх бол 18-наас дулаарч, шөнөдөө 3-5 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 16, 17, 18-нд дунд зэрэг хүчтэй сэгсрэлттэй.
“Булган” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 19-нд үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, бороо орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд 5-8м/с, 16-нд 10-12м/с хүрч ширүүснэ.
Температур: Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна. 18-наас дулаарч шөнөдөө 3-5 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 16, 19-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй.
“Арвайхээр” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 19-нд үүлшинэ. Бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй хур тунадас орохгүй.
Салхи: 18-19-нд баруунаас хойноос 6-9 м/с, зарим үед түр зуур 10-12 м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд 4-7м/с.
Агаарын температур: Ихэнх хугацаан шөнөдөө 3-5 градус өдөртөө 17-19 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 19-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Чойбалсан” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: Бүх хугацаанд солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй.
Салхи: 16, 17-нд баруун хойноос 8-11м/с, бусад хугацаанд баруун өмнөөс 5-8м/с.
Температур: 17, 18-нд шөнөдөө 0-2 градус, өдөртөө 12-14 градус бусад хугацаанд шөнөдөө 5-7 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 17, 23-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Өндөрхаан” нисэх буудал орчимд:
Үзэгдэл:Бүх хугацаанд солигдмол үүлтэй бороо орохгүй.
Салхи: 16,18-нд баруун өмнөөс 8-11м/с, өдөртөө түр зуур 13-15м/с хүрч ширүүснэ.17,19,20-нд баруун хойноос 6-9 м/с. Бусад хугацаанд баруун өмнөөс 5-8 м/с.
Температур:17-нд шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 14-16 градус, 18-наас бага зэрэг дулаарч шөнөдөө 5-7 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл:16-18-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Баруун-Урт” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: Үүл солигдмол. 20-нд бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.
Салхи: Ихэнх хугацаанд баруунаас 4-9 м/с, 17, 18-нд баруун хойноос 7-10 м/с түр зуур 14-16 м/с хүрч ширүүснэ.
Температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 3-5 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 17-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Мандалговь” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 19, 20-нд Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд баруун хойноос 7-10 м/с.
Температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 5-8 градус, өдөртөө 19-22 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Аюултай үзэгдэл байхгүй.
“Гурвансайхан” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 19-нд бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй бороо орохгүй.
Салхи: 16, 19-нд баруун, баруун хойноос 6-9 м/с, бусад хугацаанд 4-7 м/с.
Температур: Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна. 21-нээс бага зэрэг дулаарч шөнөдөө 8-10 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 19-нд өрөвхийлөлттэй.
“Овоот” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 18-нд үүшинэ, бороо орохгүй, 19-нд үүлэрхэг бороо орно, 20-нд үүл багасна бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.
Салхи: 16, 17-нд баруун өмнөөс, 18-нд зүүн өмнөөс, 19-нд өмнөөс баруун хойш эргэж, 20-нд баруун хойноос 6-9м/с, бусад хугацаанд зүүн хойноос 4-7м/с.
Температур: шөнөдөө 6-8 градус, өдөртөө 16, 17, 18-нд 19-21 градус, 19-нд 14-16 градус, бусад хугацаанд 20-22 дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 19-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Ханбумбат” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 18-нд үүшинэ, бороо орохгүй, 19, 20-нд үүлэрхэг, бороо орно, бусад хугацаанд багавтар үүлтэй. Бороо орохгүй.
Салхи: 16-нд баруун хойноос, 17-нд зүүн хойноос, 18, 19-нд зүүн өмнөөс, 20-нд өмнөөс баруун хойш эргэж 6-9м/с, бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.
Температур: шөнөдөө 10-12 градус, өдөртөө 16, 17, 18, 19-нд 20-22 градус, бусад хугацаанд 22-24 дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 19, 20-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Тавантолгой” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 18-нд үүшинэ, бороо орохгүй, 19, 20-нд үүлэрхэг, бороо орно, бусад хугацаанд багавтар үүлтэй. Бороо орохгүй.
Салхи: 16-нд баруун хойноос, 17-нд зүүн хойноос, 18, 19-нд зүүн өмнөөс, 20-нд өмнөөс баруун хойш эргэж 6-9м/с, бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.
Температур: шөнөдөө 9-11 градус, өдөртөө 16, 17, 18-нд 20-22 градус, бусад хугацаанд 22-24 дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 19, 20-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Хөшигийн хөндий” дэх нисэх буудал орчимд:
Үзэгдэл: Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй. 19-нд бага зэргийн бороо орно. Бусад хугацаандаа хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд баруунаасаа 6-9 м/с. 17-18-нд 7-10 м/с, түр зуур 12-14 м/с хүрч ширүүснэ.
Температур: 17-нд шөнөдөө 2-4 градус, өдөртөө 13-15 градус дулаан. 18-21-нд шөнөдөө 5-7 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. 21-нээс шөнөдөө 7-9 градус өдөртөө 22-24 градус дулаан байна.
ОРОН НУТГИЙН УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
2019.09.16
Нисэх буудлуудын цаг агаарын төлөв
2019.09.16-09.23
Үзэгдэл: 17-нд Өлгий, Ховд, Доной, 18-нд Доной, Тосонцэнгэл, Алтай, Баянхонгор, 19-нд Алтай, Баянхонгор, Булган, Арвайхээр, Хөшигийн хөндий, Мандалговь, Гурвансайхан, Овоот, Ханбумбат, Тавантолгой, 20-нд Баруун-Урт, Мандалговь нисэх буудлуудад үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, Бороо орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд Өлгийд, Доной, Баянхонгорт, Чойбалсан, Өндөрхаанд баруун өмнөөс, Булганд шөнөдөө баруун хойноос, өдөртөө зүүн өмнөөс, 17-нд Ховдод баруун өмнөөс 5-8м/с, 18-нд Тосонцэнгэлд баруун өмнөөс баруун хойш эргэж, 18,19-нд Арвайхээрт, 16, 18-нд Мөрөнд, 17, 18-нд Хөшигийн хөндийд баруунаас, 19, 20-нд Өндөрхаанд, 17,18-нд Баруун-Уртад баруун хойноос, ихэнх хугацаанд Мандалговьд баруун хойноос, Гурвансайханд баруун, баруун хойноос 7-10м/с, 18, 19-нд Баянхонгорт баруун өмнөөс, 16,17-нд Чойбалсанд, 16,18-нд Өндөрхаанд баруун хойноос 8-11м/с салхитай байна.
Овоот нисэх буудалд 16, 17-нд баруун өмнөөс, 18-нд зүүн өмнөөс, 19-нд өмнөөс баруун хойш эргэж, 20-нд баруун хойноос, Ханбумбат, Тавантолгой нисэх буудалд 16-нд баруун хойноос, 17-нд зүүн хойноос, 18, 19-нд зүүн өмнөөс, 20-нд өмнөөс баруун хойш эргэж 6-9м/с, Чингис хаан нисэх буудалд 16-нд өмнө зүүн өмнөөс баруун хойш эргэж,18-нд зүүн өмнөөс, 17, 19-нд баруун хойноос 5-8м/с салхитай байна.
23-нд Өлгий, 17-нд Ховд, 17, 18-нд Доной, 16, 17-нд Мөрөн, 16-нд Булган, 18-19-нд Арвайхээр, 17,18-нд Хөшигийн хөндий, 16, 18-нд Өндөрхаан, 17,18-нд Баруун-Урт нисэх буудлуудад үе үе 10-12м/с хүрч ширүүсэх төлөвтэй байна.
Температур: Өлгий, Ховд, Баянхонгор, Булган, Арвайхээр, Баруун-Урт нисэх буудалд шөнөдөө 2-4 градус, өдөртөө 17-19 градус, Дэглий цагаан, Мандалговь, Гурвансайхан, Овоот, Ханбумбат, Тавантолгой нисэх буудалд шөнөдөө 5-7 градус, өдөртөө 20-22 градус, Доной, Тосонцэнгэл, Алтай, Чойбалсан, Өндөрхаан нисэх буудалд шөнөдөө 0-2 градус, өдөртөө 13-15 градус, Мөрөн, Чингис хаан,Хөшигийн хөндий нисэх буудалд шөнөдөө 2-4 градус, өдөртөө 19-21 градус,
Чингис хаан нисэх буудалд 23-аас, Хөшигийн хөндийд 21-ээс, Тосонцэнгэл, Мөрөн, Булган, Өндөрхаан нисэх буудалд 18-аас, Чойбалсанд 19-өөс, говийн аймгуудын нисэх буудлаар 20-оос бага зэрэг дулаарах төлөвтэй байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 16-нд Мөрөн, Булган, Чингис хаан, Өндөрхаан, Чойбалсан нисэх буудлуудад дунд хүчтэй сэгсрэлт, 17-нд Өлгий, Дэглий цагаан, Ховд, Чойбалсан, Баруун-Урт, 18-нд Өлгий, Ховд, Алтай, Баянхонгор, 19-нд Чингис хаан, Булган, Мандалговь, Овоот, Гурвансайхан, Тавантолгой, Ханбумбат нисэх буудлуудад дунд хүчтэй сэгсрэлттэй. 19-нд Овоот, Гурвансайхан, Тавантолгой, Ханбумбат сул хүчтэй мөстөлттэй.